Шатахууны үнэ нэмж, замын түгжрэлийг багасгах гээ юу!

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 18

Ихэс дээдэс маань нефть импортлогчидтойгоо нийлж байгаад хотын замын түгжээг багасгах арга хэмжээ авсан болохоос биш шатахуун, түлшний үнэ нэмж иргэдээ дарамтлаагүй гэнэ. Үе үеийн ихэс дээдэс, удирдлагууд олон жилийн турш ярьсан замын түгжээ улам л нэмэгдсэнээс бус өчүүхэн төдий ч багассан зүйл алга. Метро барих, давхар зам тавих гэхээр хөрөнгө мөнгөний асуудал тулгарахын зэрэгцээ зориг дутаж байгаа учраас арга буюу хамгийн амархан арга хэмжээг авч байгаа юм байх.

Иргэд олон нийт сүүлийн хэдэн өдөрт Улаанбаатар хотын замын түгжрэл эрс багаслаа гээд баярлаад байсны учир энэ аж. Чухам яагаад гэхээр “Шатахууны үнэ нэмэгдсэн учраас” гэх товчхон бөгөөд дэгсдүүхэн хариулт өгч байгаа ч үнэний ортой байж болох юм. Нөгөө талаас өвлийн цагтай уралдан шатахууны үнэ өсчихөөр машины тоо цөөрөхгүй яах юм гэсэн хариулт ч дагалдана билээ. 

Харин дээрээс өгч байгаа мэдээллээр бол өрхийн сарын дундаж орлого өссөн шатахуун, түлшний үнийн бага зэргийн савлагааг даах учиртай хэмээн нэгэн сэтэртэн хэлэв. Тэр ч бүү хэл Статистикийн газраас өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж, өрх тутмын сарын орлого 87 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ бол даварсан шатахуун импортлогчдоо толгой дээрээ гаргасан ихэс дээдсийн “зохиол” гэж үзэхээс аргагүй. Шатахууны үнэ нэмж, асар их ашиг олж байгаа хэрнээ төрөөс татаас нэхэж байгаа нь ч олсон дээрээ олох гэсэн импортлогчдын шунал.

Импортлогчид үнэ нэмсэн шалтгаанаа тайлбарлахдаа “Дэлхийн зах зээл дээр барелль нефтийн үнэ өссөн” гэх хариуг өгөөд сэм сэмхэн үнэ нэмээд сууж байна. Ахиад нэг сэтэртэн “Шатахуун түлшний үнэд ам.долларын савлагаа нөлөөлж байна. Удахгүй үнэ тогтворжино" гэх төөрсөн хариулт өгөв. Гэтэл ам.долларын ханш буурах бус өсөх хандлагатай байгааг мэргэжлийн шинжээчид өгсөн. Мэдээллээс харахад, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уруудаж байгаа ч манайхан тас гэдийсээр байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефтийн үнэ 56.54 ам.доллар орчим байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп газрын тосны нийлүүлэлт нэмэгдэх учир үнэ нь цаашид ч уруудах ёстой гэж  жиргэсэн нь  уг нь бол таатай мэдээлэл. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  Д.Трампын жиргээг эшлэж ирээд л “Монголд ч бууна гэдэгт итгэж байна, импортлогч компаниуд бензиний үнийг өсгөсөн шигээ буулгана биз дээ” хэмээн сошиалаар байр сууриа илэрхийлсэн бол НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат “Сангийн яам онцгой татвараа нэмчихгүй бол буурч л таарна” гэж хариу жиргэсэн харагдсан. Гэхдээ мянга сайхан жиргээд үр дүн л байхгүй бол хэрэг алга. 

Хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн АИ 92 шатахууны үнэ 2000 төгрөгийн босгод тулж, дизель түлшний үнэ 2400 төгрөгт хүрчээ. Хөдөө орон нутагт бүсчилсэн байдлаар 100-200 төгрөг нэмэгдэнэ гэхээр шатахуун түлшний үнийг барьж тогтоох гэдэг амаргүй зүйлийн нэг боллоо. Тэгэхээр ирээдүйдээ итгэж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн Нефть нэрэх үйлдвэрийн ажлыг улс төрийн гацаагүй явуулж ашиглалтад өгөх л найдвар үлдлээ. Энэ үйлдвэр элдэв гацаагүй баригдаад ашиглалтад орохоор арай ч 2000 төгрөгийн үнэтэй шатахуун хэрэглэхгүй байх.    

Эсвэл акул “Роснефть”-ийн шатахуун түгээх станцуудыг оруулж ирэх нэг зам бий. Тэгэхээр бас л замын түгжээ арилгах бодлого барилцаж байгаа импортлогчид маань бас л орлогогүй болж, замын түгжээ урьд урьдынхаас ихсэх байх даа. Монгол улс Нефть нэрэх үйлдвэртэй болж, шатахуун түлшний үнэ буурах цаг бас хол байна. Тэр цаг буюу 2022 он хүртэл нефть импортлогчид маань үнээ нэмсээр байх юм бол чамгүй өндөр үнээр шатахуун авах болно. Тэр цагт ёстой л Улаанбаатар хотын түгжээ эрс багасч таарна. Ойрын цаг хугацаанаас шатахуун түлшний үнэ харъя.

Өнгөрөгч оны мөн үед АИ 93 шатхуун 1630-1650 төгрөг, дизель түлш 1720-1750 төгрөгийн үнэтэй байсан бол яг нэг жил гаруйн дараа АИ 93 шатахуун 2000 төгрөг болж, 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн, харин дизель түлшний үнэ 2400 төгрөг болж, 700 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ганцхан жилийн дотор ийнхүү 300-700 төгрөгөөр нэмэгдэж байгаагаас харахад 2022 оныг үзэхэд дундажаар 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэж, нэг литр шатахууныг 3000 гаруй төгрөгөөр худалдан авах  дүр зураг гарч байгаа юм. Энэ үед ёстой л түгжрэл мартагдах байх. Яагаад гэхээр үнийн өсөлттэй уялдсан орлого манайд байдаггүй. Инфляцийн түвшин өсөөд байхад цалингийн хэмжээ нэмэгддэггүй гээд олон зүйлийг дурдаж болно. Уул уурхайн асар их баялагтай байж өөрсдийнхөө ходоод руу хийж чаддаггүй улсад метро барих, замаа давхарлах хөрөнгө ч алга, бас зориг ч алга. Тэгэхээр шатахуун түлшнийхээ үнийг нэмж замын түгжээг багасгах гэсэн бололтой.

С.Ууганбаяр

www.zindaa.mn    

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганхуяг (103.229.121.203) 2018 оны 11 сарын 20

Шатахууны үнэ нэмэх шаардлагагүй. Харин Улаанбаатар хотод бүсчилсэн замын татвар нэмэх нь зөв байх

0  |  0
Uzen yadaj bn(64.119.16.97) 2018 оны 11 сарын 19

Монгол орон ингэж байхаар хятад юмуу оросын колон болбол таарна үнхээр арга барагдаж бн залхаж бн

0  |  0
elbegdorj(202.126.89.201) 2018 оны 11 сарын 19

harin ch shatahuun hymd bna 3000 bolgoh heregtei

0  |  0
мөнхөө(66.181.190.110) 2018 оны 11 сарын 18

шатахуун импортлох бүтэн нугалж олдог тоглоом харин зохих хаялга гарна ёрөнхий сайд сангийн сайд тэгээд хамгийн гол сайд уул уурхайн биш шүү хууль мэддэг олон жил түрээсээр амьдардаг лав л сайн сайхан болгохыг хүсдэггүй хүн одоо яаж хор найруулж шантаажлаж чадаад зах зээлийн үнэ яриулаад зугаалгаад байгаа сонин одоо оффшор луу хэсэг дойлар явж байгаа бол

0  |  0
Hrhbh(59.153.113.156) 2018 оны 11 сарын 18

Жинхэнэ хулгайч хэн бэ ???Саяхан Улсын ерөнхий прокурор ЖДҮ-ийн сангаас зээл олгосон мэргэжилтэн холбогдох албаны хүмүүсийг аль хэдий нь барьж хорьсон гэж мэдээлсэн.Гэтэл АСЕМ-ийн хулгай, Бондын хулгай, Төмөр замын хулгай, Оюутолгойн хулгай, Нүүрсний хулгай зэргээр хэдэн зуун сая доллароор нь хулгай хийсэн хүмүүсийг хэн хэзээ барьж хариуцлага тооцох юм бэ ???Энэ бүх хэргүүд чинь хөөн хэлэлцэх хугацаа нь эхнээсээ дуусаад эхэлчихсэн байна. Монголчуудаа биднийг жижиг зүйлрүү хэт шууруулан өнөөдрийн ийм нийгмийг бий болгосон хулгайч нар

0  |  0
a(202.21.106.118) 2018 оны 11 сарын 18

1л-ийг нь 10000 төгрөг болгох хэрэгтэй!

0  |  0
д(202.9.43.59) 2018 оны 11 сарын 18

өдөрт 10000 алх гээ биздээ энэ 5 км

0  |  0
Зочин(66.181.187.165) 2018 оны 11 сарын 18

Шатахууны үнийг нэмэх хэрэгтэй. Зарим залхуу нь нь жорлон ороходоо хүртэл машинаар явж байна шдээ.

0  |  0
хадаа(64.119.16.112) 2018 оны 11 сарын 18

Нам дэмжсэн нефть импортлогчид төрөөс үнэ тогтоворжуулах нэрээр авч хувааж иддэг байсан мөнгөө Хүрэлсүхээс нэхээд өгөхгүй болохоор шантажлаж үнээ нэмээд байгаа юм.Одоо сонгуулийн өмнөх жил эхлэх гэж байна. Сонгуульд хандив нэрээр бөөн мөнгө өгдөг. энэ мөнгөө эртнээс босгох гээд нефтийнхэн тэвдээд төр засгаа шахаад

0  |  0
Muunokhoi(203.91.115.48) 2018 оны 11 сарын 18

Oron nutagt mongol hun amidarch baigaa shuu Uuganbaatar guai minimal I bodokhod mongol nutgiin haanach shaatahuunii une , ,tsahuilgasnii une neg jishigtei baih ni zuv gejboddog neftiin uildverbaridllaa geed benzin 1500 bolohgui seruunzuudel

0  |  0
Top