УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаяртай ярилцлаа.
-Та улс төрд чамгүй хугацааг өнгөрөөсөн ч арваад жилийн өмнөөс улстөрийн амьдралаас сураг алдарсан. Одоо ямар ажил эрхэлж, юу хийж байна?
-Миний хувьд 2012 оны сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй байсан. Намаасаа ч, иргэдээсээ ч дэмжлэгтэй байлаа. Тухайн үед насны хувьд тавь хол гарчихсан учраас одоо болъё гэж шийдсэн. Тиймээс 2014 оноос тэтгэврээ тогтоолгож, өнгөрсөн жилээс манай хүүхдүүд ноолуурын үйлдвэр хариуцаад яв гэснээр энд ажиллаж байна. Одоо би Үндэсний бодлогын зөвлөл, дүүргийн Намын хорооноос гарсан, өнөөдөр надад улс төрийн хувьд ямар ч холбоогүй болсон. Зөвхөн АН-ын гишүүн хэвээрээ байна. Надад ард түмэн, намаас өндөр итгэл хүлээлгэсэн, өөрийнхөө хэмжээнд хичээж ажиллаж ирсэн, одоо болно.
-Улстөрд олон жил болсон хүмүүс өөрийн саналаар бүү хэл ялагдал хүлээчихээд, огцорчихоод бухимдах нь элбэг байдаг шүү дээ. Нэг хэсэгтээ ямархуу байв?
-Элдэв сайн муу хэлүүлэхгүй надад бол маш амар. Одоо ч улстөрд байх хэцүү болж дээ. УИХ-ын гишүүд, сайд дарга нарыг харж байхад улам л хэцүү харагдах юм. Төрийн нэр хүнд ч алга, иргэд маань ч төрөө харааж зүхсэн гээд тал талаас нь бодох ёстой асуудал боллоо. Иргэд маань өөрсдөө муулаад байгаа төрөө өөрсдөө бий болгож сонгосон. Бид өөрсдөө алгаа ташиж сонгочихоод эргээд луйварчин, дээрэмчин гээд харааж зүхээд байх нь зүйд нийцэх үү. Тэр жил гадны нэг сайн танил маань миний урилгаар Монгол Улсад ирсэн юм. Энэ үед нийгэмд байгаа бэрхшээл, бухимдлыг ярихгүй юу. Гэтэл тэр хүн танай иргэд чинь төрийн эрх барих дээд байгууллагаа шууд сонгуулиар сонгодог юм байгаа биз дээ. Тэгээд одоо хэн буруутай гээд байгаа юм. Сонгосон хүн нь буруутай юу, сонгогдсон нь буруутай юу гэж байсан. Үүнээс харвал аль аль талд нь буруу байна. Хүний эрх нэрийн дор нэг нэгнээ харааж зүхнэ, үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй ийм л нийгэмд амьдарч байна. Популизм бол хамгийн аюултай зүйл, гэтэл популистуудыг ард түмэн дэмжээд байдаг. Тэд хэзээ ч биелэгдэшгүй амлалт өгч гарч ирчихээд түүнийгээ биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй. АН-ыг сонгоод гаргаад ирдэг, сонгосон цагаасаа муулж муулж дараагийн сонгуулиар МАН-ыг сонгодог ч бас л муулдаг ийм жишиг бий болчихлоо. Үнэн хэрэгтээ тухайн намаас сонгогдсон хүмүүс бүгдээрээ тийм муу хүмүүс биш шүү дээ.
ӨӨРСДӨӨ СОНГОСОН ТӨРӨӨ ӨӨРСДӨӨ ЗҮХЭЭД БАЙХ НЬ ЗҮЙД НИЙЦЭХ ҮҮ?
-Тэгэхээр нийгмийн энэ бухимдлаас яаж гарах вэ. Иргэдээ боловсруулж гэгээрүүлэх ёстой юу, төрөө цэвэрлэх ёстой юу?
-Тогтолцоог өөрчилж дэлхийн жишгийг дагах ёстой. Миний хувьд 1990-1992 оны төрийн тогтолцоог дэмждэг. Ерээд онд хоёр сая гаруйхан хүнтэй байсан болов уу, энэ үед Ардын их хуралтай, 430 орчим депутаттай байсан. Энэ 400 гаруй хүн машин унахгүй, өрөө тасалгаанд суухгүй, ямар нэгэн хангамж эдэлдэггүй байлаа. Өөрөөр хэлбэл төрөөс ямар ч цалин, хангамж авдаггүй байв. Зарим хүмүүс уудаг иддэг 76 гишүүнээ яая гэж байж ахиад 400 хүн нэмэгдэх нь гэж буруу ойлгодог. Өнөөдрийн УИХ-ын 2-3 гишүүний зардлыг л 400 хүн жилдээ хэрэглэдэг байлаа. Ардын их хурлын чуулганы 400 гишүүн жилдээ 1-2 удаа ирж хуралдаад улс оронд тулгамдсан томоохон асуудлаа шийдчихээд яваад өгнө. Увсын Малчин сумаас сонгогдсон малчин депутат Улаанбаатарт ирж хуралдчихаад нутагтаа очоод эрхэлж буй ажлаа хийгээд амьжиргаагаа залгуулаад явна. Дорнодын Халхгол сумаас сонгогдсон ногоочин мөн адил, ногоогоо тарьж түүнийхээ үр шимийг хүртээд амьдардаг. Яахав, депутатуудын ирэх очих зардал, зочид буудал, хоолны зардлыг даана, ингээд боллоо. Сайндаа нэг удаагийн хуралдаан долоо хоног л болдог байсан. Урьд өмнө ийм л байсан шүү дээ. Харин тэд төрийн дээд, улс төрийн албан тушаалтан учраас диполмат эрх эдлэнэ.
-Үүний зэрэгцээ Улсын бага хурал гэж байнгын ажиллагаатай парламент байсан.
-Улсын бага хурал гэж байнгын ажиллагаатай парламент 53 хүнтэй ажиллаж байсан. Тэдний хувьд зөвхөн хууль л боловсруулдаг, элдэв томилгоонд оролцдоггүй, бүлэг фракц үүсгэх боломжгүй байсан. Яагаад гэхээр Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд, танхимын сайд, дарга, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч нарыг Ардын их хурлын чуулганаас томилох учраас Улсын бага хурал байнгын ажиллагаатай, зөвхөн хуулиа боловсруулна. Харин Улсын бага хурлаас гаргасан хууль маргаан дагуулвал Ардын их хурал шийдвэрлэхээс гадна томилсон сайд дарга нараа хариуцлага алдвал огцруулах эрх нь бас бий. Энэ дээд эрх аль болох олон хүнд байх тусмаа ард түмэнд хэрэгтэй. Миний хувьд өнөөдөр Монгол Улс гурван сая гаруй хүн амтай болсон учраас Ардын их хуралд 400 биш 700 хүн байх хэрэгтэй гэж боддог. Олон байх тусмаа лобби хийх, бүлэг фракц үүсэх боломжгүй болно.
-Таны хувьд өнөөдрийн байнгын ажиллагаатай парламентад эрх мэдэл төвлөрөхөөс гадна гишүүдийн тоо цөөн учраас хуйвалдаж байна гэж үзэж байх шиг?
-Манай байнгын ажиллагаатай парламентад эрх мэдэл төвлөрөхөөс гадна өдөр бүр хамт суун хуралдаж, хамтдаа хооллож, хамтдаа гадаад дотоодод аялаж, тэр ч бүү хэл нэг нэгнээрээ зочилж байгаа нөхцөлд өнөөх лобби үүсдэг. Одоо байгаа 76 хүнээс 20 хүн хуйвалдахад л аливаа асуудал шийдэгдэнэ гэсэн үг. УИХ-ын гишүүн Доржийн санал болгосон зүйлийг УИХ-ын гишүүн Бат дэмжихгүй бол эргээд Бат Доржийнхоо асуудлыг дэмжихгүй нэг нь нөгөөгөө барьцаалж байна. Тэгэхээр эргээд хэн нэгэн хүнд хүсэлт гарах учраас аргагүй нөхцөл үүсдэг. Үүнээс үүдсэн эрх ашгаар нэгдсэн фракц үүсдэг. Үүнийг арилгахгүй бол ямар ч сайн гишүүдтэй, ямар ч сайн УИХ байгаад нэмэргүй. Олон жишээ байна даа, нэг залуу гишүүн гарч ирээд баахан популизм хийж хийж гэнэт чимээгүй болдог. Асуудлаа шийдчихээд дуугаа хурааж байгаа хэрэг шүү дээ. Харин Ардын их хурлын чуулганыг 700 гишүүнтэй байхад хаана хэн лобби хийж, фракц үүсгэх юм. Дорнодын Халхголд байгаа Бат Увсын Малчин суманд байгаа Дулмаатай яаж лобби хийх вэ. Хамгийн наад зах нь газар хол, жилдээ 1-2 удаа уулзаж байгаа хүмүүст ямар ч боломж байхгүй. Тэгээд ч 700 хүн нэг нэгнээ өнөөдрийн 76 шиг танихгүйгээс гадна 700 хүнээс хуйвалдаан гарах ямар ч боломж үүсэхгүй.
-Өнөөдөр интернэтээс эхлээд зам харилцаа ч хөгжиж, таны хэлдгээр 700 хүн дундаас 300 хүн нь бүлэглэлээд хуйвалдаад байх боломж байхыг үгүйсгэхгүй?
-Ямар ч боломж байхгүй. Нөгөө талаар жинхэнэ ард түмний дундаас ажил хөдөлмөр, удам судар боловсрол мэдлэгээрээ шалгарсан хүмүүс сонгогдох болно. Ардын их хурлын чуулган 700 гишүүнтэй байя гэж бодвол олон хүн амтай сумаас 2-3, цөөн хүн амтай сумаас нэг депутат сонгогдоно. Гэхдээ тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа тухайн орон нутгийн хүнийг сонгох хэрэгтэй. 3000 хүн амтай сумаас нэр дэвшигчийг тухайн сумын иргэд удам судраар нь хэдэн үеэр нь мэднэ. Ямар ажил эрхэлдэг, ямар боловсролтой, ямар удам судартайг арван хуруу шигээ мэддэг учраас тэндээс л мэргэн сонголт гарна. Эдний өвгөд дээр үеэсээ нуруутай, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс байсан гэх мэтээр “уншаад” явчихна. Тиймээс Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэд ийм л удам судартай малчин, эмч, барилгачин, багш хэнийг ч сонгож мэднэ. Тэнд мөнгө тараах, элдэв амлалт өгөх ямар ч шаардлага алга. Тэгэхдээ сонгогдож байгаа хүн болж өгвөл тухайн орон нутгийнх байвал сайн. Гэхдээ сүүлийн таваас доошгүй жил тухайн орон нутагт амьдарсан байх ёстой.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛНӨ ГЭДЭГТ БИ ХУВЬДАА ИТГЭХГҮЙ БАЙГАА
-УИХ-ын гишүүд маань Говь-Алтайх гэдэг, Өвөрхангайх гэдэг ч үнэн хэрэгтээ Улаанбаатарт өссөн хүмүүс гол төлөв байх шиг?
-Өнөөдрийн УИХ-ын гишүүдэд хөдөөний хүн гэж бараг байхгүй, бүгд Улаанбаатар хотынх шүү дээ. Аав нь ээж нь тухайн нутгийнх л биз. Гэнэт л удам судар ярьж нутагтаа хайртай хүний дүрээр очдог. Тэгээд байшин барилга барьж, мөнгө төгрөг тарааж, худлаа амлаж байгаад УИХ-ын гишүүн болж байгаад хамаг учир бий. Тэгэхээр яг тухайн орон нутагт амьдарч байгаа хүнийг иргэд мөнгөтэй ч мөнгөгүй ч мэднэ. Улаанбаатараас нэрээ дэвшүүлэн очиж байгаа нөхрөөр юу шийдүүлэх гэж сонгоод байгаа юм.
-Энэ тогтолцоог бий болгоход чамгүй кампанит ажил өрнүүлэх хэрэг гарна. Хугацаа ч орох байх?
-Үндсэн хуулиас эхлээд өөрчлөх шаардлага гарна. Сонгуулийн тухай хуулийг бол тэр чигт нь өөрчлөх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар энэ зам руу орох шаардлага тулгарсан. Тэгэхгүй бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй, ард түмэн ч өөдлөхгүй.
-УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай орсон байна лээ. Олон ч жил энэ тухай ярилаа. Үүнийг өөрчилж чадах уу?
-Үндсэн хуулийг өөрчилнө гэдэгт би хувьдаа итгэхгүй байгаа. Яагаад гэхээр энд суугаа 76 хүн Үндсэн хуулийг өөрчлөх сонирхол байхгүй. Өөрчлөх юм бол энэ 76 гишүүн хэн ч биш болно. Манай төрийн тогтолцоо дэлхийн улс орнуудын жишгээр явахаар Ардын их хурлын чуулган нь Улсын бага хурлын гишүүдээ сонгоно. Энэ сонгуульд МАН, АН, МАХН гэх мэт намуудаас нэр дэвшигчдээ илгээхдээ ард түмнээс биш Ардын их хурлын чуулганаас сонгогдоно. Тэгэхээр Ардын их хурлын 700 гишүүн хэлэлцээд хэн нь өндөр санал авна тэр хүмүүс Улсын бага хурлын гишүүн болно. Хэрвээ Улсын бага хурлын гишүүн хариуцлага алдвал Ардын их хурлын чуулганы гишүүд хэлэлцээд огцруулчихна, тэд яаж ч гүйгээд 700 хүнийг лоббидож чадахгүй. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүнийг хэн огцруулах юм, хэн ч халдашгүй дархан эрх нэрийн дор дур дураар аашилдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ч адилхан энэ зарчмаар томилох огцоруулах эсэхийг шийдээд явахаар тогтолцоо маш сайн болно.
-Нийгэм, эдийн засгийн таагүй байдал хэвээр үргэлжилсээр байна. Энэ тухайд таны байр суурь юу байна?
-Одоо байгаа тогтолцоог өөрчлөхгүй бол цааш явахгүй. Энэ төрийг өнөөдөр хүн бүхэн муулж байхад яаж өөдлөх вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр, олон нийтийн газар гээд муулахгүй газар алга. Хэвлэл мэдээлэл нь чөлөөтэй байж болно, бодлоготой байх ёстой. Хувь хүнд ч өөрийн гэсэн эрх байдаг ч зөвхөн бусдыг харааж зүхэх эрх байхгүй шүү дээ. Төрөө хүндлэх ёс зүй алга. Бусдын эрхийг хүндэлсэн эрх чөлөө байхаас бусдын эрхийг үгүйсгэсэн эрх чөлөө гэж хэзээ ч байж болохгүй. Ингэхээр яаж өөдлөх вэ. Өөдлөхгүй байгаа бас нэг шалтгаан нь төрийн залгамж чанар алга болсон, Засгийн газар байгуулагдаад арай гэж учраа олж сууриа тавьж байтал унагаад авдаг, ахиад нэг нь гарч ирээд учраа олж байтал унагаад байхаар яаж төр улс түвшин байх юм. Сонгуулиас сонгуулийн хооронд хэрүүл хийж байтал улс орон нурж унаж байна. Өнөөх л тогтолцооны гажуудалд бий болсон төрийн мөн чанар бол энэ юм. Төрөө хүндлүүлдэг байхын тулд жинхэнэ ард түмний дундаас сонгогддог хоёр танхимтай тогтолцоог бий болгох нь чухал.
БУЯН ХИЙХИЙГ Л БОДДОГ БОЛЛОО
-Та бизнесийн салбарт хөл тавьж, улс төрд орж, галерей байгуулж, ном бичиж гээд олон талд сонирхол давамгайлсан хүн. Тэгэхээр сүүлийн үед ном бичиж байна уу?
-Миний үндсэн мэргэжил цахилгааны инженер хүн хэдий ч хүнд хэрэгтэй гэсэн үүднээс “Хүүхдээ бичсэн захидал” гэж ном бичсэн. Ном бичнэ гэдэг маш хэцүү ажил шүү. Урьд өмнө ном бичих нь бүү хэл ном ч бараг уншдаггүй, мэргэжлийнхээ хүрээнд л уншдаг байлаа. Би дөрвөн сайхан хүүтэй хүн. Миний дөрвөн хүү зөв хүмүүжсэн, зөв бодолтой сайн хүүхдүүд байгаа. Хүүхдүүдийн маань том нь 1997 онд аравдугаар анги төгсөөд сургуульд явж, бусад нь ч цуваад сурахаар явах үеэс захидал бичиж эхэлсэн. Тэгээд нийтлэлч Баабарт 61 захидлаа үзүүлсэн. Баабар маань захидлыг уншиж байгаад “Батбаяр аа чи үүнийг бүр нэг сэтгэлээсээ бичжээ, ном болгоод гаргачихвал хүмүүст маш хэрэгтэй зүйл байна. Хүнд өндөр боловсрол, өргөн мэдлэг байгаад сэтгэл байхгүй бол хэрэггүй” гээд захидлуудаас 12-ыг сонгоод 400 ширхэг ном болгож өгсөн. Би номоо бэлгэнд өгч байтал тэр дороо л дууссан. Гэтэл манай туслах “Гишүүнээ таны номыг хүмүүс сураад байх юм” гэхээр нь туслахдаа хэлээд 1000 ширхэгийг хэвлүүлсэн. Ахиад дуусахаар нь 2000 ширхэгийг хэвлүүллээ. Ингээд 2012 оны сонгууль болж, найз гишүүд маань захидлын номноос хэвлүүлээд тойрогтоо авч явах санал гаргасан дагуу 17 мянган ширхэгийг гишүүдэд хэвлэж өгсөн. Үүний дараа хорих байгууллага, хилийн цэрэг гээд хэвлэж өгсөөр байгаад 60 мянган ширхэгийг тараасан даа. Үүнийгээ би буян гэж боддог. Уншсан хүмүүс авахаа авч хаяхаа хаяна биз, нэг л хүүдээ захидал бичсэн эцгийн л үг шүү дээ.
-Та бас улс төрийн чиглэлээр нийтлэл хүртэл бичиж байсан санагдаж байна?
-Одоо нийтлэл бичихээ больсон, улс төрөөс ангид болсон. Гагцхүү буян хийхийг л боддог боллоо. Хүний нас ахиад ирэхээр буян хийхийг зорьдог байна. 2009 онд намайг УИХ-ын гишүүн байхад Энэтхэгээс нэг Ринбүүчий ирэхдээ “Алтангэрэл” судар бэлэглэсэн юм. 2018 онд нэг өглөө номын сандаа сууж байтал өнөөх судар маань гарч ирээд уншиж байхад ямар аугаа судар вэ гэж бодсон шүү. Нэг өгүүлбэрийг хэд дахин уншиж байж сая учрыг тайлдаг юм билээ. Бурхны сургаал, гүн ухаан ч мундаг. Ах нь 34 настайгаасаа л бурхны ном уншиж ирсэн хүн. 1640-өөд онд бичсэн тэр бурхны судрыг өнөөдөр 2018 онд уншаад ойлгоно гэдэг хэцүү. Шууд утгаараа буудаггүй юм билээ. Есөн сар уншиж, лам нараас асууж сураглаж байж сая нэг юм утгыг тайлж байна. Ганцхан уншаад суудаггүй, цаасан дээр буулгана, энэ мэтээр би гурван жил бичиж уншина гэж бодож байгаа. Өөрөө ойлгож байж хүнд юм хэлнэ биз дээ. Би үүнийг хийлээ гээд бурхан болох гээд байгаа биш, бурхны оронд төрөх гээд байгаа биш. Өглөө бүхэн 5,30 цагт босч хоёр цаг номоо уншиж бичдэг, орой мөн хоёр цаг суудаг. Ийм л ажилтай байх шив дээ.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 18 )
