МИАТ-ынхан хуучин Боинг онгоц түрээсээр авсандаа “баяртай” байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Чөдрийн ганц “морьтой” болоод байсан МИАТ компанийнхан Боинг 767-300 загварын онгоц аваад бөөн баяр хөөр болж байна. Энэ онгоцоо Бээжингээс авчирчээ. Харамсалтай нь агаарт 14 жил тасралтгүй ниссэн “морь” юм гэнэ. Нийтдээ 18125 удаа буюу 38841 цаг нисчээ. Өөрөөр хэлбэл, агаарт нисэх нас нь гүйцэх дөхөж яваа “хүлэг” аж. Ийм “хүлэг”-ийг манайхан 247 мянган ам.доллараар түрээсэлж байгаа юм байна. 1996 онд үйлдвэрлэсэн, 263 хүний багтаамжтай уг онгоцоор Европын хотууд руу нислэг хийх боломжтой гэж мэргэжлийн бүрэлдэхүүн  үзсэн ч зарим нь хөгшин гэж чамлаж байгаа сурагтай. Нисгэгчид нь Америкт бэлтгэгдсэн болохоор нэг талаар санаа зовох юмгүй. Гэхдээ энэ онгоцыг тэд олон жил ашиглахгүй нь тодорхой. Зөвхөн одоогоор нислэгээ тасалдуулчихгүйгээр “гал унтрааж” байвал дараагийн шинэ онгоцтойгоо золгох биз ээ.   

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал   

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top