“Эрдэнэс Тавантолгой” ХК дүрмээ хэлэлцэж чадсангүй

2018 оны 10 сарын 08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал өнөөдөр /2018.10.08/ боллоо. Хурлаар шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Компанийн ТУЗ-ийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалыг томилж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн, Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг, Төрийн  өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарыг ТУЗ-ийн гишүүдээр томилохыг дэмжсэн байна.

Өнөөдрийн хуралдаанаар компанийн дүрмийг хэлэлцэх байсан ч хойшлуулжээ. Мөн компанийн хараат бус зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч, олон нийтийн саналаар, сонгон шалгаруулалтын зарчмаар томилох ёстой гэсэн санал хуралд оролцогчдоос их гарсан тул уг асуудлуудыг хэлэлцэж чадалгүй хойшлуулсан байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top