2012 оны сонгуулийн өмнөх жил Засгийн газар, УИХ-ын шийдвэрээр иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлэхээр болсон билээ. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд “1072 хувьцаа” улстөрийн сэдэв байснаас бус эдийн засгийн агуулгаар урагшлаагүй. "Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 85.2 хувь нь төрийн мэдлийнх, 14.5 хувь нь 2 511 000 иргэн тус бүрт хуваарилсан 1072 хувьцаа. Харин 486 аж ахуйн нэгжид 0.05 хувь нь оногдож байна. 1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш улстөрийн угшилтай 4 шийдвэр гарсан. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож, хувьцааг нь худалдаж авсан. Мөн төрөөс оюутны сургалтын төлбөрт нэг сая төгрөг олгож, хувьцааг нь авсан. Сүүлийнх нь сонгуулийн өмнө засгаас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан явдал юм. Ингээд харахаар 1072 хувьцаа бодит утгаараа эдийн засгийн эргэлтэд ороогүй өдийг хүрсэн нь ойлгогдоно.
Хувьцаа хуваарилагдсанаас хойш буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшихгүй байгаа. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг энэ талаар хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. Одоо Монгол Улс 3.3 сая хүн амтай. 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын түвшинд шийдэх юм билээ. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэж буй.
Мөн тэрбээр иргэн бүрт НООГДОЛ АШИГ тараах тухай ярьж, хүн бүрийг өөрт ойр байрлах үнэт цаасны компани дээр очиж ДАНСАА НЭЭЛГЭХ-ийг зөвлөж буй нь анхаарал татаж байгаа юм. Дэс дарааллын хувьд компани IPO гаргаж, дотоод гадаадын хөрөнгийн захаас мөнгө босгож, үйл ажиллагаа ашигтай гарсны дараа 1072 хувьцааны НООГДОЛ АШИГ гэх сэдэв яригдах ёстой. Үүнд мэдээж хугацаа шаардлагатай.
Хэрэв IPO гаргах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг засгаас өгсөн чиглэлийг ажил хэрэг болгож, Нью-Иорк болон Хонгконгийн хөрөнгийн биржээр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг арилжаалах эсэхийг бүрэн тодорхой болгочихвол, нэг өөр хэрэг л дээ.
Өнөөдрийн тухайд 1072 хувьцаа нь регистрийн дугаараар нь бүртгэлтэй байгаа иргэдийг хувьцааны дансаа нээлгэхийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас уриалж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 1072 хувьцаа эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэж, нийтийг мэдээллээр хангах "Хувьцаа мэдээллийн төв”-ийг байгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргын тамгын газруудтай хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа аж.
Монголын хөрөнгийн биржийн мэдээллээр энэ оны эхний хагас жилд сард дунджаар 5000-6000 хувьцааны данс нээгдсэн бол наймдугаар сард 8902, есдүгээр сард 24 682 данс тус тус нээгджээ. Данс нээх явцыг урагшлуулахын тулд үнэт цаасны компаниудын мэдээллийг нэгтгэдэг, дансны бүртгэлийг гүйцэтгэх Миллениум CSD системийг ирэх 11 дүгээр сарыг дуустал амралтын өдрүүдэд ажиллуулахаар болжээ.
Тиймээс хувьцааны дансаа нээлгэх иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг хүргэх нь зөв биз ээ.
НЭГДҮГЭЭР АЛХАМ
Иргэн та хамгийн эхлээд хувьцааны мэдээллээ шалгах хэрэгтэй. Таны нэр дээр хэд хэчнээн хувьцаа байна вэ гэдгийг мэдэхийн тулд www.schcd.mn сайтад хандан регистрийн дугаараа оруулснаар хувьцааны тоо болон данстай эсэхийг тодорхойлох мэдээллүүд гарч ирнэ. Хэрэв онлайнаар шалгах боломжгүй бол энгийн утасны тарифтай 1800 1072 дугаарын утсаар лавлаж тодруулаарай. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр хувьцааны мэдээллээ авч болох юм.
