Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Рио Тинто компанийн удирдлагуудад “Эрдэнэс-Тавантолгой”-той хамтран ажиллах санал тавьсан тухай Australian Financial Review цахим хуудас мэдээлжээ. Оюу Толгой төсөлтэй нэг аймагт ижил үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс-Тавантолгой" компанийн эрчим хүчний асуудлыг Оюу Толгой цахилгаан станц барьснаар шийдвэрлэнэ гэж Монголын тал үзэж буй аж. Тулгамдаж буй асуудлаа хамтран ажиллаж шийдвэрлэх нь хамгийн зөв гарц гэж Д.Сумъяабазар сайд мэдэгдсэн байна.
Рио Тинто компанийн олон улсад хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг болох Оюу Толгой төсөлд цахилгаан станц барих асуудлаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэж байна. Монголын тал БНХАУ-аас авдаг цахилгааны тодорхой хувийг дотоодоосоо хангуулах хүсэлтэй байгаа билээ. Рио Тинтогийн зүгээс 2022 оны хоёрдугаар сарын 15 гэхэд цахилгаан станц барих асуудлаа шийдвэрлэнэ гэж тусгажээ.
“Цахилгаан станцын тухайд бол “Эрдэнэс-Тавантолгой”, “Оюу Толгой” төсөл хамтран ажиллаж байж үүссэн асуудлаа шийдэж чадна” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярьжээ.
Одоогоос есөн жилийн өмнө буюу 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж байсан “Оюу Толгой” төсөл болон Монгол Улсын Засгийн газрын хувьд харилцаанд нь томоохон сорилт тулгарсан жил нь 2018 он байлаа. Эрх баригч нам хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах, Монголын татварын алба охин компаниуд татвар төлдөггүй гэж шүүмжлээд байна. Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 онд олон улсын хөрөнгийн зах зээлд гарч, IPO хийхээр болоод байгаа билээ. Одоогоор Хонконг болон Нью-Йоркийн хөрөнгийн биржийн аль нэг дээр гаргахаар хэлэлцэж байгаа аж.
Б.Азаа
Сэтгэгдэл ( 1 )
Oyu tolgoigoo naad deeremchneesee salgaj awch chadahgyu bj bas erdenes 5tolgoi