Өнөөдрийн байдлаар Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 80 гаруй хувьтай байгаа аж. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон ирэх онд тус компанийн хувьцааны арилжааг идэвхжүүлэх төлөвлөгөөг хэлэлцжээ.
Энэ хүрээнд ирэх сарын 19-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд дулааны цахилгаан станцуудад 1.270 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болсон байна. Ингэснээр Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг “ДЦС IV” ТӨХК болон “ДЦС-3”, “Амгалан дулааны станц”, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн цахилгаан, дулааны станцуудад ямар ч сааталгүйгээр нүүрс нийлүүлэх боломжтой болж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )