Маргаашнаас том оврын автобусны үнэ 500 төгрөг болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25


 Өнөөдөр 12 цагаас Монголын том оврын автобус эрхлэгчдийн холбоо, “Автобус-1”, “Автобус-2”, “Цахилгаан тээвэр” компани болон тээвэрчдийн төлөөлөл болох жолооч нар ”Хэвлэлийн хүрээлэн”-д мэдээлэл хийлээ.  Тэд том оврын автобусны үнийг маргааш өглөөнөөс эхлэн 500 төгрөг болгохоор  шийдсэнээ танилцууллаа. Бензин, шатахууны хомсдол, дизель түлшний үнэ нэмэгдсэн зэрэг нь автобусны үнийг 200 төгрөгөөр нэмэх шалтгаан болжээ.  Дээрх байгууллагууд өчигдөр  Хотын удирдлагуудад мэдэгдсэн юм байна. Хэвлэлийн бага хуралд оролцогчид маргаашнаас эхлэн нэмэгдсэн үнээр үйлчилнэ хэмээж байгаа ч Засгийн газар ямар нэгэн зохицуулалт хийхийг харзнаж байгаа гэлээ. Хэрэв Засгийн газраас ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол маргааш өглөөнөөс эхлэн нийслэлийн иргэд том хүн-500, хүүхэд-200 төгрөг гэсэн шинэ тарифаар үйлчлүүлэх  бололтой.

 

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top