Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны тухай мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Ц.Баярсайхан, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар өгөх байсан ч хуралдаанд ТӨХ-ний дарга Д.Сугар ирээгүй. Өөрийн бие төлөөлөгч болгож Хөрөнгийн биржийн мэргэжилтнийг илгээжээ. Эрхэм гишүүдэд ТӨХ-оос асууж тодруулах олон зүйл байв. Гэвч Д.Сугарын итгэмжит төлөөлөгч ихэвчлэн- Би сайн мэдэхгүй байна, энэ асуултыг тэмдэглэж аваад удалгүй зохих хариуг нь өгье гэх мэтээр шалгалтандаа бүдэрсэнд асуултынхаа хариуг олж аваагүй гишүүд ихээхэн дургүйцэж байлаа. Сугар дарга аа! Ядаж ажлаа мэддэг хүн өөрийнхөө өмнөөс явуулахгүй дээ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )