Онигоо: Нэгэн эмэгтэй нууц амрагтайгаа унтаж байтал..

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

“Эрүүл аж төрөх ёс” сургалт болж байна. Нэг эр босч ирэв. –Эрүүл аж төрөх ёс гэнүү? Миний өвөг эцэг цайны оронд бүх насаараа архи хэрэглэсэн. Амнаасаа янжуур салгаж үзээгүй. Арван хүнд хуваагаад ч илүүдэхээр олон хүүхэнтэй явсан. Ерэн гурав наслаад, одоо амьд л байж байна. Харин түүний дүү нь зөвхөн сүү ууж, тамхи татах тухай бүр бодоо ч үгүй, нэг ч эмэгтэй хүнтэй ойртоогүй. Тэгээд яасан гээч? Дөрөв хүрээд л үхчихсэн. Ийм л байгаа юм даа.

..........................

 

Нэг эмэгтэй нууц амрагтайгаа унтаж байтал гэнэт нөхөр нь ороод ирж байна гэж хар дарж зүүдэлжээ. Тэгээд:

-Бушуухан цонхор үсрээрэй, нөхөр ирж байна гэж орилсоор сэрж гэнэ. Гэтэл нөхөр нь нойрон дундаа орноосоо огло харайн босоод шууд л цонхоор үсэрчихэв. Тэгээд доош унаж явахдаа гүйцэд сэрээд “Цусаар урс би чинь гэртээ, эхнэрийнхээ өвөрт унтаж байсан биш билүү” гэж боджээ.

...............................

Анчид: -Би нэг аймар том буга алсан...

-       Би нэг халим алж билээ...

Гурав дахь эр: -Та нар сөнөсөн тэнгис гэж сонссон уу?

-       Сонссон.  Тэр чинь би ...

.............................

Айлд зочид иржээ.

Гэрийн эзэн: -Таны хоолонд мөөг хийх үү?

 Зочин: - хэрэггүй дээ баярлалаа. Би мөөгийг идэхээсээ илүүтэйгээр түүх дуртай байдаг юм.

Гэрийн эзэн: -Тийм үү, тэгвэл би шалан дээгүүр хаялаад өгье л дөө...

...........................

Цөлөөс яаж арсланг барих вэ?  гэж мөрдөн байцаагчаас асуув.

-Муурыг бариад өөрийгөө арслан гэдгийг хүлээтэл нь нүднэ дээ.

..........................

Гудамжинд нэг залуу гуйлга гуйж сууна.

Дэргэдүүр нь өнгөрч явсан эмээ:

-Чи залуухан, эрүүл саруул байж гуйлга гуйхаасаа ичээч. Ажил хийх хэрэгтэй.

- Эмээ минь ажлаа тараад л сууж байна шүү дээ.

..........................

- Загас сонсож, харж чадна. Үүнээс өөр ямар чадвартай билээ?

- Үнэр орох чадвартай...

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top