Хөшөөтийн уурхайн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Учир нь Хөшөөтөөс хил хүртэл тавьж буй замын ажил дуусаагүй. Мөн албан ёсоор улсын комисст хүлээлгэж өгөөгүй. 10 км газар хучилт хийгээгүй зэрэг зөрчлүүд байгаа учраас ийн уурхайн үйл ажиллагааг зогсоосон байна. Ийнхүү зогсоох тушаалыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батцэнгэл гаргасан байна. Харин үүний хариуд тус уурхайд үйл ажиллагаа явуулж буй "Мон Эн Ко" компани Мэргэжлийн хяналтын газрын даргыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн аж. Энэ талаараа "Мон Эн Ко" компани тайлбарлахдаа "Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Таван толгой ордыг зам тавихгүй зөөж байхад бидний үйл ажиллагааг ялгаварлан гадуурхсан" гэсэн байна.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )