Д.Бямбасүрэн: Зээл авсан нөхөд өөрсдөө ЗАЙЛААД ӨГӨХ хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17
  •   ZINDAA.MN сайт видео, текст хосолсон шинэ контентыг уншигчдадаа  хүргэж эхэллээ. Анхны зочноор Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. Учир нь, УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдож, АТГ-т шалгагдаж эхэлсэн нь одоо ч улс төрийн халуун сэдэв хэвээр байна. Энэхүү асуудлаас үүдэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл авсан гишүүд, сайд нарыг зээлээ эргэн төлж, иргэдээс уучлалт хүсч, улс төрийн хариуцлагаа хүлээхийг үүрэгдсэн юм. Харин олон нийт болон зарим улстөрчдийн зүгээс Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаа билээ. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.  

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

-Төрийн эрхийг барьж байгаа МАН-ын дотоод хагарал чинээндээ тулж, тогооноосоо хальсан нь ил боллоо. Улмаар МАН-ын зарим гишүүн өөрсдийн байгуулсан Засгийн газраа унагахаар гарын үсэг цуглуулж эхлээд байна. Сөрөг хүчин болох АН-ын бүлэг ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагахад хүч нэмж, нэгдэхээ илэрхийллээ. Хэрэв өнөөгийн Засгийн газрыг огцруулах аваас нийгэмд болон төрд ямар сөрөг үр дагавар гарахыг тааж, төсөөлөхөд бэрх. Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газрыг тэргүүлж явсан хүний хувьд Та улс төрд өрнөж байгаа энэхүү үйл явдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-УИХ дахь АН-ын бүлэг шийдвэрээ гаргасан байна билээ. Тэд өчигдөрхөн эргэлзэж, тээнэгэлзэж байсан бол өнөөдөр шийдвэрээ гаргасан байна. Үүнийг төрд байгаа сөрөг хүчний байр суурь, өрсөлдөгчийнхөө алдаа гаргах тусам түүнд нь дөрөөлдөг зарчим талаас нь бодвол жам ёсных л доо. АН-ынхан сөрөг хүчин гэдэг утгаараа эрх баригч намынхан огцорч, олон түмний нүдэнд жаахан ч гэсэн эвгүй харагдаж байвал бидэнд сайн гэсэн утгаар л хандана. Энэ бол улс төрийн бугшмал, хуучин номлол юм. (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)

-Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд Засгийн газрыг унагах нь сайн үр дагавар авч ирэхгүй гэсэн үг үү?

-Улс орны эдийн засаг хүндхэн бэрхшээлтэй байгаа үед Засгийн газар солигдох нь нийгмийн амьдралд сайнаар нөлөөлөхгүй. Хамгийн наад зах нь, төсвөө ч баталж чадаагүй байна. Эдийн засаг цаашид ямар зам, загвараар явах нь тодорхойгүй байна. Энэ үед нь төр, засгийг унагах нь намуудын тэмцэл талаас байж болох ч улс, эх орны эрх ашиг талаасаа явуургүй зүйл гэж харагдаад байгаа юм.

Хамгийн бодууштай зүйл нь, МАН дотор эрүүлжих санаачилга гарч, хөдөлгөөнд орж эхэлмэгц түүнийг дарахад чиглэж, Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа хүмүүс, АН-ынхны хувьд ч гэсэн ухралтын алхам л даа. Үнэхээр байж болохгүй зүйл л гэж бодож байна.

- У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ АЛДАА, ОНОО АЛЬ АЛЬ НЬ БИЙ -

-Ер нь, өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг хэр ажилласан гэж та дүгнэх вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд хийж байгаа зүйл бий. Алдаа ч байгаа л байх. Хамгийн гол нь, олон арван жил ярьж байсан өөрсдийнхөө газрын тосыг боловсруулах үйлдвэр барих, эдийн засгийг тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах санаачилга хэрэгжиж эхэлмэгц хажуугаар нь ийм явуулга явж байгаа нь олхиогүй л харагдах юм.

Бид юмыг тийм ч амархан мартдаггүй үндэстэн. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд л Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байхдаа газар дээр нь очиж, бөөн шуугиан дэгдээж байлаа. Одоо Дорноговьд барьж байна. Хэрэв Засгийн газар огцрох юм бол дахиад л газрын тосны үйлдвэрийн асуудал зогсонги байдалд орох аюул бий. Миний бодоход ямар ч байсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж, бүтээхээр эхлүүлсэн ажил дээр өөрсдийг нь ажиллуулж, цааш нь явуулбал ашигтай байх л гэж бодож байна даа.


-Та сая хэллээ. Бид юмыг тийм амархан мартдаг улс биш гэж. Хэдийгээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд, сайд нар өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан гэх зэрэг үндэслэлээр Засгийн газрыг огцруулах асуудлыг сөхөж байгаа ч цаана нь авлига, албан тушаал болон эдийн засгийн том гэмт хэргүүдийг завхруулах, мартуулах оролдлого явж байна гэж харж ч болохоор байна. Тухайлбал, таван тэрбум ам.долларын хууль бус зарцуулалт бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгөтэй харьцуулахад маш том асуудал шүү дээ?

-Тийм. Тэрнээс гадна манай улс чинь ганц сантай биш. Бүхэл бүтэн 27 сантай. Өнөөдөр зөвхөн ганц санд үүссэн будлианаар л шуугиж байна. Бусдыг нь шалгаад ирэхээр юу ч гарах юм билээ. Миний бодоход нэлээд их, илүү будлиан гарах магадлалтай. Одоо тэр “Чингис”, “Самурай” бондын болон Хөгжлийн банкны асуудал байна. Түүнээс гадна өнөөдөр нэг нааштай мэдээлэл сонсогдож эхэллээ.

-Ямар мэдээлэл билээ?

-Прокурорын байгууллагаас дуулиан тарьсан том хэргүүдийг шалгах нэгдсэн Ажлын хэсэг гаргасан байна. Нийт 22 мөрдөгч оролцож байгаа юм шиг байна билээ. Тэд мэргэжлийн түвшинд ажиллах юм бол олон түмний хүсч хүлээсэн асуудалд хариултыг нь олж өгч чадах байх гэж найдаж байна. Гагцхүү мэргэжлийн түвшинд ажиллах юм бол шүү дээ. Тэгэхгүйгээр шалгалт хийх гэж байгаа нөхдүүд нь худалдагдах аваас бүр доошоогоо л явна. Гэхдээ прокурорын байгууллыг эрх биш нааштай алхам хийхээр зориг гаргаж байна уу даа гэж харж сууна.

- ПАРЛАМЕНТ ТЭР ЧИГЭЭРЭЭ АВЛИГАД ХӨТЛӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ -

-За яахав, Засгийн газрыг огцруулахгүй үлдээлээ гэж бодоход магадгүй дараагийн ээлжит “шантааж” нь Ерөнхийлөгчийн хориг байхыг үгүйсгэхгүй. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа шүү дээ. Үнэхээр ирэх оны төсвийг бүхэлд нь хориг тавих хэмжээний муу төсөөлж, оруулж ирсэн гэж үү? Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь 11.2 их наяд төгрөгийн зардал гэдэг бол хэт их төсөв л дөө. Үүнд хасч болох зүйл бий юу гэвэл зөндөө. Тухайн үедээ УИХ-ын дарга нь хүртэл 10 хувь хасна гэж ярьж байсан. Тэр хэмжээгээр хасч оруулж ирлээ. УИХ-ын 76 гишүүнд тус бүрт нь найман тэрбум төгрөг хуваариллаа. Орон нутгийн нийгэм, хөгжлийн асуудлыг хууль ёсоороо Засаг дарга, тэрүүлэгчид нь шийдэж байхад УИХ-ын гишүүд нь мөнгө барьж гүйнэ гэдэг нь байж болохгүй зүйл. Нөгөө талдаа одоогийн УИХ-ын гишүүд мөнгө барьж зарцуулснаараа дараагийн сонгуульд өрсөлдөгчдийнхөө өмнө давуу байдлыг олж авна. Энэ талаас нь харах юм бол шууд авлига. Парламент тэр чигээрээ авлигад хөтлөгдөж эхэллээ гэсэн үг л дээ. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч хориг тавилаа. (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)

-Зээл авахад нэр холбогдсон гишүүд, сайд нар ард түмнээсээ уучлалт гуйж, зээлсэн мөнгөө төлөөд л асуудлыг намжааж өнгөрүүлэх сонирхолтой байна. Улс төрийн хүрээнд яг ийм үйл явдал өрнөж байна. Гэтэл олон нийт тэгж бодохгүй байна л даа?

-Зуршил болчихсон зүйл л дээ. С.Баярцогт далд данстай байж байгаад л өөрөө УИХ-ын дэд даргын суудлаасаа бууж, гишүүн хэвээрээ үлдэх шийдвэрийг гаргасан. Парламентын гишүүн хүн төрийн сангаас хумсалдаг, далд данстай байж болохгүй л дээ. Тийм хариуцлагын шалгуур алга. Одоо уучлалт гуйж байгаа хүмүүс янз бүрээр л хандаж байна. Зарим нь сайдаасаа огцроод гишүүнээрээ үлдэж, уучлалт гуйж байна. Зарим нь мөнгөө буцааж хийгээд уучлалт гуйя гэж байх шиг байна. (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)

-Тэгвэл таны бодлоор одоо яг яах ёстой юм бол оо?

-Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг эцэслэж, зөв шийдэх хэрэгтэй. Одоогийн төсөл бол биш. Төрийн эрх мэдлийг ард түмэндээ өгч, парламент нь ард түмний хяналтад байх боломжийг хангах хэрэгтэй. Хоёрдугаарт, Улс төрийн намуудын тухай хууль байна. Энэ болж бүтэхгүй нөхөд бүгд л намаар дамжиж, төрд зүтгээд байгаа шүү дээ. Нам нь энэ болохгүй нөхдийг тэжээдэг, үржүүлдэг бохирын сав болчихоод байна. Энэ бохирын савыг цэвэрлэж, угаагаагүй цагт боломжгүй.

Үзэлгүй үндэстэн оршин тогтнож чадахгүй. Улс, үндэстний оршин тогтнох үндэс нь өөрийн гэсэн үзэл баримтлал. Оршихуйн үзэл хэрэгтэй. Улс төрийн зөв нам бол энэ оршихуйн үзлийг өөртөө тээгээд дэлхий ертөнц урваж, хөрвөж байхад ч улсынхаа эрх ашгийг хамгаалах зам мөрийг олсон байх хэрэгтэй. Ийм намууд Монголд хэрэгтэй байна. Ийм намуудыг төлөвшүүлэх хууль нь ч хэрэгтэй байна.

- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОН ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ ГЭХ АЙХТАР ХОЁР БҮТЭЭЛ ТАВЬЧИХААД ИРГЭДИЙГ МУНХРУУЛЖ БАЙНА -

-Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг хөндлөө. Энд нэг зүйл яригддаг, олон нийт ч маргадаг. Энэ бол парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжих санал, асуудал. Таны бодлоор Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал хэр зохимжтой юм бэ?

-Энэ бол мунхруулга л даа. Ерөнхийлөгчийн засаглал уу, парламентын засаглал уу гэдэг хоёр айхтар бүтээл тавьчихаад иргэдийг мунхруулаад байгаа юм. Монголд түрэмгий харгис нэг амьтан орж ирчихээд “Чи миний боол болох уу, толгойг чинь авах уу” гэдэг зүйл яриад эхэлбэл яах вэ? Эсвэл “Чамайг толгойноос чинь эхэлж идэх үү, хөлнөөс чинь эхэлж идэх үү” гэж асууж байгаатай адил.

Парламентын засаглал тунгалаг, сайхан гэж ярьж байна. Бид Ерөнхий сайдад эрх мэдлийг нь өгөөд, түүнийгээ гадны баячуудын гал тогооноос сонгож үзсэн шүү дээ. Дахиад өгнө гэдэг нь одоо Монголд байгаа үндэстэн дамжсан компани, энэ олигархуудын гарт л Монгол төрийг тавганд тавиад өглөө гэсэн үг л дээ. (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!) 

Одоогийн дэлхий ертөнцийн яриад байгаа ардчилсан төрийн тогтолцоо бол 1789 оны Францын хувьсгалаас үүссэн байдаг. Гэтэл Францын тогтолцоог өнөөдөр Ерөнхийлөгчийн гэх үү, парламентын засаглал гэх үү. Тэрнээс хойш 200 гаруй жил явж байгаа тогтолцоогоо Франц улс дэлхийн тавцанд аваад л явж байна шүү дээ. Улс, орон бүхэн өөрийн орчин нөхцөл, өв уламжлал, үнэт зүйлд тулгуурласан төрийн тогтолцоотой байдаг.

Монголын төрийн тогтолцоо бол Чингисийн төрийн тогтолцоо. Чингисийн үеэс эхэлсэн төрт ёсны улбааг хадгалж байна. Тэр төрт ёсны улбаа өнөөдөр ОХУ, БНХАУ-д ч байна. Монголд л үгүйсгээд сууж байна шүү дээ. Үүнийгээ эргэж харах ёстой байх л даа. Тиймээс Үндсэн хуулийн асуудалд туйлшрахгүй байх нь зөв. Өнөөдөр манайхан эсвэл парламент, эсвэл Ерөнхийлөгчийн засаглал гэж ярьж байгаа нь ард түмнийг мунхруулаад аль ч шийдвэр гарахад Монголын төр гадны нөхдийн эдийн засгийн алуурчдын таваг дээр тавьж өгөх хоол л болох байх.

Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн хүмүүс ч Ерөнхий сайдад эрх мэдлээ өгье гэж зүтгээд, анх энэ төслөө хийсэн шүү дээ. Гагцхүү тэр хийсэн хүмүүс нь байхгүй болчихоод сөрөг хүчнийхэн нь түүнийг нь барьж гүйж байгаа нь эмгэнэл л дээ. 

- ЕРӨНХИЙ САЙД ӨӨРӨӨ "СЭЛМЭЭ" ГАРГАХ ХЭРЭГТЭЙ -

-УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэн батлах асуудлын дараалалд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан. Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон уу. Эрх баригчдыг хэр сайн төсөл боловсруулсан гэж бодож байна вэ?

-Үндсэн хуулийг санаачлах эрхтэй гурван субъект бий. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Засгийн газар, парламент. Гэтэл одоогийн Засгийн газар, 69 гишүүн гарын үсгээ зурсан гэж байна. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт бол УИХ-ын төсөл. Монгол төрийн тэргүүн үгээ хэлээгүй байна. Засгийн газар үгээ хэлээгүй байна. Миний бодоход Монгол төрийн тэргүүн улс, орныхоо хувь заяаг хариуцах хариуцлагын түвшинд Үндсэн хуулийн өөрчлөлтөө өөрөө барьж авах ёстой. Өөрөө толгойлох ёстой.

Дээр нь, ганцхан парламентад суудалтай хоёрхон нам биш гадна байгаа улс төрийн хүчин, олон нийтийн байгууллагын төлөөлийг оруулах ёстой. Ингэж төслөө гаргаж, ард түмэнд хэлэлцүүлэх шаардлагатай. Үндсэн хуулийг парламентаар батлахгүй. Үндсэн хууль бол төр, иргэд хоёрын хооронд байгуулсан гэрээ. Тиймээс бүх ард түмний санал асуулга явуулж, олонхийн саналаар шийдэх юм бол зөв болно. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч л гартаа авах ёстой юм.

Хоёрдугаарт, Улс төрийн намуудын тухай хууль байна. Аль ч нам нь хуулиа өөрчлөх төсөл хийхгүй. Яагаад гэвэл нэгэнт олигархиудад толгойгоо мэдүүлсэн улс төрийн хүчин, намууд хуулийг эрүүлээр сэтгэж чадахгүй. Үүнийг Ерөнхийлөгч л сэтгэх ёстой. Ерөнхийлөгчийг үндэстний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг. Үнэхээр үндэстний эв нэгдлийг илэрхийлэгч л юм бол тэр улс төрийн намуудаа цуглуулаад алдаа, оноогоо үнэлж цэгнээд, хуулиа гаргаж ирэх л хэрэгтэй байгаа юм. Гэхдээ цаг алдсан. Гэсэн ч хугацаа бас байна. Хийе гэвэл амжина.

-Ингэхэд саяхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцохдоо өөрийгөө "Шүдгүй арслан" гэж тодорхойлсон. Та сонссон л байх, ямар сэтгэгдэл төрж байв даа?

-Өөрийгөө тэгж бодсон бол юу гэж ч хэлэх вэ дээ. Харин Ерөнхий сайд шүдтэй байх ёстой юу гэвэл шүдтэй байх ёстой. Би нэг зүйлийг хараад гайхах юм. УИХ-д МАН-ын 65 хүн сууж байна. Гэтэл МАН-ын хүн Засгийн газраа унагахаар гарын үсэг цуглуулаад гүйж явна.

-Та УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг хэлж байна уу?

-Тийм ээ, тэр хүнийг маргааш нь шууд намын гишүүнчлэлээсээ хасчих хэрэгтэй шүү дээ. Үнэхээр нам өөрөө нэг бодлого, нэгдмэл байх юм бол шүү. Тэгэхээр энэ асуудал аяндаа шийдэгдэнэ. Намын гишүүн биш, бүлгээс гарсан ганц хүн тэр бичгээ бариад гүйг л дээ, гүйж л яваг. Ерөнхий сайд маань өөрөө "сэлмээ" гаргах хэрэгтэй. Дан ганц сүх бариад явж болохгүй. Хааяа сэлэм, нум сум бариад явах хэрэгтэй байх л даа.

