Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төслийн нэгж хамтран аймгийн хэмжээнд хамгийн их ногоон байгууламжтай айл өрхийг шалгаруулах уралдаан зарлаад байна. Уралдаан цөлжилтийг сааруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Иймээс орчноо цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, хүсэлтийг айл өрхүүдээс аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар хүлээн авч, цөлжилттэй тэмцэх өдрийг зохион байгуулах аймгийн ажлын хэсэг материалыг хянан шалгаруулах аж. Ирэх сарын 17 буюу дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдөр ялагчийг тодруулах юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )