“Залуу насаараа гоёж явна даа” гэж ярих дуртай загвар өмсөгч Э.Сэлэнгэ гоо сайхны мэс заслыг төдийлөн таашаадаггүй моделиудын нэг. Загварынхан дундаа биеийн галбир, царай төрхөөрөө гайхагддаг тэрбээр гэр бүлийн амьдрал зохиож, хэсэг хугацаанд загварын тайзнаас буусан. Гэхдээ тийм ч удаан биш. Нам жим болчихсон байсан Э.Сэлэнгэ гэнэтхэн л "Single Ladies-3" кинонд сээтгэнүүр бүсгүйн дүр бүтээж, оддын амьдралдаа эргэн ирсэн бөгөөд төд удалгүй загварын шоу бүрийн урилгад дарагдах болсон.
Энэ удаа гэхэд тэр "Sara”s fashion show"-ны тайзнаа алхаж байгаа нь энэ.
Э.Сэлэнгэ хүүхэд насандаа хоёр ч удаа шөрмөсний хагалгаанд орж байжээ. Түүнээсээ болж бага зэрэг хазганаж явдаг болсон тул алхаа гишгээгээ засч, бусдын нүдэнд эвгүй харагдахгүй гэсэндээ загварын дамжаа сонгон, хичээллэж эхэлсэн байна. Түүний сонголт зөв байж, алхаагаа засах гэсэн хичээл зүтгэл нь загварын гоо бүсгүйчүүдийн нэг болгожээ.
Сэтгэгдэл ( 2 )
Saihan ub tegsh busgui shuu.Eldev mayag ayag gargadaggui yag l bgaagaaraa goyo.
БАЯР ХҮРГЭЕ, САЙХАН ОХИН БАЙНА