Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит акцаа хийж, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хэмээн “өөрөө тарах шийдвэр гаргах”-ыг УИХ-д зөвшилцөхөөр санал болгосон нь нийтийн анхааралд төвлөрч байна. Ерөнхийлөгч энэ саналаа нэг бус удаа чуулганы индэр дээрээс мэдэгдэн, парламентаа ”заналхийлж” байсан учраас тал талын шүүмжлэл өрнүүлээд эхэлжээ. Энэ нь ч зүй ёсны хэрэг биз.
Ямартай ч Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн хоёрт “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” хэмээн зааснаас харвал Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ эрх нь нээлттэй байна гэсэн үг.
Ерөнхийлөгчийн энэ албан тоот яагаад шүүмжлэл өрнүүлээд байна вэ гэхээр хуулиар хүлээсэн “Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” байх ёстой Ерөнхийлөгч маань яагаад ийнхүү үе үе УИХ руугаа дайраад байна вэ гэх асуулт мөнхийн дагалдаж таарна. “Эв нэгдэл”-ийг эрхэмлэгч юу юуны духанд хүрэлгүй Хууль тогтоох дээд байгууллагаа “дарж” унах гээд байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэх хүмүүс цөөнгүй бий. Ерөнхийлөгчийг цэвэр үндэстний эрх ашгийн төлөө ийм алхам хийлээ гэж хэлэхэд туйлын бэрх.
Харин нөгөө талаас энэ парламент эрх зүйн болон бусад чадамжаа алдсан, ажиллаж чадахгүй учраас Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ыг тараах нь зөв хэмээн уухайлж байгаа нь ч бас цөөнгүй. Мөнхүү энэ удаагийн парламентийг сайн ажиллаж байгаа гэж хэлэхэд тун бэрх. Гэхдээ “Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” маань парламентад алдаа байвал хууль эрх зүйн хүрээнд сануулж, хамтраад цааш явах ёстой болохоос биш “Өргөн талд түшиж яваад өндөр дээрээс түлхэнэ” гэдэг шиг эрх баригч намын дотоод талцал, маргаан өрнөх агшинг таширлуулан “УИХ-ыг тараах” тухай асуудал хөндөж байгаа нь цэвэр улс төрийн шинжтэй гэж хардахаас өөр аргагүй.
Нөгөө талаас УИХ-ийн бүрэн бүрэлдэхүүн нь өөрөө хэн нэгэн Элбэг, Энх, Тулга нарын хүсэл сонирхлоор бус ард түмний сонголтоор бүрдсэн байгууллага гэдгийг эхлээд саначих хэрэгтэй. Үндэсний эв нэгдэл, улс орны тусгаар байдлын бүрэн бүтэнд санаа чилээж байх ёстой Ерөнхийлөгч маань ийнхүү гурван сая гаруй иргэний төлөөллөө дахин дахин тараах тухай турхираад байх нь зөв үү, буруу гэдгийг ч тунгаах хэрэгтэй. Тэгээд ч энэ парламент тарахгүй. УИХ-д байх 76 нөхрөөс “би муу ажиллаж байгаа учраас таръя" гээд тарчих иргэний зоригтой нэг ч нөхөр байхгүй. Иргэний зоригтон ганц нэг байлаа ч, энэ үйл явдлыг далимдуулах популистууд байлаа ч хууль ёсны гуравны хоёрт хүрчихнэ гэж хэзээ ч үгүй. Үүнийг Ерөнхийлөгч өөрөө сайнаас сайн мэдэж байгаа ч шоу маягийн албан тоот хүргүүлж хямарсан түмнээ сэрдхийлгээд яахав дээ гэж хэлэх хүн гарах байх.
Харин Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бас нэг заалт нь “Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэж байгаа ч өнөөдөр Ерөнхий сайдын томилгоотой холбогдох ямар ч асуудал алга.
