Шинээр байгуулагдсан агентлагийн даргыг сонгон шалгаруулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 13

Төрийн албаны зөвлөлөөс хэд хэдэн анхаарал татсан ажлын байр, албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлажээ.  Засгийн газрын шийдвэрээр 2018 оны наймдугаар сард шинээр байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын  дарга зэрэг анхаарал татахуйц сонгон шалгаруулалтууд ч зарлагдсан байна.

          Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

  • Оюуны өмчийн газрын дарга
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаад байна.

Д.Дамдин

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top