Бараг л халсан гэж бөөрөнхийлснөөс хална гэчихсэн нь дээр, Лүндээ минь

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцоход жилийн хугацаанд ажлаас халах тухай заалтыг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр маргаан дагуулж байв. Төрийн албанд орох хугацааг уртасгах тухай Д.Одхүү гишүүн сануулж байв. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан "жирэмсний амралт авчихаад эргээд ажилдаа орж байгаа хэрэг биш шүү дээ. Нэг жилийн хугацаа гэдэг тухайд ажилтныг бараг халж байгаа хэрэг, Д.Одхүү минь" хэмээн түүнд жичид нь тайлбар өгч байгаа харагдсан. Түүний хариултыг сонссон Д.Одхүү “Бараг л халсан гэж бөөрөнхийлсөн заалтаас хална гэчихвэл дээр , Д.Лүндээжанцан гишүүн минь” хэмээн хариу бариад амжсан юм. Нээрэн ч бараг л хална хэмээн хаацайлж байхаар нэг мөсөн санаагаа тусгасан нь хэн хэндээ ойлгомжтой болох бус уу.

Эх сурвалж: Монголын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top