Азербайжантай алтны салбарт хамтран ажиллана

2018 оны 10 сарын 16

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн дэд сайд Ниязи Сафаров тэргүүтэй төлөөлөгчдийг  аравдугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд газрын тос, хий, геологи, хайгуул, баялагийн сан, зэрэг салбарт туршлага судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Мөн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилтын хүрээнд “Алтны салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг байгуулахаар болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сард Бүгд Найрамдах Азербайжан Улсад хийсэн ажлын айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд Эдийн засгийн дэд сайд Ниязи Сафаров тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top