- ЗЭЭЛ АВСАН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНД Ч АЛБАН ТУШААЛТАЙГАА ЗУУРАЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ -

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг “хумсалсан” гэх хэргийг намжаахын тулд сайд асан Б.Батзоригоороо туг тахичих шиг боллоо. Гэтэл цаана нь зээл авсан хэрэгт нэр холбогдсон Я.Содбаатар сайд бий. Бусад гишүүд ч яригдаж байна. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар алхам хийх ёстой вэ?

-Эхлээд Ерөнхий сайд эргэлзээтэй алхам хийсэн. Нэр холбогдсон хүмүүсийг зээлээ төлж, уучлалт гуйгаагүй тохиолдолд нэр дэвшүүлэхгүй ч гэнэ үү. Нэр дэвшихийг нь хүлээх, дараа нь нэр дэвшүүлэх юм байна гэх сэтгэгдэл төрөөд байлаа. Гэтэл саяхнаас дуу хоолой нь жаахан чангараад нэр холбогдсон хүмүүсийг уучлахгүй гэлээ. Үүнд ямар нэгэн ухралт байж болохгүй. Зарчмын асуудал тавигдаж байгаа нөхцөлд хэнд ч албан тушаалтайгаа зууралдах эрх байхгүй. Тэр гишүүд, сайд нар нь өөрсдөө зайлаад өгөх хэрэгтэй шүү дээ. Ингэвэл тэр хүний болон төрийн нэр ч гутахгүй. Нийгэм ч хохирохгүй. (Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)

 

-УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох гэж байна. Түүнийг сайдаар томилох асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Харин таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Би Ч.Улааныг эртнээс мэднэ. Эрдэмтэн хүн л дээ. Төрд ажилласан туршлага, хандлагын хувьд нэлээд тодрох хүн байх гэж боддог. Мэдээж алдаа байгаа л байх. Гэхдээ энэ хүн одоогийн нөхцөлд сайдын ажлыг сайн хийгээд аваад явчихна. Харин Сангийн сайдаараа тавьчих нь яагаа вэ л гэж харж сууна. Гэтэл Сангийн сайд чинь тэр 56 тэрбум төгрөгөө өвөр дээрээ тавьчихаад, тойрог руугаа чирээд явж байх жишээтэй. Янз бүрийн хэрэгт нүдний өмнө холбогдлоо. Тэрний хажууд Ч.Улаан ч гайгүй л дээ.

- ТӨРИЙН АЛБЫГ МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВАХ АЛХАМ ХИЙСЭН БОЛ УИХ-ЫН ДАРГА БАЙТУГАЙ ОГЦРОХ ЁСТОЙ -

-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлж, хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл бий юу? (Хариултыг ВИДЕО хэсгээс үзнэ үү!)

-Ингэхэд манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хугацаа нь дуусах дөхөж байх шиг байна. Гэхдээ ОУВС-гаас орж ирсэн мөнгөөр бондын өрийг төлж байгаа нь хэр зөв юм бэ?

-Эмгэнэлтэй асуудал наадах чинь л байна. Өрийг өрөөр дарж байна. Үүнийг өрийн нүхэнд уналаа, өрийн эргүүлэгт орлоо ч гэж ярьдаг. Үндэснийхээ эдийн засгийг хөгжүүлж, орлогоо нэмж, импортын зардлаа нэмж өрөө дарах ёстой. Гэтэл зээл авч, өрөө дарж байна шүү дээ. ОУВС-гийн зээлийн хувьд хүү бага, хугацаа нь урт байдгаараа онцлогтой. Одоогоор явж л байх шиг байна. Энэ чинь ганц Засгийн газар биш. Монголын эдийн засгийг 2006 оноос хойш үе, үеийн Засгийн газар, УИХ хорлож чадах бүхнээрээ хорлосон.

Сая 2016 онд бүр хэвттэл нь хорлосон. Одоо тэрнээсээ өндийх санаатай явж л байна. Өндийж чадах юм уу, мэдэхгүй. Гэхдээ одоогийн парламент эдийн засгийн бодлогодоо ямар ч нааштай том алхам хийж чадсангүй. Татвар, зээл хүүгийн бодлого нь хэвээрээ л байна. Банкууд нь эдийн засгийнхаа цусыг сордог системтэй байгаа цагт хэзээ ч өөдлөхгүй.

-Олон нийтийн дунд Улсын Дээд шүүх болон Үндсэн хуулийн Цэц хоёртой холбоотой маргаан байдаг. Ихэвчлэн энэ хоёрын гаргасан шийдвэрүүд нь зөрдөг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох байсан нөхөн сонгуулийн асуудал байна. Одоо яах нь мэдэгдэхгүй чимээгүй болчихлоо шүү дээ?


-Үндсэн хуулийн Цэц нь улс төрийн нөлөөнд автаад байна гэдэг нь олон асуудал дээр харагдаж байна. Зарчмын байр сууриндаа байж чаддаггүй. Нэг нам нь давамгайлаад ирэхээр тэднийг дагасан шийдвэр гаргадаг. Уул уурхайн асуудал байна. Яаж заваарч, завхарч Оюутолгойг өдий байдалд хүргэлээ. Энэ чинь Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой шүү дээ.

Улсын Дээд шүүхийн хувьд Монголын шүүх систем бүхэлдээ нурсан. Яах вэ, эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн хэргийг шийдэхдээ мэргэжлийн байх шиг байгаа юм. Гэтэл эдийн засаг, улс төрийн авлигын гэмт хэргийг шийдэхдээ тэр дундаа өөрөө хутгалдаж, орооцолдож явна. Ингээд ирэхээрээ асуудлыг улам л ээдрээтэй, олхиогүй л болгож байна. Гурван шатны шүүх “Эрдэнэт”-ийн асуудал дээр яаж будилж байгааг бид харж л байна. Энэ чинь зүгээр л нийгмийн өмчийг хулхидаж авах гэсэн арга. Үүнийг шийдэж чадахгүй өдийг хүрчихлээ. Цаад талд нь олон л асуудал байдаг биз. Ер нь, шүүх тогтолцоо бол Монголын хамгийн эмзэг, хоцрогдсон, арчаагүй зүйл болоод байна л даа.

-УИХ-ын гишүүдийн ирцийн асуудал их хөндөгддөг. УИХ-ын Дэгийн тухай хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гишүүдийн ирцийг хурууны хээгээр нь бүртгэдэг болно. Энэ хэр зөв алхам юм бэ?

-Сонин л доо. Манайхан хууль батлахдаа хулгайч шиг товч дардаг. Тэгээд болоогүй хүний өмнөөс дарна. Тэрнээсээ л гарах арга юм даа. Миний бодоход хулгайчид хөтлөгдсөн нэг арга л даа.

ЯРИЛЦСАН: М.БАТХИШИГ, Б.ТӨРБАТ

ЗУРАГЛААЧ: М.ТЭНҮҮН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.195) 2019 оны 01 сарын 03

BYMBASUREN gyai TA UIKH n gatsaag gargahk hkuuliin shiidliig ard tumend hkeleed egeech , odoo dur duraaraa hkuuli yriad ene uls syidlee

0  |  0
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
zochin(122.201.23.226) 2018 оны 11 сарын 27

yag zov avsan humuus n uhamsraaraa ogtsroh heregtei,ES daa ch bodson,ard tumnii buhimdlig ch bodson

0  |  0
suren(66.181.160.22) 2018 оны 11 сарын 20

odoo ard tumnii tuluu duugarah hun heregteu bna daa ers chinchlel hiihgui bol bid ungurluu Hayanhyarvaa hun munuu araich dee

0  |  0
suren(66.181.160.22) 2018 оны 11 сарын 20

Bayanbsuren guai ta uuruu undsen huuliin tsetsed ochij bologui gejuu eneniig bodbol yasan yum be

0  |  0
иргэн(202.9.43.205) 2018 оны 11 сарын 20

Намыг хагралдуулахгүй л гэх юм тэгэхээр хулгайч хүнийг нам хагралдуулахгүй гээд байлгаад байх уу. Хүн байх нэг чанар бол хүний юмыг хулгайлан авч болохгүй гэдгийг дэлхийн бүх хүн мэднээ. Бүх юмтай хагартлаа баян байж ядарсан хүний хүүхдийн хоолийг булаагаад авчихвал энэ зөв үү. Ийм л юм болоод байна энэ улсад

0  |  0
baagii(202.72.245.122) 2018 оны 11 сарын 20

ёстой үнэн хэлж ярьж байна.

0  |  0
Хуульч(103.57.93.246) 2018 оны 11 сарын 19

ЭНЭ ХҮН ШИГ ЗАРЧИМТАЙ,МЭДЛЭГТЭЙ ХҮН ДАХИН ТӨРӨХГҮЙ БАЙХ ДАА. ОДОО Ч ХОЦРОГДОХГҮЙ БАЙГАА ХҮН ДЭЭ. ЭРҮҮЛ МЭНД ТАЛААСАА БИЕ НЬ ГАЙГҮЙ БОЛ ТӨРИЙГ ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДАХ ГАНЦ ХҮН ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА.ТАНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.

0  |  0
zocnin(66.181.160.59) 2018 оны 11 сарын 19

Ovgodoo nulimax Mongol es xumuujuulex bishee.. ta aaviigaa taniig xuu cnin nulimax bval xetsuu ee.

0  |  0
монхоо(64.119.20.31) 2018 оны 11 сарын 19

баярллаа энэ хэдэн эргуу малнууд энийг уншдаг л байгаа даа шилжилтийн уед хийсэн ажлыг нь эргуунууд ойлгохгуйл дээ

0  |  0
ganbaa(103.26.194.134) 2018 оны 11 сарын 18

byambasurengiin zasgiin gazriin uyd mongoliin ard tumen elgeeree hevtej baisniig bid martaagui l baigaa shu

0  |  0
зочин(202.9.43.111) 2018 оны 11 сарын 18

ЖДҮ-ийн асуудал бол төрийн өндөр эрх мэдлийг ашиглаж ард түмний нэрийг барин тэдний төлөө гэж сайн сайхан юм яриж ачир дээрээ араар нь хэрхэн өөрсдийгөө санхүүжүүлдгийн бодит илрэл угтаа бол энэ зээл авсан хэдэн эрх мэдэлтнүүд эрх мэдлээ ашиглсан үйлдэл гэхээсээ илүү ард түмний сайн сайхны төлөө зарцуулах татварын мөнгийг хэрхэн хувааж иддэг болхбг харуулсан илэрсэн ганц жишээ

0  |  0
Bataa(211.108.156.33) 2018 оны 11 сарын 18

Zail chi omhii hogshin togtsog min . Gazriin gacaar orj alga bol omhii myanguujin min chi !

0  |  0
Bataa(211.108.156.33) 2018 оны 11 сарын 18

Zail chi omhii hogshin togtsog min . Gazriin gacaar orj alga bol omhii myanguujin min chi !

0  |  0
Bataa(211.108.156.33) 2018 оны 11 сарын 18

Zail chi omhii hogshin togtsog min . Gazriin gacaar orj alga bol omhii myanguujin min chi !

0  |  0
Bataa(211.108.156.33) 2018 оны 11 сарын 18

Zail chi omhii hogshin togtsog min . Gazriin gacaar orj alga bol omhii myanguujin min chi !

0  |  0
Bataa(211.108.156.33) 2018 оны 11 сарын 18

Zail chi omhii hogshin togtsog min . Gazriin gacaar orj alga bol omhii myanguujin min chi !

0  |  0
нансалмаа(202.55.188.33) 2018 оны 11 сарын 18

Буурлынхаа үгийг анхааралтай сонсож хэрэгжүүлэйсэй билээ.

0  |  0
Юра(66.181.160.93) 2018 оны 11 сарын 18

Хоер танхимтай еронхийлогчийн засаглалтай болох нэг танхим нь мэргэжлийн хуульч эдийн засагч салбар салбарын эрдэмтэд байх тэдэнд дэмжлэг узуулэх чадварлаг мэргэжлийн хумуусээр бурдсэн институттай байх.ногоо танхим бух ард тумнээ с сонгогдсон хумуусээр бурдэх еронхийлогч засгийн газраа.бурдуулэх.торд ажиллаж байгаа хумуус т ес суртахуун харикцлагын ондор босго тавьж огох сонгох эргуулэн татах механизмыг тодорхой болгох

0  |  0
Бат(202.9.42.114) 2018 оны 11 сарын 18

Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
иргэн(66.181.161.106) 2018 оны 11 сарын 18

Сонирхолтой ярилцлага бна. Буянтай буурлын үгийг сонсоорой Ерөнхий сайд. Өөрийгөө ”шүдгүй арслан” хэмээн цоллож ард түмнийхээ итгэлийг их унтраалаа даа.

0  |  0
иргэн(202.9.42.179) 2018 оны 11 сарын 17

Ийм хүнд ээдрээтэй цаг үед энэ сайхан ахмадуудынхаа үнэн сэтгэлийн үгийг сонсож суухад, хаврын хүйтэн шуурганд тэвдэхдээ ханхар уулын өвөрт түр саатан амрах шиг сайхан сэтгэгдэл төрүүлж байна шүү. Бямбасүрэн гуайдаа баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.

0  |  0
Тооцоо(43.242.243.244) 2018 оны 11 сарын 17

Японы засгийн газраас нэг хувь хүрэхгүй хүүтэй засгийн газар аваад арилжааны банкаар дамжуулан 7-8 хувийн хүүтэй зээлдэг ЖДҮ-ийг дэмжих 2 шаттай зээлийг шалгаачээ. АН,МАН ялгаагүйл авсан даа. Улс төрийнхөн ба банкныхан найрлаад өнгөрсөн байх. Манай том компаниуд бүгд авсан гэдэг. Үүний хажууд саяны ЖДҮ бол хүүхдийн тоглоом. Ийм том том юм шалгаж байгаад нэгмөсөн тооцоо бодоё л доо.

0  |  0
Minguujaan(115.171.244.42) 2018 оны 11 сарын 17

Asuult Battulga uls orniig udirdah undsen durem boloh undsen huuliig oorchloh asuudliig hiichih chineenii medleg bolovsroltoi, es zuitei hun gej uzej baina uu? 2-r Hurelsuhed erh medel ni dutaa yu?esvel medleg bolovsrol tdutaa yu???Hayanhirvaag zasgaa unagah gej gariin useg tsugluulsniig buruutgahaasaa omno. EnE hun zarchim,es zui yari baina. Yamar saindaa l ingetlee teserch buhimdahav gej Buural tolgoid tani orsongui yu?! Hulgaichdiig omgooloh ongo gargah ni tand ashigtai baisan uu!!! Hulgai hudlaas ni ta her ashig olson be?!

0  |  0
Minguujaan(115.171.244.42) 2018 оны 11 сарын 17

Asuult Battulga uls orniig udirdah undsen durem boloh undsen huuliig oorchloh asuudliig hiichih chineenii medleg bolovsroltoi, es zuitei hun gej uzej baina uu? 2-r Hurelsuhed erh medel ni dutaa yu?esvel medleg bolovsrol tdutaa yu???Hayanhirvaag zasgaa unagah gej gariin useg tsugluulsniig buruutgahaasaa omno. EnE hun zarchim,es zui yari baina. Yamar saindaa l ingetlee teserch buhimdahav gej Buural tolgoid tani orsongui yu?! Hulgaichdiig omgooloh ongo gargah ni tand ashigtai baisan uu!!! Hulgai hudlaas ni ta her ashig olson be?!

0  |  0
Irgen(202.179.27.133) 2018 оны 11 сарын 17

Zob yrij baina jinheni uls tsorch hvn dee

0  |  0
зочин(202.179.26.61) 2018 оны 11 сарын 17

Зөв л ярьсан байна.Хамгийн эхлээд шүүх засаглалд шинэчлэл хийхгүйгээр энэ бүх луйварийн асуудал зөв шийдэгдэхгүй Ер нь холбогдсон гишүүд нь огцрох саналаа шударгаар гаргах нь зөв Ядаж л Ж.Энхбаяр гишүүн шиг байлдаа. Та нар энгийн иргэний байдалд очвол хойноос чинь мөн ч их гай гарна даа.

0  |  0
зочин(202.179.26.61) 2018 оны 11 сарын 17

Зөв л ярьсан байна.Хамгийн эхлээд шүүх засаглалд шинэчлэл хийхгүйгээр энэ бүх луйварийн асуудал зөв шийдэгдэхгүй Ер нь холбогдсон гишүүд нь огцрох саналаа шударгаар гаргах нь зөв Ядаж л Ж.Энхбаяр гишүүн шиг байлдаа. Та нар энгийн иргэний байдалд очвол хойноос чинь мөн ч их гай гарна даа.

0  |  0
Зочин(112.72.15.78) 2018 оны 11 сарын 17

Бямбасүрэн гуай заримдаа их сайхан ярьдаг. Энэ удаад Ерөнхийлөгч, Хүрэлсүх нарыг дэмжиж ярилаа хүний бодол буруу юу байхав. Гэхдээ Намын дарга намаа хагардуулаад байхыг дэмжээд хэлээд байна даа

0  |  0
зочин(150.129.142.128) 2018 оны 11 сарын 17

Мөрдөгч, прокурор нар яаж ч сайн ажиллаж, хэрэгийг нотлоод шүүхэд очоод юу ч болохгүй. УДШ-ийн ерөнхий шүүгч Зориг, түүний багийг өөрчлөхгүйгээр хэрэг биш болно. Зарим УИХ-ын гишүүн Зоригийг муу бүлэглэлийн толгойлогч гэсэн шүү. УДШ-ийн бүрэлдэхүүн бохир учир доош нөлөөлж анхан шатнаас нь хэнд ямар шийтгэл оногдуулах нь бараг тодорхой байдаг нь өнгөрсөн 8 жилийн шүүхийн практикаас харагдаж байна. Энэ чиглэлээр судалгаа эрдэм шинжилгээний ажил хийх цаг болсон.

0  |  0
Top