Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор химийн хортой, аюултай бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа билээ. Үүнээс үүдэн манай улсын 18 аймгийн 30-аад суманд устгах шаардлагатай аюултай химийн бодис их хэмжээгээр хадгалагдаж байгаа талаар “Тамбов цэргийн химичид" ТББ-аас мэдээлэл хийлээ. Манай улсад өнөөдрийн байдлаар 80 мянга гаруй тонн 2000 орчим нэр төрлийн химийн бодис бүртгэлтэй байдаг бөгөөд үүний тал орчим хувь нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хугацаа хэтэрсэн бодис байгааг шалгалтаар тогтоосон байна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас химийн бодисыг яаж саармагжуулж, аюулгүй болгохоо мэдэхгүй байгаа гэсэн юм. Харин УИХ-аас 2006 онд химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4,1-д химийн бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь хортой ба аюултай гэж ангилахаар болсон байна. Уг ангилал гарахаас өмнө манай улсад хүн амын эрүүл мэндэд аюул учруулахаар химийн болон цацрагийн хордолт хэд хэдэн удаа гарч байжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )