Шадар сайд Ө.Энхтүвшин Данийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2018 оны 11 сарын 08

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Данийн Вант Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Карстен Даамсгард тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Найрсаг, дотно харилцаатай хоёр улс нэр бүхий салбарт, тухайлбал соёл, шинжлэх ухаан, археологи, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байдгаа талууд илэрхийлэв.

Цаашид сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуйн салбар, хог хаягдлыг дахин боловсруулах, ногоон технологи нэвтрүүлэх зэргээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой. Иймээс хоёр орны бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангаж, хооронд нь холбох, харилцан ашигтай хамтрах, хөрөнгө оруулагчдыг хөхиүлэн дэмжих, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
helelzee ergesseh?..(148.60.92.227) 2018 оны 11 сарын 07

Daniin Muzeid baigaa Mongoliin ed elegiin zyilsiig abchich Mongoliin ard tymend tolilyylahsan !

0  |  0
Top