Баянзүрхийнхэн С.Ганбаатарыг мөрөөдөж, Ж.Батзандангаас жийрхэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26


 

Сонгууль болоход нэг жил үлдлээ. Намууд  ч хүмүүсээ сойход бэлтгэхийн хажуугаар сонгуулийн хууль, хандивын мөнгө гэх мэт том ажлаа нугалах гээд тун завгүй байна. Мөн үүнтэй зэрэгцээд улс төрийн тогоо руу орохыг мөрөөдөгчид намуудын дарга нарын хаалга үүд бараадаж, телевизийн дэлгэцнээс салахаа болих шинжтэй. Баянзүрх дүүрэгт гэхэд түрүүчийн сонгуулиар өвдөг шороодсон, “хөдөлгөөнч”, “тэмцэгч” хэмээн нэршээд яваа Ж.Батзандан “Манай тойргийнхон” гээд л ярьж өгдөг болжээ.  Сонгогчдыг одооноос байлдан дагуулах гэж тэр их  мэрийж байгаа бололтой. Тэгтэл бас түүний нэг лут өрсөлдөгч гараад ирэх шиг боллоо. Тэр нь өнөөх Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар гэнэ. Монголд анх “Фэнг-Шүй”-г оруулж ирсэн гэдгээр нь түүнийг хүмүүс андахгүй. Байн байн дарга нартай тэмцэл хийж, жирийн иргэд, ажилчдын эрх ашгийн төлөө гандан буурахгүй зүтгэж явааг нь ч мэднэ. Тэрээр Ж.Батзандантай хамт Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулаад тууж явсан удаатай. Мань хүн одоо аль ч намын гишүүн биш. Гэхдээ сүүлийн үед Ж.Батзандангийн араас Ардчилсан нам руу хандраад байгаа ажээ. Харин энэ нам түүнийг авч сонгуульд нэрийг нь дэвшүүлэх эсэхийг бүү мэд.  Хэрвээ “тоож” авбал Баянзүрхийнхэн дуртай нь аргагүй дэмжих бололтой. Ийм тохиолдолд тус дүүргийн сонгогчдын дийлэнх нь Ж.Батзандангаас жийрхэж, түүнийг жагсаалаас гаргах болов уу гэсэн яриа өрнөж эхэлжээ.  Учир нь Ж.Батзандан хааяа ихээхэн ойворгон зан гаргаж, журмын нөхдөө үл тоодог, өөрийгөө магтахаас өөр гавьтай юм хийдэггүй гэнэ.

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top