Манай сурвалжлагч БНХАУ-ын Гуанжоу хотоос мэдээлж байна.
БНХАУ-ын Гуанжоу хотноо олон улсын экспорт, импортын 124 дэх "Сanton fair" үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Хятадын 20 мянган шилдэг үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг бөгөөд дэлхийн 50 гаруй орны бизнес эрхлэгчид үзэж сонирхдог байна.
Монгол Улсын хувьд бизнес эрхлэгчид "Canton fair" үзэсгэлэнгээс худалдан авалт хийх, шинэ түнш олох аялал хийдэг уламжлалтай бөгөөд энэ жил аялал жуулчлалын "Асур тэнгэр" компаниар дамжуулан 500 гаруй бизнесийн төлөөлөл тус үзэсгэлэнг үзэж сонирхох захиалгаа өгсөн байна. "Canton fair" үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 4 хүртэл жижиг, дунд үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизм, хүнсний бүтээгдэхүүн, хувцас загвар гэсэн үндсэн төрлүүдээр үзэгчдийн хүртээл болох юм.
М.ХАНГАЛ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )