Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн орлого 9.1 их наяд төгрөгт хүрчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 13.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын өсөлтөд уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарын борлуулалтын орлого өссөн нь нөлөөлжээ. Уг салбарын борлуулалт 9.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос 664.7 тэрбум төгрөг буюу 29 хувиар өссөн мэдээ байна.

Аж үйлдвэрийн салбар гадаад зах зээлд нийт 9.1 их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 7.6 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ.

Б.Азаа

Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top