Энэ бид хоёрын боловсрол гэж дээ хөөрхий
Хувийн хооронд ноцтой зээл авах Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг амлалтыг биелүүлэх чадвар. 5000-аас 10 сая хүртэл 72 цагийн дотор найдвартай, хурдан зээл олгодог евро 2%, 1 жил 30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тооноос хамааран Надтай холбоо барина уу надтай хамт бүх зээлийн хүсэлтийг миний мэйлд өгөх болно и-мэйл: matildalecoustre@gmail.com
худал ш дээ АН даргаараа хүн алчихсан хүн тавихаар яаж сонгуульд орох юм. тогтолцоо биш ээ малаа наад эргүү бирд эрдэнээгээ зайлуул за
Ард түмэн минь Үндсэн хуулиндаа параламентаа 2 тахимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол болохоо болилоо та нар минь яагаад дугарахгүй байна
INJENER NATSAGNYAMD YAG ONOHIIG ONOL GEDGIIG ZAHYA
INJENER NATSAGNYAMIIN LEKTSEND GERMANII SONGODOG PARLAMENT HUDLAA GEJ TEREER HELJ BAISAN ERONHIILOGCHIIN ZASAGLAL CHIN MONARH BUYU NEG HUNII DEGLEM SHUUDEE TSOMIIN BOMBOGIIG
ERONHII SAIDIIN ERH MEDLIIG NEMEGDUULJ ERONHIILOGCHOO BILEGDELIIN CHANARTAI BOLGOH SHAARDLAGA TULGARNA TEGEHEER SONGODOG PARLAMENT
Батбаяр гэгч хөгшин ухна хол очиж хуцваа
БАТБАЯРАА ЧИ КОМБИНАТАД ХАР ТУГАЛГААР АРЬС УГААЖ ОРШИН СУУГЧДЫГ ХОРДУУЛДАГ ҮЙЛДВЭРЭЭ ЗОГСООЧХООД УЛСЫН ХӨГЖИЛ ЯРЬ, МУУ АТИЙСАН ХУЖАА, ӨДӨР ШӨНӨГҮЙ ӨМХИЙ ХАНХАЛЖ, ХАР УТГАЛГААР АМЬСГАЛЖ БАЙНА. ЧИ ЭНЭ ЗАВААН ЮМАА ЗОГСООХГҮЙ БОЛ ОЛОН ТҮМЭН ЧАМАЙГ ЭНЭ ХОГТОЙ ЧИНЬ ШАТААХ БАЙХ ШҮҮ.
Болор хими цэвэрлэгээг ажиллуулж, мөнгөний төлөө анхны эхнэрээ эцэж цуцалгүй ажиллуулсаар байгаад алсан хүн дээ. Бас өмч хувьчлалаар олон луйвар хийсэн. Одоо тэр нүглээ наминчилж байгаа хэрэг.
үр удмаараа зайлцгаа
чамд алдсан юм байхгүй хангалттай хуссан биздээ чи мэдэж байсан юм бол аль эрт ингээд ярихгүй яасан юм бэ
76 ARD TUMEN MUU SAINGUI MAGTAAD L ZASAGT GARGUULCHAAD MUULAAD BAIDAG OOROO UNASAN HUUHED
majoritar proportsional geed margaad baisan sistemdee baigaam eh n shiir alag bol unag n shiir alag toroo avliggui bolgoogui tsagt mongol hogjihgui
Erguu mini mongol ulsaas zail.
Erguu mini mongol ulsaas zail.
энэ балай бас юу гээд байна Хөвсгөл нуурыг бохирдуулах гэсэн өөдгүй эр дээ
mo darga eeree aldartai zalitai hun esgii gutliin uildberiig abaad ustgasan getel gabyat absan yu gej abaa be boloh bolohgui yum burt nhoishuu durdeg huuhduud n lab hunii meseer sain bishdeg harin taliigch ehnerii n sain hun baisan gej humuus yridag yum aa bi lab itgehgui