ШУУРХАЙ: ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2018.11.06/ ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон 50 гишүүний 76 хувийн саналаар сайдаас огцруулах шийдвэр гаргалаа.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Өнөөдөр Б.Батзориг гэдэг хүний асуудал гол нь биш. Одоо Засгийн газрын 29 тусгай санд шалгалт хийх хэрэгтэй. Хөгжлийн банкны зөрчилтэй холбоотой 1.3 их наяд төгрөг хаа байна. АСЕМ-аас идсэн хүмүүс бас яасан. Бондоор 888 төсөлд мөнгө зарцуулсан. Эдгээрт хариуцлага тооцохгүй юм уу. Зарим гишүүн намын даалгавартай хийгдсэн гэж ярьж байна. Надад ч хүсэлт ирсэн. Би Б.Батзориг сайдад ч хэлсэн. Үнэхээр шаардлага хангахгүй юм билээ. Өгч болохгүй шүү гэсэн. Ийм байдалтай явж байгаа суудал өнөөдөр цэгцрэхгүй л дээ. Идсэн уусан асуудалд толгойг нь илээд өнгөрдөг. Өөрөө тэр зээлийг зарцуулаагүй ч ёс зүйтэй хэд нь уучлалт гуйдаг, өргөдлөө өгдөг байдлаа үргэлжлүүлээд байх уу. Ийм байдлаар 2020 он руу давхиад орох уу, улс төр, бизнес хоёр холилдохоороо ийм болж байна. Б.Батзориг сайдын сайн ажлыг хэлэх ёстой гэж бодож байна. Ноолуурын үнэ 100 мянган төгрөг хүрсэн. Малчдынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Зөвхөн Говь-Алтай амагт гэхэд ноолуурын үнийн өсөлтөөр 1600 автомашин худалдаж авсан байна. Тариаланчид хамгийн зөв сайд байсан гэж хэлж байсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

М.БҮҮВЭЙ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.22) 2018 оны 11 сарын 06

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
Зочин (66.181.183.158) 2018 оны 11 сарын 06

Тёр ч гэж дээ идсэн уусан гишуудээ бугдийг нь ижилхэн хэлцээд бугдэд нь хариуцлага тооцчих чадамжгуй цаашид идэх уут асуудал ургэлжлэх л юм байна терее цэвэршуулж ард тумнийхээ татварын менгийг хэдэн херенгетэй хумуус хувааж идээд байхад ядуучууд нь хэнд итгэж амьдрах болж байна

0  |  0
Top