“Хар чоно” компани чанаргүй барилга барьжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Ховд аймгийн Алтай сум аймгийн төвөөс хол, мөн тус суманд хүрэх зам бартаатай учраас өнгөрсөн жил 100 орчим км газар нүүсэн. Ийн тус сумын нүүж ирсэн газарт баригдсан зарим барилгыг “Хар чоно" гэдэг барилгын компани гүйцэтгэсэн бөгөөд энэ компанийн барьсан барилга чанар муутай байгааг нутгийн иргэд дуулгаж байлаа. Тухайлбал, тус компанийн гүйцэтгэсэн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны барилга ашиглалтад ороод жил бололгүй нурж унахад хүрээд байгаа гэнэ. Мөн сургуулийн барилга ч ийм байдалд орсон байна. Тиймээс энэ зун дээрх барилгуудад урсгал засвар хийх шаардлагатай болжээ. Гэтэл тухайн барилгуудыг шинээр баригдсан хэмээн урсгал засварын мөнгө гаргаж өгөөгүй гэнэ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top