Он гарснаас хойш 694 мянган тонн газрын тос олборложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр аравдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 694 мянган тонн буюу 5.1 сая баррель газрын тос олборлож, 176.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Төлөвлөгөө ёсоор энэ онд нийт 1.1 сая тонн газрын тос олборлож, 223.4 тэрбум төгрөг төсөвт өгөх ёстой бол одоогийн байдлаар 63-79 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 33 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 88 хоног, АИ-92 автобензин 26 хоног, дизелийн түлш 29 хоног, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.218.128) 2018 оны 10 сарын 26

хамаг тосыг чинь хятад зөөгөөд дууслаа энэ нэг хэлэн махан толгойтой гишүүд засгийн газао юу хийж бна аааа яана даа ийм тэнэг новшийн мөнгө идэх гээл нүд нь улаанаараа эргэлдээд сууж бга новшийн хулгайчуудыг гантулга гуаын хэлдэгээр буудаж алах юмсан

0  |  0
Top