Ерөнхийлөгчийн хувьд “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах ажиллагааг энэ удаагийн парламент хийсэн учраас бухимдсан гэж ойлгогдож байна. Монгол Төрийн тэргүүн чимээгүй өнгөрч болохгүй асуудал мөн учраас УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад тухайлан хандсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс бухимдсан Ерөнхийлөгч ард түмний төлөөллөөс бүрдсэн Хууль тогтоох дээд байгууллагаа “заналхийлсэн” гэж ойлгогдохоор.
Мөн “...гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж..” гэжээ. Үнэхээр сонгож парламентад оруулсан ард түмнээсээ хумсалсан бол харамсалтай. Гэтэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас бага хүүтэй зээл 50 гишүүн авчихсан гэдгийг хууль хүчний болон шүүхээс тогтоогоогүй байхад үндэсний эв нэгдлийг “эвий цавуу” шиг нааж байх ёстой Ерөнхийлөгч ийнхүү сонгогчдын дунд батлагдаагүй мэдээлэл албан тоотоор цацаж байгаа нь зүйд нийцэх үү. Тэд зээл авсан байж болно, гагцхүү “авсан” гэх эцсийн шийдвэр хаана байна вэ гэдэг асуудал дэгдэж таарна. Тэгээд ч хууль ёсны бол хамаагүй, тэд адилхан л Монгол Улсын иргэн гэх логика гарч ирнэ. Нөгөө тал дээр гишүүд өөрсдийнхөө нэр дээр зээл авчихаагүй, ах дүү амраг садан нь авсан гээд асуудал дэгдэнэ.
Энэ удаад тэрбээр Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.11-т заасан дагуу “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухайгаа зөвшилцөхөөр УИХ-ын даргад албан ёсоор мэдэгдэнэ. УИХ-ын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа УИХ-д оруулахад саад болохгүй” гэсэн заалтыг үндэслэжээ. Хуулиас харвал УИХ тарах эсэх тухай асуудал нь хурлын дарга М.Энхболдоос үл хамааран чуулганаар орох магадлал байна. Алдаагаа зөвшөөрчих түшээдтэй бол байх л асуудал, даанч манайд тийм түшээ хөтлөөд ир гэвэл нэг ч байхгүй.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 30 )
Чиний зөв миний зөв гээд л суухийн. Бүгд л шударга хүмүүс. Ерөнхийлөгчөөс эхлээд бүгд л мөнгөөр луйвардаж төрийн толгойд гарчихаад
Ерөнхийлөгч өөрөө хариуцлагаа хүлээ.Ард түмний өмнө ямар амлалт авч гарч ирлээ дээ. хэн худлаа ярьж хулгай хийж чадна тэр л хожсийн биш үү
УИХ тарлаа гээд юу ч шийдэгдэхгүй. Өнөөдрийн нийгэмд болоод байгаа үйл явдлаас харахад ерөнхийлөгч маань өөрөө ямар ч чадамжгүйгээ харуулж байна. АН-ын засаг барьж байх үед ч ийм л байсан шүү дээ. ХЭТЭРХИЙ УЛС ТӨРЖИЛТ ЯВАГДАЖ БАЙНА. Нийгмийн даатгалын мөнгөөр тоглосон Эрдэнэ мэтийн хүмүүстээ хариуцлага тооцъё.
УИХ-ыг ард түмэн босвол тарааж чадна шүү дээ. Ми түүнийг л хүлээгээд байна. Хийагтаас гамингуудыг хөөж чадсан Монголчууд УИХ-ын эрлийзтэнгүүдийг хөөж чадна шүү.
Жонхуу женко улсын ажил нэг бүтээж байсан түүх байгүй. Гишүүн, сайд, ерөнхийлөгч гээд албан тушаал, эрх мэдэл хангалттай л байлаа. Буруу дандаа бусдад тохно. Нэг ажил бүтээж байсан түүх байхгүй. Худлаа шаагаад л эрх мэдэлд хүрдэг.
ТЭНЭГ МИ УИХ-ыг ТАРААЖ ХАРАГДАА Ч...
УИХ-Д ЯМАР ТЭНЭГ НЬ АЖИЛАА ӨГЧ ӨӨРИЙНХӨӨ ТӨРИЙН БИЗНЕСЭЭС ОЛСОН ХЭДЭН ЗООСОО АЛДАХ ВЭ ХУУЛИАР ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛУУЛААД ӨӨРЧЛӨӨД МӨНГӨ ОЛООД БАЙЖ БАЙХ ИЙМ ГОЁ АЖИЛ ХААНА БАЙНАА. ЕРӨНХИЙЛӨГЧ БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ ХИЙХ ЮМДАА 1 ХҮНЭЭС 76 ХҮН ИЛҮҮ БИЗДЭЭ БИД Ч АМАА ҮЙЛДЭЛЭЭ ХУУЛИАР ХЯЗГААРЛУУЛСАН ДЭЭР НЬ ТӨРИЙН БИТГИЙ ,ХУВИЙН БИЗНЕС БАЙХГҮЙ ХАМГААЛАХ ХУУЛЬГҮЙ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГӨХ МӨНГӨГҮЙ ШҮҮ ДЭЭ.
Монгол улсын ерөнхийлөгч мэдээлэл муутай сөрөг хүч нь ямарч ажил хийлгэх боломжгүй болгоод хөөрхий шууд өөрөөн гишүүнээс хийх хуулийн гаргалгаа байхгүй арга ядсан хүний үйлдэл ганцхан шударга байсан бол юу гэж ерөнхийлөгч ингэх вэ гэхдээ буруу аргаар мөнгө босгож байгаа хүмүүс яаж зүгээр байх вэ. гунигтай л байна даа
ЯМАР ТЭНЭГ НЬ ӨӨРИЙГӨӨ АЖИЛГҮЙ БОЛГОЖ , ИДЭЖ УУХ БОЛОМЖОО ҮГҮЙ ХИЙХЭВ ДЭЭ
olon davtagdval sejig torno
Таван цаас горьдож захиалгаар ийм юм бичиж суудаг энэ ууганбаяр мэтийн бөөснүүд их олон болж дээ.Сэтгүүлчдийн нэр баасдсан иймэрхүү новшнуудыг яалтай билээ
1996 оноос хойш төрийн нарийн бичгийн дарга, сайд ,их дээд сургуулийн захирал насаараа хийсэн өчүүхэн төдий бизнесс эрхэлж үзээгүй ,ТҮЦ ч ажиллуулж үзэээгүй этгээдүүд 2012 онд ажлаа өгөнгүүтээ жил бүр 5-15 давхар 5-6 шилэн байшигууд бариад баян чинээлэг болсондоо баярлаад сууж байна. энэ хир шудрага үйлдэл вэ????? 1996 оноос хойш төрийн нарийн ,сайд, улсын томоохон сургууль, үйлдвэрийн газрын захирал дарга нарыг яаж баяжсаныг шалгуулаа ч , шудрага байдлыг ойлгуулаа ч Ерөнхийлөгч өө ???????
Иймэрхүү бичдэг их мэдэгч дундыг баригчид л энэ төрийг самарч иргэдийн толгойг угааж байгаа юм даа.Үнэхээр ардчилсан улс юм татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгай хийгээд байхад яагаад дуугүй суух юм бэ? Эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг чинь хулгайчдыг тантай адилхан ил далд хоёр утгатай зүйл бичиж өмөөрнө гэсэн үг биш.
