Өсвөр насны хүүхэдтэйгээ яаж харьцах вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

 

 Шилжилтийн насандаа хүүхдүүд өөрсдийгөө ихэд том болсонд тооцон өөртэйгөө жаахан хүүхэд шиг харьцлаа хэмээн  юм л бол уурлах гээд байдаг. Энэ үед  нь  зөв түшээд явчихвал гайгүй,  хэрвээ нэг  буруудвал хэцүү гэж ярилцах нь бий. Эцэг эхчүүд  өсвөр насны хүүхэдтэйгээ хүүхэд шиг харьцах уу, том хүн шиг харьцах уу гэдгээ мэдэхгүй байх нь олонтой. Манай улсад урьд нь хүүхдүүдийн зан байдлыг нарийвчлан тодорхойлох гарын авлага хэвлэгдэж байгаагүй. "СОС Киндерфорд Интернэшнл" байгууллагаас "Хүүхдийн хөгжлийн төлөвлөлт, арга зүй" нэртэй гарын авлагыг "СОС" хүүхдийн хотхонд хүмүүжиж буй 750 гаруй хүүхдэд явуулсан судалгаанд үндэслэн гаргажээ. Номын зохиогч "СОС" хүүхдийн хотхоныхонд номын дээжээ гардуулсан байна. Гарын авлага нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд тулгарсан асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн шилжилтийн үеийн зан араншинг тодорхойлоход туслана гэдэгт номын зохиолч итгэлтэй байгаа аж.  

 

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top