ИНФОГРАФИК: Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын Тамгын газар “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийнхөнтэй хамтран “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах арга зүйн зарим асуудал” сэдэвт сургалтыг Төрийн ордонд зохион байгууллаа. 2018.11.19. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай ДоанТхи Хиөнг-ийг хүлээн авч уулзав. 2018.11.19. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Энх-Амгалан Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй, хууль, шүүхийн асуудал, иргэний нийгмийн хөгжлийн асуудлаарх байнгын хорооны (Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулалтын байнгын хороо) дарга Андрей Александрович Клишас тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2018.11.19. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй, төрийн байгуулалтын хорооны дарга Андрей Александрович Клишас тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. 2018.11.19. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг гишүүд “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.11.19. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах талаар хийж байгаа ажил, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцах зорилготой тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг болон төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцов. 2018.11.20. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Дараа нь Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулж, Байнгын хорооны тогтоол баталлаа. 2018.11.20. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.11.21. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжээгүй бөгөөд энэ тухай чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд гаргасан 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. 2018.11.21. ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 2018.11.21. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 2018.11.21. ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.11.21. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Батзориг, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Ж.Энхбаяр нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төслийн танилцуулгад: УИХ-аас 2018.06.21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019.06.01-нээс дагаж мөрдөнө. 2018.11.21. ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нарын 4 гишүүнээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталлаа. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа. Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан боловч УИХ дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгсөнөөр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. 2018.11.22. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоолуудад бүхэлд нь тавьсан хоригийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Тогтохсүрэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Уг хоригт өнөөдөр тодотгол хийснээ танилцууллаа. Иймд уг асуудлыг бүлэг хэлэлцэх шаардлагатай тул завсарлага хүсч байна” гэв. Дээрх хоригийг хэлэлцэх хуулийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болох бөгөөд энэ хугацаанд Баасан гарагийн чуулган л хуралдана гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд онцлоод уг хүсэлтийн дагуу тус бүлэгт нэг өдрийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ. Үргэлжлүүлэн “Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 89.5 хувь нь дэмжснээр дээрх УИХ-ын тогтоол батлагдлаа. 2018.11.22. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны үеэр нэр бүхий 32 гишүүд УИХ-ын даргад хандан шаардлага тавьсан. Энэ талаар үдээс хойших хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд тайлбар хийв. 2018.11.22. ДЭЛГЭРЭНГҮЙ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан нь. ДЭЛГЭРЭНГҮЙ
Арваннэгдүгээр сарын 22-ны өглөө УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдод хандан шаардлага хүргүүлсэн билээ. Энэ талаарх байр сууриа УИХ-ын дарга М.Энхболд өчигдрийн чуулганы хуралдааны төгсгөлд илэрхийлсэн билээ. Өнөөдөр (2018.11.23) албан ёсны хариуг бичгээр өглөө. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан хоригтоо тодотгол хийх тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн тул уг асуудлыг өчигдөр намын бүлгийн хурлаар хэлэлцэх шаардлагын үүднээс нэг өдрийн завсарлага авсан боловч бүлэг хуралдаж амжаагүй. Намын бүлэг одоо хуралдах шаардлагатай байгаа учраас бүлэгт хуралдах боломж олгохыг хуралдаан даргалагчаас хүссэн юм. Иймээс намын бүлгийн даргын хүсэлтийн дагуу хуралдаан даргалагч чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулав. 2018.11.23. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ундраа нар жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй хамтран “Жижиг дунд үйлдвэрлэлийг Жинхэнэ эздэд” сэдэвт зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулав. 2018.11.23. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500.0 тэрбум төгрөг хүртэлх хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 34.1.4-ийг үндэслэн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.” гэсэн 2 дахь заалт нэмэх нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гаргасан бөгөөд уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжив. 2018.11.23. ДЭЛГЭРЭНГҮЙ
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг үргэлжлүүлэн сонсох байсан ч Сангийн сайд болон Засгийн газрын холбогдох гишүүд хүрэлцэн ирээгүй тул уг асуудлыг дахин хойшлуулав. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолуудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Мөн Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500.0 тэрбум төгрөг хүртэлх хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 34.1.4-т заасныг үндэслэн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа. 2018.11.23. ДЭЛГЭРЭНГҮЙ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны өдөрт зориулсан Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын мэндчилгээ. 2018.11.26. ДЭЛГЭРЭНГҮЙ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхэн ач холбогдол. 2018.11.26. ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 2018.11.26. ДЭЛГЭРЭНГҮЙ
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )