Цагаан хадны сүүдэр: Гацаа хэзээ арилах вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

 50. Энэ бол ЖДҮ-ээс зээлсэн тэрбумын тоо бус. Энэ бол толхилцоонтой 65-ын нэг талдаа гарсан гишүүдийн тоо бус. Энэ бол Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн Цагаан хад боомт руу хөтөлсөн замд сүүлийн найман жилд амиа алдсан хүний тоо. Нүүрс тээвэрлэлтийг сайжруулна гэсэн дарга нарын яриа цаасан дээр дурайж байхад бодит байдал дээр хэрэгжсэнгүй. Улс төрчид тэр дээр авсан өгснөөрөө зодолдож байхад тээр доор бас нэгэн алтан амь Цагаа хад руу хөтөлсөн замд осолдон амиа хураалаа.

ЧУХАМ ЮУ БОЛОВ?

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн замд гурван оронтой тоогоор хэмжигдэх урт цуваа үүсчээ. Шалтгаан нь БНХАУ хилийн боомтынхоо программыг шинэчилж, пүүг нь сольж байгаатай холбоотой байж. Хэдийгээр Хятадууд хоёр хоногийн дотор пүүг сольсон ч одоо хүртэл Цагаан хадаар нэвтэрдэг машины тоо нэмэгдэхгүй хэвээр...

“Пүү нь засварлагдсан ч гэсэн нэвтрэх чадвар бага хэвээр байгаа. Өнөөдрөөс /11.13/ хэвийн хэмжээнд орох болов уу гэж найдаж байна. Хилийн байгууллагатай тогтмол мэдээлэл солилцож, үүсээд байгаа асуудалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна” гэж Авто тээврийн үндэсний төвийн дэд дарга Ш.Батсайхан ярьсан юм.

Хятадын талын программын шинэчлэлтээс болж 630-700 машин нэвтэрч байгаа ажээ. Өмнө нь 1200-1000 машин гардаг байснаас бага тоо. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар үүссэн цувааг 100 км дотор барихын тулд уурхайн ачилтыг багасгахаар шийдвэрлэжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тээвэрлэлтийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гурван нэгнээ түр ам байгуулсан юм. Хятадын шинэчлэлтээс бол хоёр эгнээгээр нэвтэрч байгаа аж.

Нэгэн зүйл: Хамгийн сүүлд наймдугаар сарын сүүлээр 140 гаруй км цуваа үүсч тээвэрчдийг бухимдуулж байлаа. Удалгүй есдүгээр сарын эхээр гурван эгнээ түр авто зам барьж эхэлсэн юм.

-ЦАГААН ХАДНЫ СҮҮДЭР-

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Цагаан хад руу хөтөлсөн авто замд 50 хүн амиа алджээ. Жилдээ 1500 орчим зам тээврийн осол гарч үүний улмаас 10 гаруй хүн амиа алдаж, гэмтэж бэртдэг гэх мэдээлэл бий. Ерөөс орон нутгийн өөрөө удирдах байгууллагын харилцан уялдаатай байдал төрийн нэгдсэн бодлогоор үүсээд байгаа асуудлыг шийднэ гэж гаднын мэргэжилтнүүд дүгнэжээ.

“Хүний эрх гэж юу юм бэ. Нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хэлж байгаа юм. Тэр боломж нөхцөлийг хамгийн түрүүнд энд байгаа иргэдэд хангаж өгөөч гэж хэлээд байгаа юм” гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ярьж байсан юм.

Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн авто замын асуудал дөнгөж өнөөдөр бий болсон асуудал биш. Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээ 2009-2012 онд асар хурдацтай нэмэгдэхэд энэ чиглэлд тээвэр хийх авто машинуудын тоо нэмэгджээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос, нүүрс олборлох нь нэмэгдэж, үйл ажиллагааны эрчим хурдацтай нэмэгдсэн нь замын ачааллыг эрс нэмжээ. Тавантолгойн бүлэг ордоос нүүрс экспортлох дэд бүтцийн бүс нь уурхайгаас зүүн урагш чиглэсэн Гашуунсухайт хилийн боомт хүртэлх 240 км зурвас газар юм. Одоогийн байдлаар нүүрсний тээвэрт 5800 гаруй зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. 2018 оны эхэнд энэ тоо 9000 хүрээд байсан билээ. Сүүлийн үед авто замын ачаалал нэмэгдэж, жолоочдыг бухимдуулах болсон тул дээрх компаниудад гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Нэгэн зүйл: БНХАУ-ын талаас хилээр нэвтрүүлэх нүүрс тээврийн хэрэгслийн гарцыг бууруулж, хяналт шалгалтаа чангаруулсан, нүүрс тээвэрт оролцогч тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэн, “Уртын урт” буюу Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх нүүрс нэмэгдсэн зэрэг нь өнөөгийн асуудлын шалтгаан юм.

-СҮҮДЭРТ ДАРУУЛСААР БАЙХ УУ?-

Тавантолгойн бүлэг ордын гарц нэмэгдэж, өнгөрсөн оны сүүлээр нүүрсний экспортын хэмжээ 33 сая тоннд хүрч үүний дийлэнхийг Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрс эзэлж байлаа. Сүүлийн гурван жилийн турш тогтмол өсөлттэй байж, нүүрс тээвэрлэгч компаниуд нэмэгдсэн ч үүнийг бид бодлогоор зохицуулж чадсангүй. Хятад үүсгэн байгуулагчтай компаниуд жолооч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөл хангагдаагүй, хууль дүрэм үйлчилдэггүй гэдгийг тэнд тээвэрлэлт хийдэг олон жолооч хэлдэг.

“Төрийн өндөр албан тушаалтнуудыг ирэхэд эвдэрсэн машинуудаа нууж, муухай хувцастай жолоочийг ирэхгүй байхыг шаардаж бүх зүйл хэвийн байгаа мэт дүр эсгэдэг. Гэтэл 8000 жолоочийн ар гэрийн нөхцөл байдал маш хүнд байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд энэ байдал дээрдсэнгүй. Тиймээс бид шаардах бичиг хүргүүлж байгаа юм” гэж Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Нямжав ярилаа.

Одоогоор Хятадын компаниас түрээсэлдэг том оврын тээвэр эрхлэгчид сүүлийн нэг жил нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа бөгөөд “Баянзам” тээвэрчдийн холбооноос холбогдох шатны байгууллагад хандсан ч нааштай алхам хийгээгүй байна.

Хэл ам ихтэй Зам тээврийн хөгжлийн яамыг Я.Содбаатар удирдаад сар ч хүрээгүй байна. Энэ хооронд ЖДҮ гэх шанаанд өртөгсдийн нэг ч гэсэн салбар яаманд үүсээд байгаа том асуудлыг анхаарлынхаа гадуур өнгөрөөж болохгүй. Засгийн шанаанд ЖДҮ тулсан ч зам тээврийн салбарын хамгийн том асуудал болсон Цагаан хадны асуудлыг нэн даруй шийдэх ёстой. Ядахдаа сайдын хувиар үүссэн нөхцөл байдалтай танилцаж гал унтраах төдий бус олон жилийн цаадахыг харсан бодлого дутаж байна. Бодлогыг хэрхэн боловсруулж, асуудлыг хэн шийдэх вэ?

Б.АЗЗАЯА 

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.213.57) 2018 оны 11 сарын 16

Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com

0  |  0
mongol(66.181.185.63) 2018 оны 11 сарын 15

Ene bol hyatadiin talaas mongoliin turd uzuuleh nuluuguu hadgalahiin tuld ihesgehiin tuld uzuulj baigaa daramt shahalt manai tom darga nar uund ni avtahgui l bh heregtei bid yamarch baisan ulsuj uhehgui

0  |  0
ми(139.5.217.213) 2018 оны 11 сарын 14

Эрхэм сайдаа хурдан шийдээчээ жолооч бид хэцүүдлээ

0  |  0
Top