Овоо гайгүй дориун хоолойтой ч үргэлж хэл аманд өртөх болсон залуу дуучин Эгшиглэн өөрийгөө огтхон ч залхуу гэж боддоггүй гэнэ. Харин амьдрал алхам тутамд мөнгөө нэхэхийг л тэр сүрхий мэдрээд байгаа аж. Шинэ уран бүтээл хийхэд энэ талын бэрхшээл байснаа ч нуусангүй. Одоогоор сурч байгаа ч удахгүй CD, тоглолтуудаар бөмбөгдөнө гэнэ. Бор дарсанд шуналаа, энд тэнд шоудлаа гээд нэг хэсэг хэвлэлийн хуудаснаа бичигдсэн залуу дуучин маань олны хэл аманд өртөх үедээ шантрах үе байдаг ч өөрийнх нь дууг сонсох дуртай сонсогч үзэгчдийн урмын үгээр хөглөгдөж явдаг ажээ. Тэрээр- Залуу уран бүтээлчдийг шинэ CD, тоглолт хийхгүй болохоор алга болчихлоо гэдэг. Бид алга болоогүй. Эмзэглэх асуудал олон байдаг болохоор түүнийгээ давж гарах гээд зүтгэж байна хэмээснээс гадна "Хүн энэ дэлхийд төрсөн цагаасаа эхлээд уулзсан болгон учрал. Учрал бүрийг хайрлаж, сэтгэлээсээ хандах хэрэгтэй" гэж боддог гэнэ шүү. Уулзсан, учирсан, шоудсан болгоноо хайрлаад байвал уран бүтээл хийх цаг зав гарах уу.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )