“Тогтвортой аялал жуулчлал-2011” семинар өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Тогтвортой аялал жуулчлал-2011" орон нутгийн мэргэжилтнүүдийн семинарыг өнөөдөр зохион байгуулна. Уг семинарт олон улсын болон орон нутгийн мэргэжилтнүүд оролцож хичээл заах гэнэ. Аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулах олон улсын жишээ туршлагын талаар "Арима" корпорацийн захирал Арима Хироюки, "Тогтвортой хөгжил" төвийн зөвлөх, Английн иргэн, ноён Брайн Батмоу нар сургалт явуулна. Сургалтын үеэр аялал жуулчлалын эрх зүйн тогтолцоо, "Дисковер Монголиа" хөтөлбөрийн тухай, зочид буудал ба жуулчны баазуудын стандартын шаардлагууд, ан агнуурын тусгай зөвшөөрлийн тухай мэдээллийн сан, орон нутгийн БОАЖГ-ын харилцаа, чиг үүрэг зэрэг олон сэдвээр мэдээлэл өгөх ажээ.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top