Монгол Улсын төр хэн нэгэн нөхрийн өшөө авах талбар биш. Ард түмэн ч та бүхний эрх ашгийн төлөө амьдралаа зольж суудаг "хулгай"-н хөрөнгө чинь биш.
Намынхаа даргаас “жавтий” хүртэхээ урьтаж мэдсэн УИХ дахь “бүдүүн” бүлгийн дарга асан Д.Хаянхярваа урьдчилсан барьцаагаар улс төр хийсэн ч суудалдаа үлдэж чадсангүй. Энэ нь “60 тэрбум” бүлгийн толгойлогч гэгдэх болсон М.Энхболд фракцийнхаа гишүүн Д.Хаянхярвааг У.Хүрэлсүхийн өөдөөс сөргүүлэн тавьсан хэрэг байх. Магадгүй удтал эв эеийг хичээж, чимээгүй ажилласан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхлээд намын бүлэг, дотооддоо байгаа асуудлыг цэгцлэхээр ханцуй шамласан нь ийнхүү хаа хаанаа түргэн авахад хүргэж, зарим нэгнийг хориг арга хэмжээнд шилжүүлсэн бололтой.
Д.Хаянхярваа уг асуудлыг урьдчилан мэдээд УИХ-ын гишүүд ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан, У.Хүрэлсүхийг арга хэмжээ авч ажиллаагүй тухай мэдээлэл хийсэн нь Бүлгийн даргын суудлаа хадгалж үлдэх өчүүхэн барьцаа төдий зүйл байв. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас түүнийг Бүлгийн даргын суудлаас буулгах нь нэгэнт тодорхой болсон даруй Засгийн газрыг огцруулах тухай хөндөж байгаа нь Монголын төрийг барьцаалсан, өшөө авах талбараа болгосон увайгүй үйлдэл гэж харагдахаар.
Мөн тэрбээр Бүлгийн даргаас огцорсон даруйдаа хэвлэл мэдээлэлд хандахдаа “Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсэг хангалттай цугларсан” гэж мэдэгдээд, “УИХ-ын даргын асуудлыг хэлэлцэхгүй. УИХ-ын дарга өөрөө өргөдлөө өгөхгүй бол хэлэлцэх боломжгүй” гэснээс харвал М.Энхболдын гэх бүлэглэл барьцаалсан улс төр хийхийн зэрэгцээ улс төр, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх хандлага бүрдүүлчихлээ. Нөгөө талаас МАН-ын хаягтай ч гудамжны маягийн тэмцэгчид намынхаа удирдлагуудад хариуцлага тооцох тухай цахим шуурга дэгдээж эхлэв. Тэр ч бүү хэл “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх гишүүдийн садан төрлийг АТГ-аас баривчилна” гэх мэдээлэл цахимд шуурч байгаагийн цаана хэн нэгэн эрх мэдэлтэн байж болох. Магадгүй эрх мэдлээрээ АТГ-ын дарга Х.Энхжаргалыг “хөдөлгөж” чаддаг гэгддэг М.Энхболдын явуулга, ажиллагаа гэх хардлага нийгэмд тэнүүчилж эхэлжээ.
УИХ-д 65 суудалтай байсан МАН-ын бүлэг өдгөөгөөс нэг жил гаруйн өмнө 33:32-оор хуваагдаж байсан ч одоо энэ тоо 32:32-оор тэнцэж буй. Учир нь нэг гишүүн бүрэн эрхээ түдгэлзүүлснээр парламентийг орхисон. М.Энхболд, Д.Хаянхярваа нарын босгож буй улс төрийн нөхцөл байдлаас харахад тэдний талд байх 32 гишүүн бэлэн байна гэсэн үг. Гэхдээ сүүлийн үеийн мэдээллээс харахад 20 гаруй гишүүн засгийг огцруулахаар гарын үсэг зурсан гэжээ. Нөгөө талд яахаас ч буцахгүй сөрөг хүчний есөн гишүүн хоёр гараа өргөөд сууж байгаа нь ойлгомжтой байх. Тэдэнд засаглалын тогтвортой байдал, улс орны эрх ашиг огт хамаагүй, зөвхөн өөрсдийн эрх ашиг л үнэтэй. Арга ч үгүй биз, эрх баригч нам өөрөө дотроосоо, УИХ-ын дарга М.Энхболд нар өчүүхэн эрх ашгийн төлөө ийн улайрч байхад сөрөг хүчинг буруутгах аргагүй.
Гэхдээ М.Энхболдын бүлэглэлд данстай 32, АН-ын есөн хүн шууд нэгдээд, Засгийн газрыг унагаана гэхэд саад бас бий. Яагаад гэхээр парламент туулах замынхаа гуравны хоёрыг барчихсан, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нэг жил гаруй хугацааны нүүр үзэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын чиглэлд нурааж боломгүй олон ажил эхлүүлсэн. Тэгэхээр нэгэнт улс эх орны төлөө ард түмний итгэлээр парламентад орж ирсэн гишүүд 2020 оны сонгууль айсуй энэ цагт яаран засаг унагаахад нэгдэхгүй биз гэж найдахаас өөр аргагүй. Яагаад гэхээр сонгогч олонд засаглалын тогтвортой байдал болон бүтээн байгуулалт юу юунаас чухал байдагт л найдлага тавьсан нь энэ. Яахав, энэ Засгийн газарт үлдэж буй бас нэг найдвар нь Ерөнхийлөгч байж болно. Ерөнхийлөгч анх ярьж байсан шигээ үнэхээр олон жилийн бараан түүхтэй Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын "МАНАН" бүлэглэлийг таслан зогсоох чин хүсэлтэй бол У.Хүрэлсүхэд туслах магадлалтай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр бие биенээ дэмжиж гарч ирсний цаана “бүлэглэл”-ийг устгах зорилготой гэдгийг олон баримтаар дэлгэж, бичлэг алдагдаж байсныг ч санах хэрэгтэй. Даанч УИХ-ын даргын гар хөл АТГ-ыг тэргүүлж байхад “шударга ёс” тогтоох тухай яриад хэрэггүй гэсэн мессэжийг ч олон нийт өгдөг.
Хэрвээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын үерхэл хийгээд зорилго хэвээрээ байгаа бол найдаж болох асуудал. Түүнээс холбоо тасарч, зорилгоосоо аль нэг нь ухарсан бол хоёр гараа өргөхөөс өөр зам харагдахгүй байна. Хэрвээ энэ зорилго бүдгэрсэн бол Монгол Улсын төрийг барьцаа, өшөө хонзон тайлах хэрэгсэл болгож байгаа нөхдөд ашигтай байдал үүсэх гээд байгаа учраас тал талдаа анхаарах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ улс төрд шууд нөлөөлөхгүй ч “айлгах” боломж бий. Идсэн уусан айдаснаасаа байнга цочиж явдаг гишүүдэд “сануулга” өгөх боломж бол Ерөнхийлөгчид байж болно. Хэдийгээр Ерөнхийлөгч маань АТГ-ын даргатай “ноцолдоод” яаж ч чадахгүй нэгэн жилийн нүүрийг үзэж байгаа ч түүний эрх мэдлийн хүрээ зөвхөн АТГ-аар хязгаарлагдахгүй. Ерөнхий сайдын хэлснээр “шүдгүй арслан” ч гэлээ түүнд Ерөнхий прокурор, шүүх эрх мэдэлд нөлөөлөх эрх зүйн орчин байдаг бол өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтана гээд огт “шүдгүй арслан” ч бас биш гэдгийг бодолцох хэрэгтэй.
Хэрвээ тэд зорилгынхоо төлөө нэгдэж чадвал МАН-д буй дайснуудаа нэг мөр дарж чадна. МАН-д ч юу байхав, Монгол Улсад “дайсагнаж” буй нөхөд шүү дээ. Тэгээд ч Монгол төрийг өөрийнхөө өшөө хорсол тайлах хэрэгсэл болгон барьцаалсан нөхдийг зайлуулах хүсэлтэй мянга мянган гишүүн МАН, АН аль аль талд нь байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.
С.УУГАНБАЯР
Сэтгэгдэл ( 25 )
МАН-н залуу шударга гишүүд Хүрэлсүхээс намаа салгаж авахгүй бол Баттулгын нам болж мэдэхээр байна даа.Хүрэдсүхээр ингэж тоглуулаад байгаа чинь зөв зүйл юм байхдаа.Нэгч гишүүн юм дуугарахгүй.Ийм арчаагүй хүлцэнгүй нөхдүүд байсан юм ууу МАН-н гишүүд чинь.Түүхэнд МАн-н удирдагч нар энэ Хүрэлсүх шиг хорчин дарангуйлагч байгаагүй гэдгийг хэлье.МАн-хан сэрэх цаг нь болсон байна даа.
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com
Topar in zasgiin gazar Erdenebataas deerdeh yum Yuch alga hyn allaa hulgai hiilee sangiin said ni bas hulgaich nuthiinhaa tosviig ilyy Batlan yaaagaad gevel songogdohgyi hotgor shanaga
Наад женког дагалдагч аа түргэн солио их хурлын индэр дээрээс хүртэл бид 2 -ын эрх мэдэл хүрэхгүй байгаагаа гайхаад байсан юу хийхгээд байгаа юм бол доо 32 он биш шүү дээ 2020 он болох гэж байна.Түргэн огцруулж намаа салгаж аваа.Харин эрх нь багадаад байгаа 2 хүн нам байгуулчихвал зохих юм биш үү.
МАН-ЫН ЭНЭ ХОЁР ХУЛГАЙЧЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ЮМСАН.. ИЧИХ НҮҮРГҮЙ ХУЛГАЧУУД МАН-аар хахсан байна..
ЭНЭ НИЙТЛЭЛ БИЧСЭН НӨХӨР ЯГ ХҮРЭЛСҮХИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ, ХАГАЛАН БУТАРГАГЧ, БАТТУЛГЫН БУУНЫ НОХОЙ БАЙНАА
ЭНЭ НИЙТЛЭЛ БИЧСЭН НӨХӨР ЯГ ХҮРЭЛСҮХИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ, ХАГАЛАН БУТАРГАГЧ, БАТТУЛГЫН БУУНЫ НОХОЙ БАЙНАА
Ард түмэн нь аргаа бараад бна,
Ард түмэн нь аргаа бараад бна,
ЭНЭ 2 ХУЛГАЙЧ ИДСЭН ХҮНИЙГ МОНГОЛЧУУД ТА НАР ЯАХЫН ГЭЭД ИНЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙХ ЮМДАА,,
Хоногийн тоо нь гүйцсэн МАН улс төрөөс арчигдах нөхцлөө бүрдүүллээ дээ.
Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
ЭНхболд та Монгол төрөөр даажигнах гэж байгаа бол цус нэгт Монгол ахан дүүс минь нэгдэнэ. 60 тэрбум бол төрийн эсрэг урвалт, ялын дээд хэмжээ өгөх гэмт хэрэг мөн
М.Энхболдоос яаж салганаа улс орноо, намаа,,,, Бүх л хууль бус зүйлтэй холбогддог энэ балай нөхөрийг зайлуулж байж л шударга ёс хөгжил дэвшил яригдана шүү
ene durak khayankhyarwaa ter gadny khunii gar khul zarlaga ni bolji yawaa , ene durak khayankhyarwaa ter gadny khunii zarlaga ,gar khul bolji yawaa teneg
2 yumnii bj baigaag olbiichood taarsan taar shuudainuud
Энхболд та монгол хүн юм бол, төрийн сүлдээ дээдэлдэг бол, танд өчүүхэн ч гэсэн хүний мөс, жудаг байдаг бол суудлаа тавьж өгвөл таарна. Монголын төрөөр тоглох эрх танд байхгүй.
Миеэг улс төрөөс хөөхийг харах юмсан,аргагүй л өөр газрын ухаантай юмаа
Энх60лд аргагүй л дотор ухаантай бузар юм
Энх60лд аргагүй л дотор ухаантай бузар юм
Энх60лд аргагүй л дотор ухаантай бузар юм
Энх60лд аргагүй л дотор ухаантай бузар юм
Энх60лд аргагүй л дотор ухаантай бузар юм
Хүрэлсүх Содбаатар Энхболд бүгд зайлах хэрэгтэй
Enkhboldiig mongoliin uls turuus zailuulsan tsagt shudraga esnii uner unerteh baihdaa