“Оюу Толгой” төслийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монгол Улсыг "Дотоод орчноос шалтгаалсан өндөр эрсдэлтэй орон" гэж дүгнээд байна. Дотоодын улс төрийн зөрчилдөөн болон Монгол Улсын Засгийн газартай үүсгэсэн харилцааны асуудлаас болоод ийнхүү эрсдэлтэй гэж дүгнэжээ. Монголын Засгийн газар гэрээнд заагдсан үүргээ биелүүлж, эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг дотоодоос хангах шаардлага тавиад байгаа юм.
“Африкийн ихэнх улс, Ази тивээс Иран, Монгол Улс дотоодын улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалсан өндөр эрсдэлтэй орон боллоо. Энэ тохиолдолд бид ямар нэгэн бодлогын томоохон ажил эхлүүлэхэд төвөгтэй байна” гэж Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастиан Жак ярьжээ.
Австрали улсын Мельбурн хотноо болсон “IMARC-2018” олон улсын уул уурхайн форумд оролцох үеэрээ Монгол Улс “Тавантолгой” төсөлтэй хамтран ажиллах саналыг Рио Тинто компанид тавьсан юм. Харин Рио Тинто компани Монгол Улсыг популист улстөрчид ихтэй, улс төрийн тогтворгүй байдал болон авлигын томоохон асуудалтай гэж дүгнээд байна.
Б.АЗАА
Сэтгэгдэл ( 17 )
усыг и ууж байгаа худаг руугаа шүлсээ нулимаад яана.. гадны хүний нүдэнд ингэж л харагдаж байгааш дэ..
Дээр сууж байгаа хэдэн лалруудаа та нарыг суудлын төлөө амьа тавих хойгуур чинь Рио Тинто чоно борооноор гэдэг шиг юм болоод байгааг мэдсээр байж мэдэн будилж байгаа нь гадныхантай үгсэн хуйвалдаж өмнөговийг чинь гадныхан барциалсан байх вий дээ
avliga ogsonoo helchihsen yum bishuu!
Рио тинто дүгнээд ч яадаг юм бэв Миний эх орны баялагийг луйврын замаар үнэгүйтүүлж авчихаад балиар пи-араа болиоч та нар. Танай Рио Тинтогоос өөр цэвэр хөрөнгө оруулагч гэж байхгүй юм шиг аашлахаа болимоор байна. Та нар миний эх орноос хөөгдөж гарах мөч ойртсоор байна аа.
tavantolgoig hen yagaad riotintod uguh geed baigaa yum bol
Ийм тэнэгүүдээр дүүрэхээр Венесуелийн араас орохоос яахав дээ
Оюу толгой ажиллаж байгаа монгол ажилчдыг ялгварлан гадуурхахыг зүгээр харж сууна гэж байхгүй бүр нутаг дээрээ шүү Дээрэмчдыг зайлуул
Рио Тинтоог Монголын нутаг дэвсгэрээс нэн даруй зайлуулах зүйтэй муусайн эдийн засгийн алуурчид энэ компани улс орон дамнасан дээрмийг Монголчууд заавал зогсоох болно. Монгол түмэнд өөр гаргалгаа байгаа
Тэгвэл зайлаач, ЭНЭ ИХ ХЯМРАЛ ЗӨРЧИЛ ТА НАРААС ЭХТЭЙ, БАС МАТРЫН НУЛИМАС УНАГААНАА, , , МУУ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД,
AJIL GATSAAGCH N DOTROOSOO
ha ha tegvel zailaach
Ugui odo gadnihan ingej helnee yalangyua rio tinto kompani shan dalim hargana
uu khelekh ve dee unen ni ter um chini
ард түмнийх нь баялагийг зөөж баяжихдаа бас төрөөр нь бамбай хийхнээ. Улаандаа гарсан хулгайчууд юмдаа.
Хуцдаг. Тийм бол о.толгойг хаачхаач.