Үйлчилгээнд гаргах автобусны тоог 585 болгож цөөрүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

 

 Өчигдөр 12 цагаас Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Автобус  I, II компани, “Цахилгаан тээвэр” компанийн удирдлагууд мэдээлэл хийж, том оврын автобусны үнийг өнөөдрөөс 500 төгрөг болгохоо мэдэгдсэн. Нийтийн тээврийн газрын Диспетчерийн албаны дарга Г.Доржпалам: “Автобусны үнийг нэмэх асуудлыг хоёр сарын өмнөөс тавьж эхэлсэн. Бид өчигдөр энэ талаар хуралдаж, үнэ нэмэх нь зөв гэдэг тохиролцоонд хүрээд байна. Тэгээд энэ саналаа ЗТБХБЯ, НЗДТГ-т өчигдөр хүргүүлсэн. Харин хэзээнээс хэдэн төгрөгөөр нэмэх вэ гэдгийг нарийн тооцож судалж байж шийднэ.  Яг өнөөдрөөс 500 төгрөг төлнө гэсэн ойлголт байхгүй. Автобусны тасалбарын үнийг нэмэх нь нэмнэ. Гэхдээ өнөөдөр биш.”  гэв. Юутай ч иргэд өнөөдрөөс хуучин үнээрээ явах нь.  Харин автобус хүлээж бухимдах иргэдийн тоо л улам өсөх бололтой. Яагаад гэвэл дизель түлш хомсдсонтой холбоотойгоор үйлчилгээнд гарах автобусны тоог 585 болгож цөөрүүлсэн гэнэ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top