ИНФОГРАФИК: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль. Дэлгэрэнгүй
УИХ-ын Тамгын газар, УИХ-ын даргын ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын алба, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудын дунд зохион байгуулагдсан “Спортын 4 төрөлт тэмцээн - 2018” амжилттай өндөрлөж, аваргуудаа шалгаруулав. 2018.11.04. Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг МУИС болон АШУҮИС-ийн урилгаар манай улсад ажиллаж байгаа QS (Quacquarelli Symonds) байгууллагын Азийг хариуцсан гүйцэтгэх захирал, хатагтай Мэнди Мок-ыг хүлээн авч уулзлаа. 2018.11.05. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнорон даяар энэ сарын 10-ны өдрөөс эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 2018.11.05. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.11.05. Дэлгэрэнгүй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн дэмжив. 2018.11.06. Дэлгэрэнгүй
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 76 хувь нь дэмжив. 2018.11.06. Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай горимд хэлэлцлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн хаалттай хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэхээр болов. 2018.11.06. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг үндэслэн “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2019 оны шалгаруулалтыг зарлаж байна. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө татах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өглөө. Дэлгэрэнгүй
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж, Байнгын хороодын саналаар “Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье” гэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ. 2018.11.07. Дэлгэрэнгүй
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар АНЭУ-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Дараа нь “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив, энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулга хийсэн юм. 2018.11.07. Дэлгэрэнгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанаар үргэлжлүүлэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Түүнчлэн Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг тус тус дэмжлээ. 2018.11.07. Дэлгэрэнгүй
Их эзэн Чингис хааны мэндэлсэн хийгээд Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2018.11.08. Дэлгэрэнгүй
Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг угтан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд зэрэг эхэллээ. Тэмцээний Ерөнхий зохион байгуулагч Улсын Их Хурлын Тамгын газар, хамтран зохион байгуулагч Монголын шатрын холбооны төлөөлөл Багануур дүүргийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцлоо. 2018.11.10. Дэлгэрэнгүй
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )