Н.Ганбямба нэг үгийг тоть мэт давтав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Саяхны чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Н.Ганбямба дөрөв дэх удаагаа нэг үгийг тоть мэт давтлаа. Тэрбээр Монголын хүн амын ихэнх нь залуучууд. Тэдний дийлэнх нь ажил, орлогогүй, цалингүй, лицензгүй, газаргүй, хувьцаагүй, ногдол ашиггүй, хадгаламжгүй, зарим нь жижиг, дунд бизнес хийх гээд хүнд суртлын шат дамжлага, шилээ дарсан олон шалгалтад дарлагдаж, сөхөрч дууслаа хэмээн бухимдав.Тиймдээ ч баян ядуугийн ялгааг ихэсгэж байгаа одоогийн эдийн засгийн систем, олигархиуд, хэт их мөнгөтэй этгээдүүд юу ч хийхгүй (мөнгө хүүлээд) суугаад байхад мөнгө нь минут, цаг тутам өсдөг луйврын тогтолцоог устгаж, жижиг, дунд бизнесийнхнийг татвараас чөлөөлөхийг удаа дараа санал болгон дэвшүүлэх болсон. Харамсалтай нь төр засаг нь хэрхэх нь тодорхойгүй л байх юм. Ядаж урдаа барьдаг цөөн хэдхэн эдийн засгийн мэдлэгтэй улс төрчдөө сонсож сурмаар юм даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top