ЗТХЯ-ны хүн амины хэрэгт ДАХИН НЭГ хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Одоогоос хоёр сарын өмнө Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Хэрэгт холбогдуулан яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа. 

Улмаар талийгаачийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийж, хэрэг гарсан өдөр Т.Гомбосүрэн рүү залгасан утасны дуудлагын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байдаг. Уг бичлэгт ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэнгийн яриа бичигдсэн байдаг. Тэгвэл тус баримтад тулгуурлан Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ба гадуур байцааж байгаа ажээ.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхний зүгээс түүний албан тушаалыг авахын төлөө амь насыг нь хохироосон гэж үзэж байгаа бөгөөд хэргийн газрын камерын бичлэг алдагдсан тухай ноцтой баримтуудыг хэлж байсан юм. Харин бичлэг болон нотлох баримтууд алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн Нийслэлийн прокурорын газраас мэдэгдсэн байдаг.

Яллагдагчаар татан шалгагдаж байгаа Б.Лхагвасүрэнгийн яриаг ЭНД дарж сонсоно уу

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top