Өвөл цагийн жавраар хөллөсөн улс төрийн үймээн өндөр авч, “Бүдүүн” бүлгийн даргаар ажиллаж асан Д.Хаянхярвааг авч хаяснаар цааш өрнөлөө. Одоогийн байдлаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын суудлыг ганхуулах болон тохиролцох ажиллагаа ил далд яваад эхэлжээ. МАН-ын бүлгийн болон Удирдах зөвлөлийн хуралдаанаар “60 тэрбум”-аас эхлээд олон хууль зөрчсөн үйлдэлтэй хэмээн М.Энхболдыг ёс зүйгээ эрхэмлэн ажлаа өгөх анхдагч санаа хөндөгдсөн бололтой. Хурлын даргын хувьд намаасаа хальсан бүлэглэлтэй учраас сөрөг арга хэмжээ авах оролдлого хийх нь ойлгомжтой. Тиймдээ ч Д.Хаянхярваагийн Бүлгийн даргын ажлыг золионд гаргаж, түүнийг У.Хүрэлсүхийн эсрэг ажиллагааны “фронт командлагч”-аар тавьчихлаа.
Харин “фронт”-ыг далдаас удирдаж байгаа М.Энхболд өөрөө ил ажиллагаанд шилжиж, Аудитын газрын дарга, Аудитор Д.Хүрэлбаатарыг Төрийн ордонд дуудаж авчраад ёс зүйн хариуцлага тооцох нэрээр шахчихлаа. Хууль ёсны, хариуцлагатай ажиллаж байгаагаа харуулах гэж хичээж байгаа өчүүхэн золиос нь Д.Хүрэлбаатар боловч Засгийн газартай “үзэх” гэж байгаагаа эвтэйхнээр ойлгуулж байгаа нь энэ. УИХ-ын даргын суудал өөрөө ганцхан Аудиторыг шахснаар хадгалагдаж үлдэхгүй. Том золиос шаардах суудал. Тиймдээ ч эх сурвалжийн хэлж байгаагаар суудлаа хадгалж үлдэхийн тулд ажиллагааг “удирдагч” Д.Хаянхярваадаа Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулах үүрэг өгсөн гэж хардаж болохоор. Тушаал авсан “удирдагч”-ийн хувьд “Засгийн газрыг огцруулах хангалттай гарын үсэг цуглуулсан” хэмээн ил цагаан зарлаад байгаагаас харахад М.Энхболд тохироо хийхээр төлөвлөж байгаа нь илт. Өөрөөр хэлэхэд, намайг оролдохгүй, суудлыг минь хадгалж үлдээвэл би Засгийн газрыг огцруулах тухай яриа гаргахгүй, Д.Хаянхярваагийн "фронт"-ыг татан буулгана гэсэн мессэжийг Засгийн газар руу өдөр шөнөгүй илгээж байгаа нь ойлгомжтой болов уу. Тиймээс Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг тохироонд дуудаж магадгүй гэсэндээ “фронт командлагч” дахин дахин гарын үсэг зурсан гишүүдийн тоог нэмж зарлаад сандарч байх шиг. Үнэн хэрэгтээ парламентийн хугацаа тал дундаасаа өнгөрч барианд орох дөхөж байна. Үүний зэрэгцээ ид бүтээн байгуулалтын үед Засгийн газрыг огцруулах нь өөрсдөд нь ямар ч ашиггүй, халтай гэдгийг гишүүд сайн мэднэ. Сонгогчдын хувьд ч эерэг тусгал болохгүй.
Нөгөө талаар М.Энхболдын хувьд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өөрийнх нь тухай хөндөгдсөн асуудал даамжирвал аюултай гэдгийг мэдэж байгаа. УИХ-ын даргын суудлаас буувал түүнд ямар эрх мэдэл үлдэж, ямар аюул тулгарах вэ гэдгээ тооцсон байж таарна. Юуны өмнө УИХ-ын суудлаас буулаа бол намаас хөөх тухай асуудал ч тосч уулзахыг байг гэх газаргүй. Улмаар “60 тэрбум”-ын гэх алдарт дуулиан жинхэнэ утгаараа хөндөгдөөд эхлэхээр бүрэн эрхээ түдгэлзүүлэхээс өөр аргагүй. Энэ бол цагийн цагт өндөрт суусан улстөрчид хамгийн том аюул. "Амиа хорлосон"-той адил зүйл болно.
Тэгэхээр УИХ-ын даргад байгаа ганц найдвар бол Засгийн газрыг оролдож суудлаа хамгаалах хэмээн тооцсон бололтой. Ер нь бол төрийн тогтвортой байдлыг хангах, нийгэмд үймээн дэгдээхгүй байх нь түүний "аминд" өлзийтэй. Өнөөдөр УИХ-ын даргыг огцруулах, ажлаас чөлөөлөх үндэслэл улстөрийн намд байхгүй гэсэн мессэжийг ч нийгэмд түгээж байгаа нь бачуурч байгаагийн нэг хэлбэр. Гэтэл УИХ-ын тухай хуулиар бол УИХ-ын даргыг намын Удирдах зөвлөл, Бүлгийн хэмжээнд ажлаас чөлөөлөх огцруулах үндэслэлүүд бас байдаг аж. Тухайлбал, тус хуулийн аравдугаар зүйлээс хураангуйлвал “УИХ-ын дарга нь нас барсан тохиолдолд, гэмт хэрэг өдөөж тэр нь батлагдсан тохиолдолд, өөр ажилд шилжих болсон тохиолдолд, эсвэл өөрөө албан тушаалаасаа татгалзсан өргөдөл гаргасан тохиолдолд Намын бүлэг, Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг нэгдсэн хуралдаанд оруулна” гэх мэт үндэслэлүүд байна.
Нөгөө талаас нь аваад үзвэл УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд огцруулж болдог бас эрх зүйн орчин бий гэхээр түүнийг буулгах хувилбарууд байна, хууль эрх зүйн орчин ч байна. Тэгэхээр хурлын даргын суудал одоогоор дөрөв бус гурван хөлтэй ганхаж байна гэсэн үг. Тиймээс М.Энхболд ба түүний баг суудлаа авч үлдэхийн тулд Засгийн газрыг унагаах нэрээр барьцаалж байгаа хэрэг.
Тэр ч бүү хэл гишүүдээр гарын үсэг зуруулахын тулд санаандаа бүрдүүлчихээд байгаа Засгийн газартаа сайдын суудал амлаж яваа тухай эх сурвалж шивнэнэ билээ. Үүгээр ч зогсохгүй “фронт командлагч” Д.Хаянхярваа өөрийгөө Ерөнхий сайд хэмээн ойлгуулан гарын үсэг зуруулж яваа юм байх. Өдгөө гарын үсэг зураад байгаа гэх гишүүд нь Д.Хаянхярваагийн дотор санаанд байгуулагдаад буй “шинэхэн” Засгийн газрын сайдууд, зарим нь тендерийн эзэд бололтой. Тэгэхээр гарын үсэг зурж, битүүхэн сайдын суудал мөрөөдөж яваа гишүүдэд хандаж хэлэхэд, та нараар барьцаалсан, та нарыг золиослосон УИХ-ын даргын улс төр яваад байна шүү. УИХ-ын даргын суудал бол “ганцхан Аудитораар хадгалагдаж үлдэхгүй” гэдгийг дээр дурдсан. Тэгэхээр М.Энхболд даргын суудлыг хадгалж үлдэхийн тулд сонгогч олны өмнө улс төрийн золиос болж явах нь таны ирээдүйн замд том толбо болон үлдэнэ шүү гэж хэлэх байна.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 17 )
Энэ сэтгүүлч Ууганбаяр ёстой захиалгаар бичдэг гар байна Төрөөс хулгайлсан ЗГ огцорч болохгүй юу Аль нь айгаад байгаа бол
ХҮРЭЛСҮХ ЭЭ?? ЭНХБОЛДТОЙ ЭВЛЭРВЭЛ ОНГОО БОЛОН ХУВИРНА 2т бөөлжсөн бөөлжисөө долоож болхгүй? 3т энхболд төрөөс зайлаагүй цагт МАН сөнөнө бөгсөн дээр чинь байга хүйтэн жин тавьж таараа??? иймд наад хүнээ хурдан зайлуул,,,,наранхүүгийн ахыг хурдан хар гэрт нь явуульдаа???
Миеэ Ярьж тохиролцож Хуйвалдах даа гаргуун байх өө Гэхдээ МАН явцгүй болчихсон ш дээ араас нь АН гэж Ард иргэд дээ Ёондоогүй болчихсон Худлаа Нам нэг байна бас хоногийн нь тоо нь гүйцэж байгаа Насжилтгүй болчихсон Нам
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Таныг энэ агуу боломжийн захиасыг танд илгээх нь надад үнэхээр таатай байна Бүх төрлийн зээл авах, мэргэжилтэй мэргэжилтнүүдийг санхүүжүүлэх $ 5,000 / € - $ 1,500,000 / € -оос зээл санал болгодог Тоо: 2% Онцгой нөхцөлгүйгээр Зээлийн үргэлжлэх хугацааг сунгах боломжтой маш энгийн арга Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 24h / 24 7/7 руу тань хүргэж байна и-мэйл: matildalecoustre@gmail.com
М.ЭНХБОЛД ДАРГАД САЙН ТАЛ БАС ХАРАГДДАГ ШҮҮ.ХЭРЭВ М.ЭНХБОЛД ДАРГА ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ДАГААД АСУУДАЛД БОЛЧИМГҮЙ ХАНДВАЛ ЭНЭ ТӨР ҮГҮЙ БОЛЖ МЭДЭХЭЭР НӨХЦӨЛ ҮҮССЭН БАЙНА. ЗӨВШИЛЦӨХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ХЭН НЭГ НЬ БАС УЧИРГҮЙ ЦАВЧААД СҮХДЭЭД БАЙЖ ТААРАХГҮЙ. ТОМ ТОМ ХЭРЭГҮҮДЭЭ ЦАГ ТУХАЙД НЬ ШИЙДЭЭД ЯВСАН БОЛ ЗАСАГ ТӨР АЯТАЙХАН БОЛООД ЯВАХ БАЙСАН .
ene enkhbold nuuren deeree yasan zuzaan ileg naachikhsan durak we , tsagaandaa garaad tsaychikhsandurak yumaa daa
Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
Энхболд муу ч түүнээс өөр бас нэг хөөрүү юм байсан бол энэ 3 том чинь улсаа самарчихаар болж байх шигээ.
60n terbum chin hangalttai ogtsruulah snaltgaan snu de.
Enhbold darga baih durtai hun yumaa.ner hugarhaar,yas hugar gedeg dee.
60 тэрбум гэж юу юм бэ? Үүнийг ардчилсан нам сонгуульд ялагдсандаа санаанаасаа зохиосон улс төр болохоос өөр юу чбиш. Хуулийн байгууллага үүнтэй холбогдуулж маш олон хүнийг шалгаад юу ч тогтоогоогүй гэсэн. тиймээс 60 тэрбум гэдэг үлгэр ярихаа болих хэрэгтэй. Ардчилсан намд үүнээс өөр ярих сэдэв олдохгүй л байгаа байхгүй юу. Тиймээс Ардын нам үнэхээр зөв тэгш нам бна. Одоо Ардчилсан намын хулгайчууд идэж ,ууснаа хүлээгээд намаа газрын хөрснөөс арчих бэлтгэлээ хангавал таарна. Ер нь МАН бас ийм номой дорой байж болохгүй шүү. Хатуу юман дээр хатуу л байх хэрэгтэй байна.
энхболд явсан нь дээрээ. намаа бод
enhwold darga anhanaasaa l erunhiilugchiin songuuliin daraa ard tvmneesee uuchlalt guigaad ajlaa uguud ner tsewer salchih bsan yum odoo yaya gehew
Odoo argallaach,hezee negen tsagt huuliin omno ochij taarna