Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтын зорилго нь Төвийн бүсийн аймгууд болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Сүмбэр аймгууд өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэх юм.
Чуулганд салбарын яамд, дөрвөн аймгийн нутгийн удирдлага, ИТХ, МҮХАҮТ-ын салбар танхимууд, олон улсын болон бизнесийн байгууллагууд оролцох аж. Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган энэ сарын 26-нд Дархан хотод болно.
Сэтгэгдэл ( 1 )
Ужуу\n