Монгол төр хэдхэн хүний ТОГЛООМЫН ӨРӨГ болчихов уу!

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд зээл авсан дуулианд дөрөөлөн Ерөнхий сайдыг унагаах ажиллагаа тал талд өрнөж, өнөөдөр бүр хүчээ авлаа. Нөгөө жигүүрт УИХ-ын даргын суудлыг ганхуулах тухай ид ноцож байна. УИХ дахь сөрөг хүчний хувьд бол ойлгомжтой, МАН-ын алдааг хэдэн талаас нь боорлохоо тэсэн ядан хүлээж суугаа.

Гэтэл УИХ-д 64 суудалтай “Бүдүүн” бүлгийнхэн өөрсдийн байгуулсан Засгийн газраа өөрсдөө унагаахаар гарын үсэг цуглуулж, бөөн бөөнөөрөө хэвлэлийн хурал зарлан мунхаглаж байгаа нь олны нүдийг орой дээр нь гаргах шахаж байна. Тухайлбал, Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулахаа мэдэгдэж, үүнтэй дөрөө харшуулсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ыг тараах тухай мэдээлэл хийж, гарын үсэг цуглуулна хэмээн бантав.

Өнөөдөр олны өмнө Засгийнхаа эсрэг хөтлөлцөн гарч ирсэн 27 гишүүнийг хараад ард түмэн элэг доог болгох нь болгож, эх орон, төрөө дээдэлдэг олон нийт тэдний увайгүйг ам уралдан ярьж байна. Жиргэж байна, шуугиж байна, бухимдаж, бүр хашхирч байна!

Уг нь өнгөрөгч 2016 оны үнэмлэхүй ялалт бол зөвхөн Тусгаар тогтнолын ордон, Төрийн ордонд суугаа хэдэн “мануухай”-нуудын гавьяа биш, сонголтгүй болсон иргэд арга ядахдаа “дээлийн шинэ хүний хуучин” гэж МАН-д үнэмлэхүй ялалт өгсөн болохоос биш хэн нэгэн М.Энхболд, Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх, Д.Хаянхярваад санал өгөөгүй юм. Гэтэл өөрсдийн гавьяа мэтээр аашилж, иргэдийн энэ итгэл үнэмшил дээр тоглож байгааг харахад тийм ч таатай бус байж таарна. Төр гэдэг хэдхэн хүний тоглоомын өрөг шиг болчихож байгааг ч хаа хаанаа ярьж байна. 

Уг нь МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас өөрийнхөө суудлыг “Гурван хөлтэй” болсныг мэдсэн УИХ-ын дарга М.Энхболд Д.Хаянхярваагийн Бүлгийн даргын суудлыг золигт гаргаж, улмаар ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн нэрийг ч гаргаж ирсэн. Үүний дараа Д.Хаянхярваагаар Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулуулсан нь бүгд М.Энхболдын У.Хүрэлсүхийг буланд шахаж, улмаар тохиролцооны ширээнд дуудсан “урилга” төдий зүйл байв. Өөрөөр хэлбэл, улс төрийн нэгэн энгийн ажиллагаа юм. Гэтэл М.Энхболд У.Хүрэлсүхийг тохиролцоонд дуудсан гал дундуур сайдын сэнтий, тендер зүүдэлсэн 20 гаруй нөхөр засгийг огцруулах гарын үсэг зурчихаад олны өмнө ил гарч ирлээ. Тэр дунд нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт байсан Ж.Бат-Эрдэнэ, өдгөө ажиллаж байгаа Ц.Цогзолмаа нар байгаад олон нийт бүр ч гайхширч байна.  Ж.Бат-Эрдэнийн өмнөөс бүр олон нийт ичээд, нүүр хийх газраа олж ядаж байгаа бололтой. "Засгийн байранд төрийн албан хаагч амиа алдсан нь ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ үндэслэл болно" гэсэн бичигт гарын үсгээ зурсан Ж.Бат-Эрдэнийг Зам тээврийн хөгжлийн сайд байхад нь тус яамны ажилтан амиа алдсаныг тэр мартдаг юм бол ард түмэн мартаагүй. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрынхаа эсрэг гарын үсэг зурах болсон нь бас л гайхал төрүүлж байна. Түүнийг дарамт, шахалтад оруулж, айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан гэх ч мэдээлэл байна.

Нэг намын тогооноос олон жил хооллосон М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрт наанадаж МАН-ын, цаанадаж улс эх орны эрх ашгийг өчүүхэн төдий ч бодолцох ухаан дутахгүй байх. Бүр больё, өөрсдийнх нь эрх ашиг гэж бүхнээс илүү, уул овоо шиг зүйл байгааг мартаж болохгүй.

Хамгийн харамсалтай нь, том дарга нарынхаа энгийн ажиллагаа, “урилга”-ыг ойлгоогүй гарын үсэг зурсан нөхөд хамгийн ихээр бантахдаа “ичсэн хүн хүн ална” гэдэг шиг “Засгийн газар нь ч огцоръё. УИХ нь ч таръя. Ард түмэн дүнгээ тавих ёстой” хэмээн хэзээ ч бүтэшгүй зүйл ярьж гарын үсэг цуглуулах тухай ярьж, хэвлэл мэдээллийнхэнд хандаж эхэллээ. 

Хоёр том дарга нэгэнт хэлэлцээрийн ширээний ард суусан нь үнэн бол хэн ч жиргээд Засаг огцрохгүй. УИХ тарна гэдэг өөрөө хэзээ ч бүтэшгүй хууль эрх зүйн орчинтой гэдгийг ч тэд мэдэж байгаа ч бантсандаа юу ч хамаагүй бурж, арьсаа хамгаалж байгаа нь энэ байх. Ёстой өнөөх “Хогийн шороо хийсэв ч хөх тэнгэр будахгүй” гэдэг шиг одоо бүх зүйл өнгөрсөн. Хэн ч юу ч гэж хэлээд УИХ-ын дарга хэвээрээ, парламент хэвээрээ, Засгийн газар ч хэвээрээ 2020 оны нүүрийг үзэх нь тодорхой болж байх шиг. Өнөөдөр гомдогсдын армиас мэдээлснээс харвал 27 гишүүн сайдын сэнтий зүүдлэн, гарын үсэг зурчихаж. Гэтэл АН-ын яахаас буцахгүй нөхдийг оруулаад ч 39 хүрэхгүй учраас ийнхүү бухимдалдаа багтарч яваа бололтой.

Өөрийн эрх ашгийн төлөө Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж байгаа нөхдөд хэцүү нь хэцүү л байгаа хөөрхий. Хамгийн наад зах нь “Бүдүүн” бүлгийн дунд эвгүй байдалд орж, сонгогч олныхоо өмнө ч нүүр хийх газаргүй болж байгаа хэрэг шүү дээ. Айсуй 2020 оны сонгуулиар яваад очихдоо хүн харах нүүр үлдээх гэсэндээ ийнхүү хаа хамаагүй бантаж яваа хэрэг шүү дээ.

С.Баяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 48 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.37) 2018 оны 11 сарын 21

Арай ч дээ улс эх орон. Ард түмнийг юман чинээ бодохгүй өөрсдийн эрх ашгийн төлөө үхэхээс ч буцахгүй болж дээ

0  |  0
zo(202.179.31.251) 2018 оны 11 сарын 21

nuguu nuhur bas l untaastai

0  |  0
ba(202.131.243.186) 2018 оны 11 сарын 21

chaavaasdaa ene uuriin gesen tiolgoigui enhboldin uyani nohduud baij bgaag ni ee tertei tergui ednii huvi zaya todorhoi boson bhad mun ch teneg garuud yum daa ineedchurhiim

0  |  0
Иргэн(202.126.88.33) 2018 оны 11 сарын 21

Oyunhorol untsaar l

0  |  0
иргэн(202.9.43.205) 2018 оны 11 сарын 20

Энэ хэдэн улсууд ар гэрт нь хангалттай тэрбум хөрөнгө мөнгөтэй байдаг, бидний төлөө хууль сахиул гэсэн улсууд нь ингээд хувиа бодоод шоудаад хамаг цагаа бараад байдаг энэ хооронд юмны үнэ их өслөө долларын ханш их өслөө шатахуун хуурамч гээд дээр нь бас үнэ өссөн , гадаа улам хүйтэн болоод байдаг энэ хэдэн монгол түмнээ хэн бодох болж байнаа.

0  |  0
zochin(43.242.243.116) 2018 оны 11 сарын 20

DRAKULA GEDEG KINO SANAAND ORCHIHLOO EHELJ AM NEESEN HUN GARCH IREED CHIMEEGUI BOLCHIHDOG UUNTEI L IJIL YUM

0  |  0
Чөөгий(167.99.187.237) 2018 оны 11 сарын 20

Нэг зүйлийг Монголынхоо ард түмэнд хэлэхэд үнэхээр тийм өлсөж үхэх гээд хоногийн хоолгүй хүн байхгүй шүү.Бүгд л нэг зүсэм талхаа олоод идээд бгаа нь харагдаад бн..Тийм учираас дуугүй л тэр зүсэм талхаа гудараад байжий.Яг турж үхэх дээрээ тулахаар өөрийн эрхгүй тэмцэнэ.Тэр болтлоо байж л бай.Наадуул чинь дээрээс чацга алдвал тэрий нь идээл байжии..хэхэ

0  |  0
ИРГЭН(103.229.121.122) 2018 оны 11 сарын 20

БУОГАН АЙМГААС бас нэгэн сахал Бат-Эрдэнэ гэдэг ”АНХДАГЧ” төрмой... Баяр хүргэе.. ккк

0  |  0
Монгол иргэн(103.229.121.122) 2018 оны 11 сарын 20

ОЮУНХОРОЛ АВГАЙ ”НОЙР ДУТУУ Л ХОНОЖ ДЭЭ” ХӨӨРХИЙ... АРГАГҮЙ БИЗ. ”НАС ӨНДӨР БОЛСОН Ч- ЭД, ЭРХ МЭДЛИЙН ШУНАЛ ГЭЖ ХӨӨРХИЙ АМЬТАНЫГ ИНГЭЖ ЗОВООХ” гэж дээ... кккк

0  |  0
Manj(202.9.40.86) 2018 оны 11 сарын 20

17-r zuund iim l noyodoos bolj Mongol tor zadran huvaagdaj Manjuudiin hool bolj bsan gashuun tuuhen surgamj bdag....

0  |  0
ард(103.111.68.3) 2018 оны 11 сарын 20

хонгийн хоолгүй ард түмэн босоогүй байхад та нар бол цаашаа төрөөр тоглохгүй шүү

0  |  0
зочин(66.181.182.167) 2018 оны 11 сарын 20

Дандаа олгарихууд л байна.Та нар зайлаа.

0  |  0
зочин(66.181.180.170) 2018 оны 11 сарын 20

ТАРХИНЫ ТУРААЛТАЙ СЭТГЭЦИЙН ӨВЧЛӨЛТЭЙ МӨНГӨ ЭРХ МЭДЭЛИЙН ТӨЛӨӨ НҮДЭЭ УХСАН Л АЛА РУУД

0  |  0
уншигч(43.228.128.195) 2018 оны 11 сарын 20

гадна уруул шигээ даравгар авгай бас унтаастай

0  |  0
уншигч(43.228.128.195) 2018 оны 11 сарын 20

гадна уруул шигээ даравгар авгай бас унтаастай

0  |  0
Бохт\ь Амараа(43.228.128.195) 2018 оны 11 сарын 20

та нарын бохь зажилж суудаг цаг удахгүй дууснаа яасан хувийн өс хонзон санаж төрийг хүчгүйдүүлдэг илжигнүүд бэ Ард олныг элэг барьж чадахгүй шүү

0  |  0
Засаг(43.242.243.205) 2018 оны 11 сарын 20

Засаг төр огцрохгүй.та бүхэн буруу зүйлд уриалаад байна.хашир хүмүүс байж дэмий л юм хийж байна даа.ард түмэн хүсэхгүй байна.та нарын туслахууд болон орон нутаг дахь төлөөлөгч нар чинь ажлаа хийхгүй мэдээллээр хангахгүй байна шүү дээ

0  |  0
зээээ(122.201.22.157) 2018 оны 11 сарын 20

Цаг хугацаа хамгийн бодит шалгуур гэдэг туйлын үнэн гэдэг нь нотлогдож жинхэн Дүлзэн нар тодорч Ард түмэндээ хэн болохоо харуулж Эцэст нь тэд Монголын ард түмнийг талцан тэмцэлдэхийг уриалах шиг болж М.Энхболдынхон гэдгээ нотлохын төлөө яахаас ч буцахгүй хав ноход шиг орилолдож эхэллээ ?!

0  |  0
Хатан(202.55.188.45) 2018 оны 11 сарын 20

Яана даа сайхан монгол орон минь. ..

0  |  0
ИРГЭН(202.179.27.104) 2018 оны 11 сарын 20

ОЮУН ХОРОЛ ОДОО ЮУ ДУТУУ ГЭЖ ЭНД ҮҮРЭГЛЭЖ ЗОГСОО ВЭ?УНСАН САЙД НАРЫН УРУУ ЦАРАЙГ ДАХИН ДАХИН ХАРАХ ХҮСЭЛ АРД ТҮМЭНД ДААНЧ АЛГА.ТА НАР ХАГРАХ БОЛООГҮЙ ЮУ?

0  |  0
иргэн(202.179.27.104) 2018 оны 11 сарын 20

Гар утасгүй бол үхлээ юу гэдэг байсан харин одоо бол сайд болохгүй бол үхлээл дээ.Энэ өндөр сэнтий ямар ашигтайг одоо ойлгож байгаа байх энэ хүмүүс бид нарын төлөө хуруугаач хөдөлгөхгүй гэдгийг ард нийтээр сонгогч түмэн минь бүү мартаарай.

0  |  0
Hha(66.181.160.127) 2018 оны 11 сарын 20

Untaj l bna kkkk

0  |  0
Serjee(180.149.93.98) 2018 оны 11 сарын 20

ёёёё сүүлдээ эд нарын талаар бичих ч юм олдохгүй, хүсэл ч төрөхгүй болох юм даа. яацан үйлтэй сонгогчид гэж бид нарыг хэлэх вээ. Бид нар сүлжээгээр нээг их бичсэн ярьсан хүмүүс!!!!, харин тэд бол үүнийг уншдаг ч үгүй шүү дэээ

0  |  0
Булганыхан(103.14.36.6) 2018 оны 11 сарын 20

Манай нутагт ийм дүлзэн ер нь байгаагүй цаашид ч гарахгүй байх.Сайдын суудлаа өгөхөд нь манай нутгийнхан улс төрд бас л Анхдагч жишиг тогтоолоо. Ёстой эр хүн гэж байсан .Ийм урвагч гэж даанч мэдсэнгүй.Одоо яаж Булган орноо чамайг хэнч тоохгүй.Цаашаа болж дээ.

0  |  0
ard(64.119.27.170) 2018 оны 11 сарын 20

ed nar ymar tsetserlegiin huuhduuud bish de ichij zovdgui pizdanuud ve

0  |  0
Х(66.181.186.34) 2018 оны 11 сарын 20

Нөгөө авгай бас л унтаастай

0  |  0
Болор(202.9.42.219) 2018 оны 11 сарын 20

Яахав.бүгдээрээ огцроод зайлцгааг.Угаасаа улс орон ард түмний төлөө тэд юу хийсийн! Өөрсдөө түнтийтлээ чихэж аваад л бууцгаалаадаг.Тэр шуналын тулам Энхболдыг л дараа нь дэмжиж тэнэгтэцгээв дээ.Тэгвэл шууд л эх оронд минь эцсийн мад ш дээ!!!!!!!

0  |  0
Солиор(66.181.161.110) 2018 оны 11 сарын 20

Эргүү ац минь тэгээд энэ 27 мэтийн шуналын тулам болсон новшнууд сонгогдоол худалдагдаал байжых ёстоймуу

0  |  0
Tamini ee!!!(148.60.92.227) 2018 оны 11 сарын 19

Mongoliin alban tysaaliin nobsnyyd yalgaagyi haragdana,ene Mongoliin telee ajillah hyn bna uu?...

0  |  0
Золиос(202.9.40.218) 2018 оны 11 сарын 19

Доромжлол үргэлжилсээр....

0  |  0
баярм(202.9.40.240) 2018 оны 11 сарын 19

хог новшнууд нь өөрсдийгөө нотлоод ялгараад бөөгнөөд зогсцон бнлээшд

0  |  0
Hurelsukh uh(202.126.89.39) 2018 оны 11 сарын 19

Zuv yum hsen bn tolgoigu hurelsukheer ulsaa samruulj bhaar unagaagad talbai deer zuliin gol bolgoh heregtei shu

0  |  0
Зочин(59.153.115.206) 2018 оны 11 сарын 19

Засаг нураахдаа бас унтаастай

0  |  0
Uugaa(106.102.128.8) 2018 оны 11 сарын 19

Anai untaj l bn

0  |  0
Irgen(122.201.31.144) 2018 оны 11 сарын 19

Yana da huurhii bid iim l humuusiig songoj de archaagui neg negendee us sanasan hogiin shunaliin tulamnuud bolih heregtri sh de

0  |  0
zochin(202.126.89.232) 2018 оны 11 сарын 19

Бүгд үхвэл таарна.

0  |  0
Oo(202.126.88.42) 2018 оны 11 сарын 19

Oov bas untaas

0  |  0
Top