ХОЁРДУГААР АЛХАМ
Иргэн та өөрийнхөө нэр дээр хувьцаа байгаа хувьцаанаас цаашдаа үр ашиг хүртэхийн тулд хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй юм. Үүний тулд брокер, дилерийн компани сонгох хэрэгтэй. Монголын хөрөнгийн биржийн /МХБ/ www.mse.mn сайтад хандан МХБ-д бүртгэлтэй, албан ёсны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй брокерийн компаниудаас сонгоно. www.mse.mn/mn/brokers/78 линкээр ороход дараах 50 үнэт цаасны компани гарч ирж байна. Эдгээр компаниудаас сонголтоо хийгээрэй.
ГУРАВДУГААР АЛХАМ
Үнэт цаасны компаниудаас сонголтоо хийсэн бол Хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй болж байна. Хувьцааны дансаа нээлгэхэд насанд хүрсэн иргэнээс Иргэний үнэмлэх, данс нээсний хураамж 5000 мянган төгрөг шаардагдах бол насанд хүрээгүй хүүхдээс Төрсний гэрчилгээ, мөн 5000 төгрөг шаардагдана. Сонгосон брокерийн компани руу холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
ОРОН НУТГИЙН ИРГЭД ДАНСАА ХААНА ХАНДАЖ НЭЭЛГЭХ ВЭ?
Орон нутгийн иргэд 1072 хувьцааны дансаа нээлгэхдээ хаана хандах вэ гэдэг талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь ажиглагдаж буй. Тиймээс 21 аймагт уг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй үнэт цаасны компаниудын жагсаалт, холбогдох утасны дугаарыг манай сайт хүргэж байна.
Архангай - "Гүүдсек ҮЦК" утас 8095 6484
Баян-Өлгий - "Таван Богд ҮЦК" утас 9908 9224
Баянхонгор - "Гүүдсек ҮЦК" утас 8096 6484
Булган - "Булган Брокер ҮЦК" утас 9919 5114
Говь-Алтай - "Гүүдсек ҮЦК" утас 8097 6484
Дархан-Уул - "Би Ди Сек" утас 9408 2846, 7037 9007, "Дархан Брокер" утас 9910 3719
Дорнод - "Монсек" утас 9504 0777
Дундговь - "Санар" утас 9909 8709
Завхан - "Гүүдсек ҮЦК" утас 8060 6484
Орхон - "Би Ди Сек" утас 9907 2846
Өвөрхангай - "Гүүдсек ҮЦК" утас 8098 6484
Өмнөговь - Нэйшнл Секюритис ҮЦК" утас 8903 2443, "Батс ҮЦК" утас 9911 8082
Сүхбаатар - "Монсек" утас 9011 0504 9504 0777
Сэлэнгэ - "Масдак" утас 9988 1008
Увс - "Тулгат Чандмань Баян" утас 9945 9044
Ховд - "Бумбат-Алтай" утас 7043 2166, 9996 8989
Хөвсгөл - "Гүүдсек ҮЦК" утас 8054 6484
Хэнтий - "Өндөрхаан Инвест" утас 9889 8481, 9818 4359
Э.Болор
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 9 )
Би хөвсгөлийх одоо хэнтийд амьдарч байна 450000 төгрөг авхийн тулд 500.000 төгрөгний зардал гаргаж хөвсгөл очиж данс нээлэгүүлхүү тэй
энэ сда нар ногдол ашиг тараагүй юм бол яаах гэж данс нээлгүүлээд байгаа юм шалгалт оруулж бүгдийн шоронд хатаавал таарна ногдол ашиг тараагүй юм бол данс нээлгүүлж байна гэж хүмүүсээс зардал гаргаад байхдаа яаадаг байна
Urdna dans neesen dahiad neelgeh vm uu
Данс нээхэд 5000 төг авдаг нь юу вэ? 3000 Төгрөг өгөхийн төлөө.5000авах хачин байна гэж саын өмнө интэрнэтээс уншсан.тайлбарлаач
Талагдаж бн
Талагдаж бн
Талагдаж бн
5000 биш 7500 авч байнаа.ӨВӨРХАНГАЙД ГҮҮДСEK
Ulaanbaatar hotod bga hvmvvs n haana yamar gazar ochij bvrtgvvleh yum be