ОУВС болон Дэлхийн банкны уулзалт Индонезийн Балид боллоо. Уулзалтаар дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал, том гүрнүүдийн худалдааны маргаан, дэлхийн ихэнх мөнгөн тэмдэгтийн эсрэг чангараад байгаа ам.долларын улс орнуудын эдийн засагт үзүүлэх үр нөлөө, олон орны өмнө тулгарч байгаа сорилт, түүний шийдэл зэрэг олон асуудлаар ярилцжээ.
Уг уулзалтад оролцсон манай улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Эдгээр олон сорилт байгаа ч, ирэх 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт өндөр хэвээрээ байхаар байна. Монгол орны хувьд эдийн засгийн зөв бодлогоо цаашид тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай” гэлээ.
ОУВС дэлхийн 189 орныг эгнээндээ нэгтгсэн байгууллага юм. Эхэнд өгүүлсэнчлэн тэргүүлэгч гүрнүүдийн худалдааны маргаантай холбоотойгоор эрсдэлийг тооцоолж, эдийн засгийн дархлаагаа нэмэгдүүлэх тал дээр бусад улс гүрнүүд анхаарах хэрэгтэйг ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард сануулсан байна. Хэрэвзээ худалдааны маргаан энэ чигээрээ үргэлжилвэл ирэх хоёр жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг нэг хувиар буурах эрсдэл байгааг ОУВС-аас мэдэгдлээ.
Э.Болор
Сэтгэгдэл ( 0 )