Үндсэн хуулийн цэц Дээд шүүхийн хүсэлтийг хангажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр /2018.10.10/ боллоо. Хуралдаанаар Дээд шүүхийн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “Төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь  “… шударга ёс, … тэгш байдал … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” ,“… эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах … эрхтэй. …” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэц дүгнэлээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно…” гэж заасан нь Үндсэн хуулийн 14.1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэснийг зөрчсөн тухай дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас гаргалаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top