УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.
Яг одоо Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан байнгын хорооны гишүүдэд валютын ханшийн өсөлтийн талаарх мэдээллийг өгч байна.
Тэрбээр "Хэрэглээний шинж чанартай импортын үнэ 29 хувиар өссөн. Бинзен шатахууны үнэ 34 хувиар өсөөд байна. Хэдийгээр экспортын орлого өнгөрсөн оныхоос нэмэгдсэн ч хил дээрх түгжрэлтэй холбоотойгоор буурсан. Энэ байдал нь худалдааны тэнцлийн ашиг 480 сая ам.доллараар буурах нөлөө үзүүлсэн. Гадаад хүчин зүйлээс болж манай улсын экспорт, импортод сөрөг нөлөө үзүүлж, таагүй байдал үүсэх эрсдлийг бий болгоод байна. Мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг сулрах нэг шалтгаан болж байна" хэмээн ярилаа. Түүнчлэн "Өнгөрсөн наймдугаар сард ОХУ бодлогын хүүгээ нэмсэн. Бусад орон ч нэмж байна. Төгрөгийн ханш эхний найман сарын байдлаар суларсан. Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого хэрэгжүүлж байна. Гадны орны алдааг давтахгүйг хичээж судалж байна. Эдийн засгийн амьдралын 50 орчим хувь гадны орноос хамааралтай манай улсын хувьд гадны вальютын нөөцтэй байх нь чухал. Төсвийн төлөвлөлтийг сайжруулж, алдагдлыг бууруулах хэрэгтэй. Экспортыг нэмэх дэмжлэг, санхүүжүүлэлтийг нэмэх нь чухал. Энэ бол богино хугацаанд авч хэрэгжүүлэх алхам гэж харж байна. Урт хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтын нэмэхэд дэмжлэг үзүүлэх бодлогын орчин бий болгох ёстой. Засгийн газартай хамтарч улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахаар төлөвлөөд байна" гэв.
Түүний мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна
Сэтгэгдэл ( 2 )
Mongoliin ireedvi hamaagvi hemjee hyazgaargvi zeel
yum l bol zeel yarij baih yum ,