Гадаад харилцааны сайд НҮБ-ын өдрийг тохиолдуулан үг хэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Жил бүрийн аравдугаар сарын 24-ний өдрийг НҮБ-ын өдөр буюу НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсон өдөр хэмээн тэмдэглэдэг. Эл өдрийг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын байранд болсон 73 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, үг хэлсэн байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ нөр их хүч, хөдөлмөрийн үр дүнд Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж өөрийн улсын  тусгаар тогтнолоо бататгасан бахархалтай гишүүн хэмээгээд НҮБ нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй томоохон сорилт бэрхшээлүүдийг ёс зүй, олон улсын хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг чухал байгууллага гэдгийг онцолсон байна. Түүнчлэн НҮБ хүн төвтэй байгууллага гэдгээрээ хэнийг ч үл орхигдуулах зарчмыг тунхаглан баримталж байгааг сайшааж, цаашид тус байгууллагыг улам бэхжүүлэхийн төлөө идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлжээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманн үг хэлсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес-ийн мэндчилгээг мөн толилуулсан байна.

Монгол Улс нь 1946 онд НҮБ-д элсэх өргөдөл гаргаж байсан ч 1961 оны аравдугаар сарын 27-нд албан ёсоор НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болж байсан юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top