Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар пүрэв, баасан гарагийг олон нийтийн амралтын өдөр болгосон билээ. Учир нь, энэ өдрүүдэд нийтээрээ Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Хэдийгээр долоо хоногийн дөрвөн өдөр нь амралтын өдөр таарсан ч улс төрийн үйл явдал арвин байлаа. Ингээд өнгөрч буй энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЕРӨНХИЙ САЙДЫН ШИНЭХЭН МЕССЕЖ, УЛС ТӨРИЙН ЦОЧИР МЭДЭГДЭЛ
Өнгөрсөн мягмар /2018.11.06/ гарагийн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, нэгэн цочир мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр ард түмнийхээ итгэлийг алдвал Ерөнхий сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцрохоо илэрхийлсэн нь улс төрийн салбарт цоо шинэхэн мессеж байлаа. Түүнчлэн тэрбээр цаг үеийн олон асуудалд байр сууриа илэрхийлэхээ ч мартаагүй юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ "Шатахууны үнэ, ам.долларын ханш өсч байна. Гадны хүчин зүйлээс нөлөөлж байна. Шатахууны үнийг барих нь ганцхан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хамаатай зүйл биш. Үе, үеийн Засгийн газрын зовлон нь байсан. Би цаасан мөнгө хэвлэж ард түмнээ хуурахгүй. Дахин хэлье, би цаасан мөнгө хэвлэж, ард түмнээ хуурч, шатахууны үнийг хүчээр барьж чадахгүй. Харин тэрний оронд газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулна" гэсэн билээ.
УИХ-ЫГ ТАРААХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БИЧИГТ ТАТГАЛЗСАН ХАРИУ ӨГЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт парламентыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж, өөрөө тарах шийдвэр гаргахыг хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт /2018.11.07/ тэрхүү зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт УИХ-ын дарга хариу бичиг хүргүүлсэн юм.
Тэрхүү хариуд “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно. Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна” хэмээн онцолсон юм.
СӨРӨГ ХҮЧНИЙ ЗҮГЭЭС 2019 ОНЫ ТӨСВИЙГ ХҮЧ ТҮРЭН БАТАЛСАН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ
УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт /2018.11.05/ хуралдаж, дараа нь намынхаа байр суурийг илэрхийлсэн юм. Тэд "Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг эрх баригчид хүч түрэн баталлаа. АН-ын бүлгийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх оны төсөвт хориг тавина гэж найдаж байна" хэмээн бүлгийнхээ байр суурийг илэрхийлсэн билээ.
Түүнчлэн "Ирэх оны төсөвт халамж хэлбэрээр зарцуулах төсвийг 700 тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Тэгсэн хэрнээ ажлын байрыг нэмэх, иргэдээ орлоготой болгох тал дээр ямар ч алхам хийсэнгүй. Уг нь, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зэрэг олон сангаараа дамжуулж иргэдээ ажилтай, орлоготой болгох ёстой. Гэвч 134.600 гаруй иргэндээ халамж тараачихаад, иргэдийн амьдрал сайжирна гэж яриад сууж байгаа Засгийн газартай л боллоо. Энэ бүхний эсрэг АН-ын бүлэг байх болно. Байр сууриндаа ч хэвээр зогсох болно" хэмээн тодотгосон юм.
Учир нь, эрх баригч намынхан өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг 20 гаруйхан гишүүний саналаар баталсан байдаг. Харин УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүн эсэргүүцлээ илэрхийлж, төсөв батлахад оролцоогүй юм.
ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАЖ, Б.БАТЗОРИГИЙГ САЙДЫН СУУДЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Өнгөрсөн мягмар /2018.11.06/ гарагт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар жил гаруй хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд салбарын бодлогыг тодорхой болгож, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт тавин ажиллаа. Энэ жил мал сайхан өсч 84 сая толгой мал өвөлжиж байна. Ноолуурын үнэ өссөн. Малчдын орлого нэмэгдсэн. Газар тариалангийн хувьд 415 мянган тонн үр тариа хурааж авлаа. Дотоодынхоо улаан буудай, төмсний хэрэгцээг хангах боломж бүрдсэн.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлаар ёс зүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн. Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, ХХААХҮ-ийн салбарынхнаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” хэмээн улс төрийн хариуцлагаа хүлээж, сайдын суудлаасаа буусан юм.
ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАНГ "БАЙЦААЛАА"
Өнгөрсөн лхагва /2018.11.07/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар прокурорын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүн Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шүүмжлэлтэй хандсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг түүнийг ажлаа хийхгүй, албан тушаалтантай холбоотой хэргийг шалгах явцыг удаашруулж байна гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн байдаг.
Харин Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдсон бүх хүнийг шалгаж байна. Заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байна. Эрхэм гишүүд хуулиа сайн бодох хэрэгтэй, хууль хэрэгжүүлж байгаа хүн рүү дайрах хэрэггүй. Тэгээд ч энэ олон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэхгүй, оролцдоггүй юм. Хэрэв Хууль зүй, дотоод хэргийн сайд нь оролцох юм бол өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй юм. Би Ц.Нямдорж сайдын даалгавраар хөдөлдөг хүн ч биш. Б.Батзориг гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудал бол та бүхний хэрэг. Гэхдээ шударга байх хэрэгтэй. Өнөөдөр энэ хүн чинь яагаад шалгуулж болдоггүй юм. Шударга ёс чинь энэ танхимаас л эхлэх ёстой биз дээ. Би эрүүгийн хэрэг, хууль тогтоомжийг л хэрэгжүүлж ажилладаг хүн" хэмээн бухимдлаа илэрхийлж, хатуухан байр сууриа илэрхийлсэн билээ.
Ж.МӨНХБАТ ГИШҮҮН ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ТАЙЛБАР ӨГЛӨӨ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр худалдаж авсан тухай мэдээлэл сошиал орчинд түгсэн. Энэхүү асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнгөрсөн лхагва /2018.11.07/ албан ёсны тайлбарыг өгсөн билээ. Тэрбээр “Нэр хаяг нь тодорхойгүй аккаунтуудаас өчигдөр /2018.11.06/ оройны 18:00 цагаас эхэлж худал мэдээллийг хүчтэй түгээж байна. Хүчтэй явж байгаа шалтгаан нь үүнийг мөнгө төлж, давалгаа болгох зорилготойгоор зохион байгуулж байна” хэмээн мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үргэлжлүүлэн “Миний бие Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпийн гудамжны 16 дугаар байр 501 тоот байрыг худалдаж авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тэнд амьдарч байгаа. Энэ бол сошиалаар яваад байгаа шиг гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Энэ байрыг худалдаж авсан бүх зүйл хууль ёсны дагуу явсан. Би тодорхой хэмжээний уран бүтээл хийдэг. “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” уран сайхны кинонууд, “Зүрхээ чагна” тоглолт хийж байсан. Эдгээр уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил би “Монгол тандаа зүтгэе” тоглолтоо хийсэн. Эндээс 140 сая төгрөгийн орлого олж байсан. Энэ мөнгөө Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивлаж байсан. Энэ бол мөнгө нь багтаж ядсан баян таргандаа хийсэн зүйл биш. Хэрвээ би тоглолт зохион байгуулахгүй бол 100 оюутны сургалтын төлбөрт хэн дэм болох вэ гэдэг үүднээс л тоглолтоо зохион байгуулж байсан” хэмээн мэдээлсэн билээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 11 )
