Хан-Уул дүүрэгт зам засч байсан 36 настай залуу 20 тонны индүүнд дарагдсаныг аврагчид эсэн мэнд гаргалаа. Аврагчид машины тоног төхөөрөмж, эд ангийг задалж байж залууг гаргасан байна. Өдгөө түүний биеийн байдал хүндэвтэр Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ослын шалтгааны урьдчилсан дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгуй байдал хангаагүй, мэргэжлийн бус хүмүүсийг түр хугацаагаар ажиллууснаас үүдсэн гэж үзжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )