Далайн хавны сахал зөвхөн гоёл биш

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Саяхан Германы эрдэмтэд Сallorhinus ursinus төрлийн даlайн хав нэмэлт "нүд"-тэй болохыг тогтоожээ. Далайн хав сахлынхаа үзүүрээр усны долгионыг мэдэрч олзныхоо байрлалыг тодорхойлж чаддаг байна. Энэ давуу тал нь далайн хаванд амрах зуур загасчлах боломж олгодог аж. Германы Ростокийн их сургуулийнхан амьтны хүрээлэнгийн 12 настай Хенри хэмээх далайн хав нүдээ аниастай хэрнээ загасчилж байгааг ажиглажээ. Хенри усны долгионы хэлбэлзлээр загас сэлж байгааг, мөн хаашаа чиглэж байгааг нь  хоншоорын сахлаараа түвэггүй тогтоон агнаж байв. Энэ нь далайн хавны сахал маш мэдрэмтгий гэдгийг нээж буй анхны тохиолдол юм. Сallorhinus ursinus бусад төрлөөс илүү үсэрхэг бөгөөд сахлаараа загасны хэлбэр, хэмжээ, бүр нас, амтыг мэдэрч чаддаг гэнэ. Тэд хаванд чихэвч, нүдний резинэн баг зүүлгэх, байгалийн янз бүрийн дуу чимээ сонсгох зэргээр 26 долоо хоног уг судалгаагаа явуулсны эцэст "хардаг" гэсэн дүгнэлтэд хүрчээ. Далайн хав заримдаа булингартсан уснаас ч загас барьдаг бөгөөд үүнд сахал нь тусалдаг байна. Энэ нь далайн хав зэрэг амьтдын сахал тухайн амьтдад зөвхөн гоёл болдоггүйг баталжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top