Эвтэй байна гэдэг эвлэж хулгайлахын нэр биш юм шүү иргэдээ Зарим хүн эв нэгдэл гэдгийг эвлэж хулгайлах гэж ойлогдог бололтой догоо
Үнэнээ Их хурал гэдэг нам нэрээр нам нэгдэж сэм хуйвалдсан худалч хулгайч луйварчин алуурчин нарын үүр болсон үүнийг ард иргэд цөм сайн мэдэж байгаа
Энэ нэг амьтаны боловсрол нь энэ хүрээд л зогслоо доо. Одоо өлсөх нь л дутаж гэнэ,Амьтаны доог болохоо боль доо Тулга минь
ерөнхийлөгч ийм сул дорой юм ярьж болохгүй шдэ хулгайч нарыг яллах нь баттулгын үүрэг шдэ авилгач, хулгайч нар байх ёстой газар нь байлга гэж сонгосон хүн нь ийм юм ярьж болохгүй хулгайч нар даварна шдэ
Баттулагын тавьсан шаардлага зөв , Мөнгөөр наймаалцаж гарч ирсэн хэдэн малнуудыг юунд нь өмөөрөөд бгаа юм бэ Хот нийслэлийнхэн гэж бөөн хахуул мөнгөний хумуус бна эд нарыг шалгавал маш их юм гарна Баярхүү гэж орлогч ,пээдийсэн юм өөрийгөө рекламдаад хүний хийсэн ажлыг өарөө хийсэн болж зуггаа тавиад бх юм ичих булчирхай нь ажилддгүй юм бхдаа 20 онд ИХ сонгогдох гэж бгаа юм шиг бгаа юмаа
Захиалгат бичлэг энэ чигээрээ байгаад байж болно л доо гэхдээ энэ ард түмэн тэсэхээ болино болдогдсон бол энэ их хурал тараад аих шиг түр хурал сонгуулиар бий болгоод зөвхөн үндсэн хуулийн өррчлөлт эсвэл шинэ үндсэн хууль батлаад тарж болно
Эрхэм ерөнхийлөгч АТГ-ын даргаа л өөрчилчихвөл бүх зүйл ОК болох юм гэнэ.Ийм ерөнхийлөгчтэй монгол улс ёстой нөгөө сэлүүргүй завиар далайд гарахтай л адил болж байнадаа
Ерөнхийлөгч өөрөө монголын ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч.Гэтэл өнөөдөд энэ хүн монгол улсын ерөнхийлөгч биш МОАХ,Ардчилсан намын ерөнхийлөгч болчихоод засагруугаа байсхийгээд дайрдаг нэгэн болчихлоо.Ерөнхийлөгч маань өөрөө тийм мундаг хэлсэн ярьсандаа яг хүрдэг билүү.Ёстой л шилний цаанаас чихэр долоолгоно гэгч болж 2017 оны 7-р сард ерөнхийлөгч болохдоо ард түмнээ өрөөс чөлөөлнө,оффшорт байгаа бүх мөнгийг оруулж ирнэ,гээд л манаргаж өгсөн.Өнөөдөр энэ хэлсэн үгнээс ажил болсон нь юу билээ.Зүгээр л солиорол,монгол нүүрсээ орсоор дамжуулж экспорлоно гээд л ямарч тооцоогүй баахан дөвчигнөсөн.
монгол түмний эв эеийг бэхжүүлж хагралдсаныг эвлүүлж хазайсныг түшиж, тусгаар монголын эдийн засгийн чадамжийг сайжруулахад тус дэм болох учиртай ерөнхийлэгч их хурлыг тарааснаар байр сууриа бэхжүүлж, ерөнхийлэгчийн засаглалтай болгож нэг хүнээс хараат дарангуйлалын засаг төр тогтоох гэсэн далд санаагаа хэрэгжүүлэх анхны алхам гэж санаархаж байвч санааг нөхцөлдүүлж их хурлын гишүүдийн гуравны хоер нь тарах шиидэр гаргахгүй нь баттулгыг ерөнхиилэгчээр сонгох санал өгсөн монгол түмэнсайн мэдэнэ, Бид эвддэг ерөнхийлэгчтэй болчихжээ
баттулгыг ѳѳрийг нь огцруулах хэрэгтэй. 2 дах санал хураалтаар 50,00001 хувиар сонгогдсоноо санаарай
УИХ тарахгүй бол АТГ-н даргаа огцруул. Бүрэн эрхийн нь хугацаа дууссан байхад шигдээд байх юм. Тэгвэл ажлаа хийж чадахгүй л байгаа ш дэ энэ үндэслэлээр нь чөлөөлж хариуцлага тооцох хэрэгтэй.
Цаашдаа оршин тогтнох боломж нэр нүүргү болсон газрыг та нар тарцгаа гэсэн нь юу нь буруу байхав,дээрхи бичвэр бол нөгөө талын угаадасны гөлөг эрээчсэн зүйл болох нь илт байна.