enhjargal prokuror shig shudarga zoritoi heldeg aaviin hvv ene turd daanch bhgvi nm daa er zorig shudarga yosnii amid jisheeg ene hvn ehlej bh shig
ЮМ БОЛГОНООС ИДЭЖ ХУЛГАЙЛАХ ГЭСЭН ДАЛД САНААТАЙ НАМЫНХАА ХУЛГАЙЧУУДТАЙ ХАТУУ ТООЦОО БОДОХГҮЙ БОЛ ТЭР ХУЛГАЙЧУУД АН-ЫНХАН ИДЭЖ ХУЛГАЙЛЖ БАЙСАН ГЭЭД ӨӨР ТИЙШЭЭ ХАНДУУЛЖ ҮЙЛ ЯВДЛЫГ ТҮР НАМЖААЖ БАЙГАА Ч ЦААНАА УЛАМ ИХ ХҮНДРҮҮЛЖ ИДЭЭ БЭЭРИЙГ БУГШУУЛЖ БАЙГААГ ЕС,МАН-ЫН ДАРГА ТА САЙН АНЗААРЧ АЖИЛЛААРАЙ.ОДОО АРД ТҮМЭН НЭГ Л БОСВОЛ ЮУН 7САРЫН 1 БЭ Л БОЛНО ШҮҮ.ОРОН ДАЯАР МАНАН-ГИЙН ЭСРЭГ АЛААН ХЯДААН БОЛОХ БАЙХ ШҮҮ.УЛАЙРСАН МОНГОЛЧУУД ЯАДГИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭГЧ УРВАГЧ ХУЛГАЙЧУУД ТЭДНИЙ ГЭР БҮЛ ХАМСААТНУУДЫГ АДИЛХАН ХУУЛГҮЙ ЦУСАН ӨШӨӨ АВАХ БАЙХ ШҮҮ.САЙН БОДООРОЙ.ДАРЛАЛ ДОРОМЖЛОЛ
МАНАЙХ НЕФТИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХ ХҮРТЭЛ АРД ТҮМНИЙ ИХЭНХ ТУЙЛИЙН ЯДУУ ХЭСЭГ НЬ ТЭСЭХГҮЙ Л БОЛ УУ.АРДЫН НАМЫНХАН АЛТААР ТОГЛОЖ АЛТАНД УМБАЖ АЛТАН ХООЛ ХҮРТЭЛ ИДЭХИЙГ ХҮСДЭГ БОЛТЛОО ТАРГАЛЖ БАЯЖСАН БАЯЧУУД ГЭХ ҮҮ ХУЛГАЙЧУУД ГЭХ ҮҮ ТЭДЭНД ХАМААГҮЙ Л БАЙХ Л ДАА.ТИЙМЭЭС ЕС ТА ӨӨР АРГА БОД ОЛ. НЕФТИЙГ БОЛЗОЛ ХАНГАСАН ХЭН Ч ОРУУЛЖ ИРДЭГ БОЛГОЖ ТЭДНИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЧИХ.ХИЙГЭЭД ҮЗ Л ДЭЭ.ИХ МЭДЭГЧИД БОЛООД НЕФТИЙН ТАЛИЙНХАН ИХ ОЛОН ЮМ ХУЦАХ Л БАЙХ БИТГИЙ ТОО.ҮГ НЬ АРД ТҮМНИЙ ЭСРЭГ БИШ Ч ГЭСЭН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА БҮХЭН АРДЫН ДАЙСАН МӨН ГЭЖ АРД ТҮМЭНД ИЛ ГАРГА.ДАЙН ДАЖИН ГАРАХААС АВАРЧ МАГАДГҮЙ ШҮҮ.ЮМ БОЛ
Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
Badamjungaa evgyi gardaa
Ene miegiin shees hol yabahguie
Мөнхбат чинь Бадамжунайн хувилсан дүр, хуурамч Дамбийжаа л байхгүй юу даа. Одоо Бадамжунай түүнийг жийх цаг нь болчихсон. Харамсалтай нь Мөнхбат гуай түүнийг мэдрэхгүй л явна даа. Нэг л өдөр чамаас өгсөн бүхнээ нэхээд өгөхгүй бол шалдан нүцгэн, өшиглөөд гудамжинд гаргана даа. Харж л бай. Миеэ, Жунай хоёртой ганцад суух цагт чи л хог шүүрдэгч нь болно доо.
мөнхбат улс төрд тийм удаан байгаагүй.түмний хараанд өртсөн бна.хүмүүс яаж ийж байгаад л мэддэг.баяжаагүй бол шалгуулаад гараад ирнэ.тэрэнд эмзэглээд уурлаад байх шаардлаггүй.залуу хүн байж үг даахдаа муу хэрэлдэж байгаа нь их муухай харагдуулдаг.улс төрд цаашаа яьах бол хүний үг даадаг.ард түмнийхээ төлөө сэтгэлтэй бол цааш явна шүү дэ
МАНГАС МАНгарын хулгайчууд амь тавин бучигнаж байнаа та нар. Бүх эрх мэдлийг гартаа авчаад бас бусдад баас нялах санаатай. Одоо тайлбаргүй үг дуугүй сөнөцгөө дөө новшнууд ааааааа..........
khurelsuh uuriiguu bas arslan gechihjee. huuli uurchluhuusuu umnu uuruu yu ch hj chadahgui baigaagaa zuvdhuuruud ogtsrooch
Ж.Мөнхбатад 3 тэрбумаар байр авах нь битгий хэл 3 өрөө бөйр авах ч мөнгө байх ёсгүй энэ ямар ажил хийж байсан нь ард түмний нүдэн дээр ил хулгайч шдэ шоронд насаар нь хатаах ёстой