Монгол Улс Азийн паралимпийн наадмаас хоёр дахь медалиа хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн Паралимпийн наадмаас Монгол Улсын баг тамирчид хоёр дахь медалиа хүртлээ. Тодруулбал, Азийн III паралимпийн наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн Т40-41 ангилалд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ удаагийн наадамд Монголын баг 40 гаруй тамирчин, 20 гаруй дасгалжуулагч, багш, эмч, менежерүүдийн хамт оролцож байгаа бөгөөд 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр жүдо бөхийн 66 кг-ын жинд А.Мөнхбат хүрэл медаль аваад байсан юм. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(84.227.227.238) 2018 оны 10 сарын 10

bayar hyrgie, indonizid baigaliin ayul bolood baidag ene temzeen ni gaigui bolood baigaa um baihdaa

0  |  0
Top