Цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг гэж монголчуудын ярьдагчлан хэвлэл мэдээллийнхэн сонгууль болохоор овоо хэдэн төгрөг олдог гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Тэгвэл өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Өмнөх байнгын хорооны хуралдаанаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 50 саналаар санал хураасан. Энэ үеэр хэвлэл мэдээллийнхэнд холбоотой нэг санал тун их анхаарал татав. Тэр нь сонгуулийн үеэр намууд телевизийн нэвтрүүлэгт орох хуваарьт цагаа ашиглаж амжаагүй бол түүнийг бусад намд шилжүүлэхгүй гэсэн асуудлыг дэмжлээ. Цаг, минут болгоноо үнэлдэг телевизийн сувгийнханд мэдээж хохиролтой болно. Энэ мэтээр Сонгуулийн хуулийн зарим нэг зэс эхнээсээ цухуйж эхэллээ дээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )