Сэргээгдэх эрчим хүчний салбарт хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

"Бишрэлт" зочид буудалд өнөөдөр /2018.10.22/ болж буй "Сэргээгдэх эрчим хүчнйи салбарт хувийн хэвшлийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь" зөвлөлдөх уулзалтад оролцогчид Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нэн даруй батлах ёстойг сануулсан юм.

Монгол Улсын хувьд нар, салхины эрчим хүчний эх үүсвэрээс жилдээ 15 мянган тераВатт цаг эрчим хүч үйлдвэрлэх эрчим хүчний нөөцтэй гэж тогтоогджээ. Өнгөрсөн 2017 онод Монгол Улс дотооддоо 5.8 тэрбум кВт.ц эрчим хүч үйлдвэрлэсний дөнгөж 4.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлчилгээ эрхлэгч компаниуд хууль эрх зүйн орчинг тодорхой болгож, хөрөнгө оруулагчдыг Монголд татах тал дээр анхаарч ажиллах ёстойг хэлж байлаа.

“Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг нэн даруй батлах ёстой. Тэгж байж хөрөнгө оруулагчид ирнэ” гэж “Everyday Farm” компанийн гүйцэтгэх захирал Р.Жигжид хэлж байсан юм.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр эрчим хүчний яамныхан ажиллаж улмаар энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх байсан ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаагүй байна. Тиймээс холбогдох судалгааны явцад ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зорьж байгааг салбар яамнаас мэдээлсэн юм.

“Уг нь энэ намрын чуулганаар гэж байсан ч амжсангүй. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүн нэг бүрийн саналыг тусгадаг учир удаашралтай байна. Хуульд заагдсан хугацаагаар л Сэргээгдэх эрчим хүчний шинэчилсэн найруулга батлагдах байх” гэж Эрчим хүчний зохицуулах хорооны  Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаа ярьсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын сан, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо хамтран сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг оролцооны талаар зөвлөлдөж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг, компани хооронд туршлага солилцох, хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүчний салбарт тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэх юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд холбоотой саналуудыг авах юм байна.

Б.АЗАА

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top